Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ийг угтахуй: Дэлхий ч багадахаар ТОМ эрчүүд

2024-5-18
0
ЖИРГЭХ

Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй. Өнгөрсөн оны ДАШТ мөн л энэ сард болж өнгөрсөн билээ. Бид та бүхэнд удахгүй эхлэх ДАШТ-д хүч сорих жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ. 

Энэ удаад бид +100 кг-д хүч үзэх О.Цэцэнцэнгэл, -90 кг-д хүч үзэх Г.Алтанбагана нарыг танилцуулж байна. 


О.Цэцэнцэнгэл гэж хэн бэ?

Хүнд жинд хурц, дайчин барилдаан гаргаж болдгийг жишээг тэрбээр үлгэрлэн харууллаа. 25 настай О.Цэцэнцэнгэл бөхийн дэвжээнд хөл тавиад арван өвөлтэй золгож байна. Тэр 1999 оны дүн өвөл Эх нялхаст Б.Одхүүгийн ууган хүү болон мэндэлжээ. Дөлгөөн харцтай, хийгүй барилдаантай энэ залуу 2017 оны Хэнтий аймгийн баяр наадамд анхлан барилдахдаа аз од нь гийж, аймгийн арслан болсноор үндэсний бөхийн хүрээнийхэнд танигдсан.  Харин түүнд жүдо бөхийн эрдэм заасан багш нь “Жүдо академи”-ийн Д.Батсайхан.

О.Цэцэнцэнгэлийн энэ төрлөөр залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Хонгконгийн нээлттэй тэмцээний хүрэл, Залуучуудын Ази, Номхон далай орнуудын АШТ-ий алт, Европын Оберварт тэмцээний хүрэл, Варшавын нээлттэй тэмцээний хүрэл, УАШТ-ий хоёр алтан медальтай.

Муугүй амжилт байгаа биз. Эцэстээ Чимэдёндонгийн Болдбаатар гэж хэрсүү дасгалжуулагчид шавь орсон гэх. Багш, шавь хоёр олимп, дэлхийн дэвжээнд нэг нь барилдаж, нөгөө дасгалжуулаад явах цаг ойрхон. Парисын олимпын ирээдүй гэрэлтэй байна. О.Цэцэнцэнгэл Азербайжанд болсон их дуулгаас хүрэл медаль авсан нь саяхан. Их дуулга тэмцээний хүнд жинд монголоос дараалан медаль авна гэдэг амаргүй. Иймээс түүний онцолж буй билээ. Түүний аав Б.Одхүүг бөхийн хүрээнийхэн андахгүй. 2000 оны Баяр наадмаар улсын арслан М.Мөнгөнөөр тав давж, начин цол хүртсэн бөх бий. Өдгөө үндэсний бөхийн ерөнхий цэцээр ажиллаж байгаа. Харин ээж нь манай жүдо бөхийн анхдагч эмэгтэй бөхчүүдийн нэг. Дэлхийн хэмжээний шүүгчийн зэрэглэлтэй хүн бий.

О.Цэцэнцэнгэлийн үндэсний бөхөөр Улсын баяр наадамд үзүүлсэн амжилт нь муугүй. Тэр 2019 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатараар гурав давж, дөрвийн даваанд түрүү бөх даян аварга Н.Батсуурьт тахим буулгаж байв. Дараа жил нь гарьд М.Баяржавхлангаар гурав давж, мөн л түрүү бөх П.Бүрэнтөгс аваргатай оноолт таарч унасан. Хоёр жил дараалан түрүү бөхтэй таарсан нь харамсалтайч удалгүй 2022 оны тэгш ойт баяр наадмаар Улсын анчин болж, аавынхаа шийрийг хатаах сайн бөх болох боломжтой гэдгээ харуулсан юм. Гэхдээ түүнд өндөр амжилт гаргах нас, ирээдүй байна. Жүдо бөхөөрөө олимп, дэлхийн медальтан болохыг хүсэн ерөөе.

Түүний амжилтыг товчхон дурдвал, 2023 онд Тель-Авивын "Их дуулга"-аас алт, 2022 онд Парисын "Их дуулга", 2021 онд Абу Дабигийн "Их дуулга"-аас алт, 2023 онд Португалийн Гранпри, Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн. 2019 онд өсвөр насандаа Азийн аварга болсон. Түүний аав 2000, 2004 оны олимпийн наадамд оролцож байсан. Багаасаа тодорсон удамт бөх тэрбээр энэ жилийн УАШТ-д Аймгийн арслан Э.Мөнхжаргалд ялагдаж, мөнгө авсан. Домогт Францын Тэди аваргыг өнгөрсөн ДАШТ-ээр ялангаа алдсаныг нь бодоход самбаа шархирмаар...


Г.Алтанбагана гэж хэн бэ? 

 -90 кг-ын жинд Монголын нэрийг хямгадаж яваа Г.Алтанбагана хүүг мэдэхгүй хүн ховор. Тэрбээр 1995 оны долдугаар сарын 21-нд төрсөн. 

Анх 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2018 онд Дюссельдорф хотноо болсон "Их дуулга"-аас хүрэл, Екатеринбургт болсон "Их дуулга"-аас хүрэл, 2019 онд Тбилисид болсон Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

2020 онд Будапештийн “Их дуулга”-аас мөнгө, 2021 онд Тбилисид болсон “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж байв. 2022 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн тухайн жилээ Тель-Авив дахь Их дуулгаас хүрэл медаль зүүсэн юм. Өнгөрсөн онд Тель-Авивын "Их дуулга" хүрэл медаль хүртээл хэсэг амжилт тааруу байсан Г.Алтанбагана энэ онд Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, биднийгээ баярлуулаад байна. 

Тэр бас үндэсний бөхөөр сайн барилддаг. Тийм дээ ч өнгөрсөн оны Төв аймгийн баяр наадамд тав давж, Аймгийн начин цолтон болжээ. "Алдар" спорт хороо, Талын хишиг майнинг ХХК-ий бөх. Жүдогоор өмнө нь -100-д барилддаг байв. 

Одоогоор тэр дэлхийн чансааны 1941 оноотой, 34 дүгээрт эрэмбэлэгдэж байна. ДАШТ-ээс медаль зүүж, цаашлаад олимпод чансаагаа харуулах сайн бөх гэвэл түүнийг л хэлнэ. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (127.0.0.1)
    Энэ Цэцэнцэнгэл бол Түвшинбаярын араас явах хамгийн өндөр магадлалтай этгээд, удам судар нь ч тийм, эрүүгийн элемент
    2024 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүнд эх дэлхий багадан юу байдаг юм хэлэх үгээ бодож чалчимаар юм толгойд нь ус дүүрэн байхаа залуусыг битий буруу хөөргөөд байгаач эргүү минь Түвшээг хөөрөгсөөр байж юу болов ,
    2024 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүнд эх дэлхий багадан юу яриад байгаа юм бас их димий донгсох юмаа
    2024 оны 05 сарын 19 | Хариулах
  • Батаа (127.0.0.1)
    Дэлхийд багадах нь уу, томдох нь уу одоо л харая да. Яасан том нэр өгдөг сэтгүүлч вэ
    2024 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дэлхий ч багадахаар том эрчүүд!!!! арай л бадрангуй юу, гайгүй юу, харж л байя даа
    2024 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 57 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 56 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 31 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 28 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК