Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ийг угтахуй: Билүү, хутга хоёр

2024-5-15
0
ЖИРГЭХ

Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдана. Тэмцээнд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй байна. Манай редакцийн зүгээс ДАШТ-ийг угтан монгол жүдочидоо цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдах ДАШТ-ий ХОШОЙ хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Б.Эрхэмбаяр нарыг онцолж байна.

 


Тэдний жинд Бразилын Лима Виллиан, Молдавын Виерү Дэнис, Азербайжаны Нажафов Яшар тэргүүтэй шилдгүүд жагсаж байна. 

Ё.Басхүү гэж хэн бэ?

Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Жүдо бөхийн эх орон Япон улсад болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо шагналт байрт шалгарч байжээ. Энэ тэмцээнээс харамсал болон ухаарлыг олж авсан тэрбээр хоёр жилийн дараа “Булган сүүлтэй Будапешт”-ийн дэвжээнд дэлхийн медальтан болж харамсалаа тайлав.

Үүнээс хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын наадамд Японы алдарт бөх Хифүми Абэд вазари үнэлгээгээр ялагдсан, гэхдээ түүний бэртэл сайн эдгээгүй байсан гэдэг. Тэрбээр ялагдсаныхаа дараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.

Тэр тив, дэлхийн медальтай ч улсдаа түрүүлсэн түүх түүнд үгүй. УАШТ-д дөрвөн удаа оролцохдоо 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртжээ. Сонин шүү.

Ер нь 66 кг-ын жинд монголчууд түлхүү сайн барилддаг. Алдарт бөх Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нарыг нэрлэж болно. Тэдний амжилтыг залгамжлах бөх бол гарцаа байхгүй Ё.Басхүү юм. Тэр дэлхийн бөх болсон, олимпын наадмаас медаль авах монгол тамирчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүний жүдогийн анхны багш нь нутгийн ах, аймгийн заан Г.Батцэрэн бол Улаанбаатарт ирээд Ц.Шийрэв багшид шавь оржээ.

Тэрбээр жүдо барилдахаас гадна үндэсний бөхөөр чамгүй үздэг, М.Баяржавхлан гардитай ч хамаатан гэх. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд түрүүлж байсан удаатай. Өнгөрсөн жил Улсын баяр наадмаар залуу заан Н.Жаргалбаярт өвдөг шорооджээ.

Тэр одоогоор дэлхийн чансааны 4386 оноотойгоор тавдугаар байрт бичигдэж буй.

Тэрбээр 2021, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Мөн 2022 оны Парис, 2023 оны Улаанбаатар Их дуулга тэмцээний алтан медальтай. Түүнчлэн Их дуулгаас гурван мөнгө, долоон хүрэл, Гранд пригаас нэг алт, хоёр хүрэлтэй шилдэг жүдоч юм. Ингээд дуусаагүй ээ. Тэрбээр ААШТ-ээс алт, хүрэл, Азийн наадмаас мөнгө, хүрэл медальтай. Энэ жил Монголчууд түүнээс олимп, дэлхийн медаль л харж байна. 


Б.Эрхэмбаяр гэж хэн бэ? 

Энэ жинд чимээгүй хөдөлмөрлөсөөр тодроод байгаа өөр нэг эрхэм бол Б.Эрхэмбаяр мастер. "Алдар" спорт хорооны тамирчин 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий аварга ОУХМ Б.Эрхэмбаяр нь Тэрбээр 1995 оны есдүгээр сарын 03-нд төрсөн. Өдгөө 28 настай

Баттогтохын Эрхэмбаяр 2022 онд Улаанбаатар хотноо болсон "Их дуулга"-аас алт, 2018 онд Дюссельдорф хотноо болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртэж, 2019 онд Ухань хотод болсон Дэлхийн цэргийн наадмаас хүрэл медаль хүртэж, алтан медаль хүртсэн.
2019 онд Хонконгод болсон Азийн нээлттэй тэмцээнээс медаль хүртсэн. 2023 онд Парист болсон “Их дуулга”-аас мөнгөн медаль, 2023 онд Анталяагийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн. Улаанбаатарт болсон “Их дуулга”-аас хүрэл, 2023 онд Абу Дабид болсон "Их дуулга"-аас хүрэл медаль тус тус хүртсэн. Энэ цагаас хойш амжилт тааруу байсан тэрбээр 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Олимпын жил гэдэг тамирчин бүрийн хувьд хамгийн чухал нь байдаг. Тэр энэ жил өнгөтэй байгаа. Магад Ё.Басхүү ахтайгаа олимп, дэлхийн индэрт гялалзах биз ээ. 
Тэр дэлхийн чансааны 4430 оноотойгоор дөрөвдүгээрт бичигдэж байна.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (127.0.0.1)
    Билүү, хутга гэдэг нь ямар учиртай юм бэ
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ удаагийн дэлхийн аваргаас энэ 2-с өөр медалд хүрэх хүн харагдахгүй байна. Гончигсүрэн бэртэлтэй юм уу? сураг тасарлаа.
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Хэхэ, тэгээд хэн нь билүү, хэн нь хутга юм бэ дээ, балиус Басхүү гэвэл сүртэй ч юм уу
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    66кг-д Болдбаатар гэдэг бас нэг дэлхийн аварга байдаг бил үү?
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    judogiinhan bygd juulchid bolsiim bnalee hoorhiis
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Энэ Басхүү овоо гайгүй юм шиг байсан одоо ч бусадтайгаа адил хоолны сав, тамирчин нэртэй жуулчин л болж дээ, Эрхэмбаяр гээч сураггүй гарт бол ДАШТ энэ тэр гэж явах нь бараг илүү зан баймаар юм, нөгөө дур эзнээ голохгүй гэдэг л юм болов уу
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Басхүү АНЭУ-н Нармандахад ялагдсанаас хойш дэвжээнд гарсангүй. Одоо л харья даа
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    2 цаг 50 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    8 цаг 43 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    9 цаг 58 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    10 цаг 0 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    12 цаг 39 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    12 цаг 46 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    13 цаг 41 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    13 цаг 52 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    15 цаг 24 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    15 цаг 40 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    15 цаг 50 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    15 цаг 51 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    16 цаг 16 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    16 цаг 30 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    16 цаг 40 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    16 цаг 51 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК