УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Нүүрсний сонсгол хийсний дараа 9700 хуудас материалыг шилжүүлсэн. Эхнээсээ ял сонсож байна. Шүүх хурлыг хаалттай хийснээс болоод 50 хувийн ял шийтгэлийг эдлээд гарчих яриа, өгүүлэл гарсан байна лээ. Тухайлбал, Нүүрсний хэрэгт ял сонссон нөхдүүд "ирэх онд гарчихна" гээд ярьж явна.
Би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа авлига, албан тушаалын хэргээр хорих ял эдэлсэн этгээдийг магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл боловсруулаад, батлагдсан.
Магадлангаар суллагдах асуудал байхгүй. Хорих ялаа дуустал нь эдэлнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)