УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ц.Сандаг-Очир гишүүн эрчим хүчний асуудлаар асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр томоохон төсөл болох УЦС-ын бүтээн байгуулалтын талаар дурдагдав. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч зээлийн тусгайлсан хэлэлцээр өнөөдрийг хүртэл албажиж дуусаагүй байгаа аж.
Тус зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын талаас хамааран удаашраагүй. Гагцхүү БНХАУ-аас их хэмжээний зээл олгохтой холбоотойгоор үйл явц өрнөж байна.
Гэхдээ удахгүй зээл шийдэгдэнэ гэх мэдээллийг холбогдох албан тушаалтан өгөв.
Сэтгэгдэл (1)