Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдүүд өөр өөрийнхөөрөө ХАЙРЛАЖ, ЭНЭРЧ байна

2024-5-15
0
ЖИРГЭХ

20х20 хэмжээтэй, куб хавтан дээр өнгө будаг хоршуулан, урласан зургууд цагаан ханыг хээнцэр харагдуулах аж. Танхимд сонгодог хөгжим эгшиглэх агаад “Elite” гэх логотой ижил өнгийн подвальк өмссөн хүүхдүүд энд тэнгүй холхино.

Тэд эгшиглэх аязыг мэдэрч, дэлгэсэн зургийг шимтэх үзэгчдийн тав тухыг эвдэхгүйг хичээж буй нь илт. Гэсэн ч тусламж хэрэгтэй хэн нэгэнд “гараа сунгаж”, зэхсэн ажлаа төгс гүйцэтгэхийг мэрийж байгаа нь анзаарагдана. Энэ бол сурагчдын бүтээлээс бүтсэн “MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх агшин.

Хэдий албан ёсны нээлт эхлээгүй гадаад, дотоодын үзэгчид "Lkham gallery"-д дэлгэгдсэн уран бүтээлүүдийг шимтэж, таатай орчинд саатаж байгаа харагдав.

"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид эл арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Улмаар хүүхдүүдийн зүрх сэтгэл, ур чадвараараа урласан цөөнгүй бүтээл дэлгэгддэг бөгөөд үзэсгэлэнгийн орлогыг сайн үйлсийн аянд зориулдаг онцлогтой. Энэ жилийн хувьд, үзэсгэлэнд 1-9 дүгээр ангийн сурагчдын урласан 800 гаруй бүтээл дэлгэгджээ. Эдгээр бүтээлээс олсон бүх орлогыг орон нутгийн сурагчдын англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх ажилд зарцуулах аж. Энэ талаар “MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулагч, “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагчид бидэнд мэдээлэл өгсөн юм. 


Авьяасыг хөгжүүлж, хүнлэг сэтгэлийг өрдөх MERAKI уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 12А ангийн сурагч К.Бауыржан
Сургуулийнхаа 1-9 дүгээр ангийн сурагчдын зургийн хичээл дээр зурсан зургаар жил болгон үзэсгэлэн гаргадаг. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургийг хүссэн хүн нь ирээд, худалдаж авах боломжтой. Олсон орлогоо орон нутгийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэгт зарцуулна. Манай сургууль “Spark” гэх төсөл хэрэгжүүлдэг. Тус төслийн хүрээнд манай сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид 7-14 хоногийн хугацаанд орон нутаг руу яваад, сонгогдсон хүүхдүүдэд англи хэл заадаг. Мөн гаднын их сургуулийн талаар мэдээлэл солилцдог. Энэ жил Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ гэх гурван аймаг руу явна. Үүний хөрөнгө оруулалтыг үзэсгэлэнгээсээ бүрдүүлэхийг зорьж байгаа. Энэ үзэсгэлэнд хэдий 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэдэг ч ахлах ангийнхандаа боломж олгодог. Зурах сонирхолтой ахлах ангийнхан бүтээлээ хандивлах боломжтой. 

Авьяасыг хөгжүүлж, хүнлэг сэтгэлийг өрдөх MERAKI уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 11А ангийн сурагч Э.Анжелина
Үзэсгэлэн зохион байгуулж, бүтээлээ дэлгэсэндээ сэтгэгдэл өндөр байна. Хүмүүст бүтээлээ түгээж байгаадаа баяртай байна. Энд маш олон зураг байгаа. Хүүхэд бүхэн өөрийн дотоод ертөнц, сэтгэл зүйгээ үгээр бус зургаар дамжуулан харуулсан учир хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх байх. Би хатуу баримлын шавраар даавууг илэрхийлж хийсэн бүтээлийн энэ үзэсгэлэнд дэлгэсэн. Энэ бүтээлээ өөртөө хадгалахаас илүү “MERAKI” уран зургийн хандивт өргөсөн нь гоё байх гэж бодсон. Энэ үйл ажиллагаа бидэнд үеийнхэндээ өөрсдийн мэдэх мэдлэгийн түгээх боломж олгож байгаа. Түүнчлэн нийгмийн идэвхээ сайжруулах нь гаднын их, дээд сургуульд ороход давуу тал болно.

“MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэд өөрийн ертөнцөө таньж мэдэх, хүнлэг байдалд суралцах, сэтгэлгээгээ хөгжүүлэх, бие даан суралцах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох аж. Түүнчлэн хүүхдүүд гардаж зохион байгуулдаг бөгөөд энэ нь сурагчдын урлагийн мэдрэмж, мэдлэгийн нэмэгдүүлээд зогсохгүй багаар ажиллах, төсөл боловсруулах, аливааг зохион байгуулах гэхчлэн олон ур чадварт суралцуулдаг аж. 

“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн Зургийн багш Ж.Ариунтуяа 
“MERAKI” уран зургийн үзэсгэлэнг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа. Тайлан үзэсгэлэнгийнхээ бүтээлийг худалдаж, борлуулаад орлогоо сайн үйлсэд зарцуулдаг. Энэ үзэсгэлэн нь хүүхдүүдэд олон чадвар олгодог. Нэгдүгээрт, хүүхдүүд gallery
 үзэх соёлд суралцана. Бүтээлийг мэдэрч, таалагдсан бүтээлээ худалдаж авч, бусдад хуваалцаж болно гэдгийг ойлгодог болдог. Мөн бүтээлтэй хэрхэн харилцаж, яаж бий болгодог вэ гэдгийг өөрсдөө харж, бэлтгэж байгаагаараа онцлог. Ирээдүйн үзэгчдийг бэлтгэж байгаа учир энэ ажлаа маш жаргалтай хийж байна. Урлаг хүнийг ёс зүйтэй, энэрэнгүй, юмсыг илүү сайн ойлгодог, бусдыг сонсдог болгодог. Хүүхдүүд өөрсдөө зохион байгуулж байгаа учир төсөл дээр хэрхэн ажиллах учир чадвар ч сууна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж, хамтарч ажилласан "Lkham gallery"-гийн хамт олонд талархал илэрхийлж байна. Эдний хамт олон манай төслийг дэмжээд, үзэсгэлэнг маань үнэ төлбөргүй гаргаж байгаад маш их баярлаж байна. 

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчдын “MERAKI” уран зургийн үзэсгэлэнг анх 2019 онд зохион байгуулж байжээ. Улмаар “Маргад-Эрдэнэ Миний Эрдэнэ” хүмүүнлэгийн аянд нэгдэж, үзэсгэлэнгээс олсон орлогыг эмчилгээний зардалд нь хандивлаж байсан аж. Түүнчлэн Улаанчулууттай хаяа залган орших цэцэрлэгийн багачуудад тоглоомын өрөөг нь тохижуулж өгөх зэргээр хандивын аяныг өрнүүлж байжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    9 цаг 20 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    12 цаг 41 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    12 цаг 46 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК