Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ийг угтахуй: Эргэн ирэгсэд

2024-5-17
0
ЖИРГЭХ

Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ. 


Энэ удаад бид эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдөх Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх Г.Болор-Очир нарыг танилцуулж байна. 

Б.Ганхайч гэж хэн бэ?

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайчийн барилдааныг жүдо бөх сонирхогчид шүүмжлэх нь нэлээдгүй бий. Б.Ганхайч ер нь ямар ч барилдаанд сандарч, тэвдэж, яараад байдаггүй. Түүний хэтэрхий тайван, өрсөлдөгчийг барьж баглаж барилддаг барилдаан нь үзэгчдийг цухалдуулдаг. Мөн шүүгчдийн нүдэнд идэвхгүй барилдаан болж харагддаг болохоор торгуулиар ялагдал хүлээх гол шалтгаан болоод байдаг юм шиг...

2021 онд Токиогийн олимпын өмнөх ДАШТ-ий үеэр Б.Ганхайч ковид туссан. Ковид түүний олимпын бэлтгэлийн циклийг алдагдуулчихсан. Олимпын өмнөх бэлтгэлийг дутуу хийсэн, сэргэлт авч чадалгүй тэмцээнд үргэлжлүүлэн орсон. Жин хассан нь ядралт, цуцалтыг улам л нэмэгдүүлсэн байх.  

Олимпын дараа жил Б.Ганхайч 2022 онд Казахстан Улсын Нур-Султан хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Ази тивийн аварга болсон. Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүраг цэвэр ялж, Азийн аваргын алтан медаль хүртсэн юм. 2019 оны Азийн аваргаас мөнгө, 2017 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай болсон билээ.

“Токио 2020” олимпын 63 кг-ын хувийн барилдаанд тэрбээр өөрийн санасан, хүссэн хэмжээнд барилдаанаа гаргаж чадаагүй. Гэхдээ олимпын багийн барилдаанд сайн барилдсан. “Токио 2020” олимпын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, аварга болсон Японы Чизүрү Ариаг буулган авч байлаа. Дээд жингийн олимпын аварга, тэр тусмаа японы тамирчныг ялна гэдэг бахархалтай. Токиогийн олимпын тэр барилдаан Б.Ганхайчид ямар их нөөц боломж, шавхдашгүй эрч хүч нуугдаж байгааг харуулсан юм.

Оны эхнээс түүний амжилт, барилдаан жигдэрч байгаа. Өнгөрөгч хоёрдугаар сард болсон Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн нь удаан амжилт тааруу явсан түүний хувьд эргэн ирэлт байлаа. Сайн байгаагаа батлах шиг сарын өмнө болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Өдгөө 29 настай, 1832 оноотойгоор дэлхийн чансааны 31-т байгаа түүнд өгсөх, өөдлөх боломж бий. 


Г.Болор-Очир гэж хэн бэ? 

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир 2000 оны 10 дугаар сарын 26-нд мэндэлжээ. Тэрбээр олон улсын тавцанд ааг омог дүүрэн гарч ирсэн манай залуу жүдочдын төлөөлөл мөн. Бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Парис-ын “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 81 кг-ын дэлхийн шилдгүүдийг “айлгаж” явлаа. 

Дэлхийн чансааны 1954 оноотойгоор 36 дугаар байрт бичигдэж буй. 

        Харин сүүлийн үед тэрбээр жүдо сонирхогчдын хүссэн амжилтад  хүрэх хэмжээнд хүртэл барилдахгүй байгаа. Түүний барилдаан нэг талаас харвал тогтонг байдалтай болчихсон юм шиг санагдана. Харин нэг салхилаад явбал олимп, дэлхийн аваргуудыг ханаруулж чадах авьяас, нөөц боломжтой бөх.

Анх 2019 онд Хонконгт болсон Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2021 онд Парист болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн. 23 нас гэдэг асаж явдаг үе. Түүнд боломж бийг бид үзсэн, харсан. 

        Г.Болор-Очирын бэлтгэл муу байгаа юу гэвэл үгүй. Харин түүний барилдааныг гадаадын 81 кг-ын жингийн  бөхчүүд дэндүү сайн судалсан байгаад хамаг учир байгаа болов уу. Тэр амжилт гаргана, түүний цаг хугацаа, нэг л өдөр ирнэ. Сахилга бат, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэ цэн амжилт болон ирэх өдөр ойрхон бий.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)
    Хайчаа сайн ирлэсэн л байдаг байгаа даа, Болороочир гээч сураггүй баагийг нь бол мэдэх ч үгүй юм байна оо
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    7 цаг 46 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    8 цаг 48 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    9 цаг 20 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    9 цаг 27 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    9 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    9 цаг 40 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    10 цаг 7 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    12 цаг 4 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    12 цаг 32 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    12 цаг 38 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    12 цаг 59 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    13 цаг 12 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    13 цаг 24 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    13 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    13 цаг 42 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    13 цаг 49 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    13 цаг 57 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    14 цаг 1 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    14 цаг 8 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК