Парис 2024" зуны олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар тавдугаар сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ний өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)