зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ийг угтахуй: Дошгин, номхон хоёр

2024-5-15
0
ЖИРГЭХ

Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй байна. ДАШТ-ийг угтан бид та бүхэнд оролцох жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзэх Л.Сосорбарам нарыг танилцуулж байна.


Б.Эрдэнэбаяр гэж хэн бэ? 

ОУХМ Б.Эрдэнэбаяр нь 2000 онд төрсөн, 24 настай. Тэрбээр Эрдэнэт хотод мэндэлж, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуульд суралцсан. Энэ оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний -73 кг-ын жинд аварга болохоосоо өмнө барилдахаасаа өмнө буюу өнгөрсөн жилийг хүртэл 81 кг-д хүч үздэг байсан. Түүний жинд хамт явах байсан МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж буй. 

Тэрбээр Их дуулга тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь өнгөрсөн гуравдугаар сард болсон Тбилисийн Их дуулга тэмцээн байлаа. Өмнө нь олон улсын тэмцээнд дорвитой амжилт гаргаж үзээгүй түүний хувьд жин буурсан нь зөв сонголт болсон байж мэднэ. Өнгөрсөн оны “Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий 81 кг-ын жинд тэрбээр эхний ялалтаа аваад байсан бөгөөд хоёр дахь барилдаанаа 2022 оны Анталья, Унгарын Грандсламын аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилын Гуилхерм Шмидттэй хийсэн бөгөөд вазаригаар илүүрхэж яваад сүүлийн 20 секундэд иппон үнэлгээ алдаж, ялагдал хүлээсэн удаатай. 

Б.Эрдэнэбаяр "Эрдэнэт Үйлдвэр"ТӨҮГ Хангарьд клубын тамирчин. Фейсбүүк хуудсандаа "үерхэж байгаа" гэх статустай. Тэрбээр 81 кг-ын дэлхийн чансаанд 53 дугаар байрт бичигдсэн амжилтаар -73 кг-руу оржээ. Улмаар тэр -73 кг-ын жингийн дэлхийн чансааны 2142 оноотойгоор 28 дугаар байрт бичигдэж буй. 

Б.Эрдэнэбаяр 2022 оны наймдугаар сард болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт долдугаар байрт шалгарсан юм. Жиндээ ДАШТ-д аваргалах тааварт яваа жүдогийн шинэхэн од түүний ойрын зорилго нь энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх билээ. 

Монголын жүдоч Эрдэнэбаярын Батзаяа 2023 онд Тбилисийн "Их дуулга"-аас алт, Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн бол энэ онд Душанбегийн "Их дуулга"-ын тавдугаар байрт шалгараад байна. Тэр дошгин барилдаантай. Сэтгэл хөдлөл өндөртэй. 


 Л.Сосорбарам гэж хэн бэ?

Лхагвасүрэнгийн Сособарам залуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр жүдочийн нэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 2001 оны гуравдугаар сарын 22-нд мэндэлсэн тэрбээр Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, С.Ням-Очир ах нарыгаа медаль авахыг харж бахархан жүдо бөхийн спортыг сонгох үедээ Л.Лувсандэмбэрэл багшид шавь оржээ.

Жүдо бөхөөр тууштай бэлтгэл сургуулилт хийсэн түүний хөдөлмөр зүтгэл 2017 онд үр шимээ өгч аймгийнхаа тэмцээнд босоо түрүүлж, Азийн дэвжээнээс ч алтан медаль авлаа. Дараа жил нь Ази болон Европ тивийн тэмцээнээс хүрэл медаль авсанаар олны анхааралд өртлөө. 2018 оны залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль шүүрсэн нь Монголын жүдод анхдагч амжилт болсон юм. Дараа жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медальтай, бас шилдэг тамирчин ч болов оо.

Гарцаагүй том бөх болно гэдэг итгэлийг энэ үеэс бидэнд төрүүлсэн юм. Тус оны их дуулгад үзүүрлэж, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авлаа. Л.Сосорбарам 2021 оны их дуулгаас мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын дэвжээнд эх орноо төлөөлөн барилдсан юм.

Тэрбээр 2024 онд Ташкент хотноо болсон "Их дуулга"-аас хүрэл, 2018 онд Буэнос-Айрес хотноо болсон залуучуудын олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2019 онд Дюссельдорф хотноо болсон “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Оберварт хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс мөнгө, 2019 онд Прага хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрээр 2019 онд Фүжайра хотод болсон Ази Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2024 онд хүрэл медаль хүртсэн. 2019 онд Марракеш хотноо болсон 21 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 онд Бакуд болсон “Их дуулга”-аас мөнгө, 2022, 2023 онд Токиод хүрэл медаль хүртсэн амжилттай яваа. 
Тэр даруухан, амжилт нь өдрөөс өдөрт ахисаар байна. Дэлхийн чансаан 3265 оноотой 13 дугаарт бичигдэж буй тэрбээр энэ жилийн ДАШТ-д хэрхэн барилдах бол...
Л.Сайнаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (127.0.0.1)
    Эхнэр нөхөр хоёр юм уу, бэлтгэл дээрээ ч, гэртээ ч барилдаад л, хоногийн 24 цаг барилдчих юм байна л даа, кк
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
    • Бадарч
      Хэхэ, тэгвэл ч энэ хоёр чинь бэлтгэл сайтай л байгаа улс байна, нөгөө цөмөрнө гээч нь л болчихгүй бол
      2024 оны 05 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    8 цаг 43 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    10 цаг 23 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    10 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    10 цаг 33 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    10 цаг 37 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК