Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Босоо" гишүүний "хэвтээ" дөрвөн жил

2024-5-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр Баянхонгор аймагт төрсөн ч Дархан хотод өссөн. Айлын ууган хүү. 

БАРИМТ 2

Тэрбээр Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль, Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл, Политехникийн дээд сургууль, ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль, Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. 

БАРИМТ 3

2001 онд ХААН банк, Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан. Дараа нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш, Удирдлагын академи, багшаар ажиллаж байв. 

БАРИМТ 4

Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 5

Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.

БАРИМТ 6

2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон.

БАРИМТ 7

С.Ганбаатар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж байсан гэдэг. А.Гитлер үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул үүнтэй нь зарим хүн адилтган ярьдаг.

БАРИМТ 8

Үндэсний хөдөлмөрийн Нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэрбээр нэг хэсэг дахин нам байгуулах гэж оролдоогүй, намчирхлаас хол байна гэдгээ дахин дахин хэлэх болсон ч 2016 онд ХҮН-ын даргаар сонгогдсон ч зөрчилдөөнөөс болж намаасаа ч, даргын суудлаасаа ч татгалзсан.

БАРИМТ 9

С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Улс төрчдийн талаар илэн далангүй үзэл бодлоо хэлдэг тэрбээр Н.Энхбаярыг авлигын хэрэгтэй холбогдсон талаар ам нээх дургүй байдаг.

БАРИМТ 10

Тэрбээр МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоныг эрс эсэргүүцсэн,  Н.Энхбаяраасаа зам салж явсан юм.

БАРИМТ 11

Хөрөнгө оруулагчдад харшилтай түүнийг нэгэн цагт "мөр зэрэгцэн" тэмцэж явсан хүмүүс нь тийм ч таатай ханддаггүй. 

БАРИМТ 12

Нам, намын батлах өвөртөлж, хаясаар эцэстээ О.Цогтгэрэлийн урилгаар АН-ын бүлэгт харъяалагдах болсон ч түүнийг тус  жирийн гишүүд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь популизмтай нь холбоотой. 

БАРИМТ 13

Өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчим гэх юмгүй, салхи  хаашаа бол тийшээ намирдаг туг мэт харагддаг С.Ганбаатарыг нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь эдийн засгийн алуурчин гэж дүгнэдэг. 

БАРИМТ 14

Нэгэн цагт С.Ганбаатар үхсэн ч АН, МАН-д орохгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Гэсэн ч тэдгээр намуудад элссэн байдаг. 

БАРИМТ 15

Сурч боловсорсон намтар түүх нь ч эргэлзээ дагуулдаг.  Тэрбээр намтартаа олон сургуульд сурсан гэж бичдэг, төгссөн тухайгаа дурддаггүй. 

БАРИМТ 16

Түүнийг 2012 оны сонгуульд өрсөлдөж байсныг уншигч та мэдэх биз ээ. Тухайлбал, тус сонгуулиар Дархан-Уул аймагт 53,79 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг шинэ хип хоп хамтлагаар дуулуулж, клипэнд нь тогложээ. Энэ дуу нь “Сайн хүүгийн сэтгэл ГАН төмөр мэт бат бэх, БААТАР мэт зоригтой байх болтугай” гэдэг үгтэй. Түүний аавыг Сайнхүү гэдэг бөгөөд өөрийнхөө нэрийг ч дуундаа оруулаад амжсан.

БАРИМТ 17

Харин 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. 

БАРИМТ 18

Тэрбээр эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой.

БАРИМТ 19

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг сайд болох магадлалтай хүн гэж нэг хэсэг бичив. Харин тэрбээр “Надад сайдын ажил хэрэггүй. Бүр Ерөнхий сайдын суудал өгсөн ч би авахгүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж хараат бус байдлаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах л зорилготой” гэж хариулсан байдаг.

БАРИМТ 20

Босоо Ганбаа хэмээн нэрлэгдэх болсон тэрбээр энэ парламентад хэвтээ дөрвөн жилийг өнгөрөөв бололтой. Уг нь тэрбээр “Сант Марал” төвийн судалгаагаар Монголын топ улс төрчдийн хэд хэдэн удаа өнгөлж байсан.

БАРИМТ 21

Яг тодорхой оролцсон хууль бус, том хэрэг түүнд байхгүй. Гэхдээ бичиг баримт хуурамчаар үйлдэж, мэхлэхээс эхлээд хурган зальтай нэгэ. 

БАРИМТ 22

Түүний 2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 38.32 сая, гэр бүлийн орлого 17.9 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 23

Мөн тэрбээр Toyota, Land Cruiser 100 автомашинтэй бөгөөд 121 саяаар үнэлэгдэх малтай. 

БАРИМТ 24

Тэрбээр энэ дөрвөн жилд Сургуулийн өмнөх боловсролын тухай, Компанийн тухай хууль, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай, Төсвийн тухай хууль, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудыг өргөн барьж, гар бие оролцжээ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    DYYDLGN80955877
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Энэ нөхөр одоо босохоосоо өнгөрсөн байх оо, женког дагаад л намирч явдаг юм биш үү, женког дагасан улс яадгийг мэддэг л баймаар
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • иргэн (127.0.0.1)
    барьцгүй хавсайддаг бөх шиг л улс төрч дөө. Яг өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл нь чухам юу бол. Нэг бол Ан нөгөө бол МАХН,МАН, Хүн намч гэх шиг гүйдэг бөх шиг хөдөгөөнтэй нэгэн.
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSEER UILCHLI80955877
    2024 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 47 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 24 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК