Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: Баяртай, Тони Кроос

2024-5-28
0
ЖИРГЭХ

Баримт 1

1990 оны нэгдүгээрр сарын 04-нд төрсөн. Өдгөө 34 настай. 

Баримт 2

Германы мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд Ла лигийн Реал Мадрид клуб болон Германы шигшээ багт хагас хамгаалагчаар тоглодог. 

Баримт 3

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэдгээрээ алдартай тэрбээр алсын хараа, дамжуулалт, ухаалаг байдал, хөндлөн дамжуулалт, бөмбөг таслах чадвараараа цуутай нэгэн. 

Баримт 4

Кроос голчлон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог ч карьерынхаа туршид яг л довтлогч шиг гол тоглогч байсаар ирсэн.

Баримт 5

Кроос 2007 онд 17 настайдаа анхны тоглолтоо Байерн Мюнхен клубт хийсэн. Гэвч клуб түүнийг маш бага ашиглаж, Бундеслигийн хамтрагч Байер Леверкузенд 18 сарын зээлээр тоглуулсан нь чадвараа харулах гол мөч байв. 

Баримт 6

Байернтай хамт Кроос 2 дараалан лигийн аварга болж, УЕФА Аваргуудын лиг , DFB-Pokal-д хоёр удаа түрүүлсэн. Чадвараа нэгэнт харуулсан тэрбээр 2014 онд 25 сая еврогоор Реал Мадридад ирсэн юм.

Баримт 7

Мадридын хамтаар тэр 4 удаа Ла лиг , 4 удаа УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн. Эдгээр нь 2016-2018 онд тохиосон нь түүний замналын хамгийн оргил үе байсан гэж хэлж болно.

Баримт 8

Тэдний баг "FIFPro World11" болон UEFA-гийн оны шилдэг багаар гурван удаа, лигийн улирлын шилдэг багаар хоёр удаа шалгарч байжээ . Тэрбээр 2014 онд IFFHS-ийн дэлхийн шилдэг тоглогч , 2018 онд Германы оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан.

Баримт 9

Кроос 2006 оны 17 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан тоглогч, мөн шилдэг мэргэн буучаар шалгарч байсан бол 2007 оны 17 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан бөмбөг хүртсэн. 

Баримт 10

Тэрбээр 2010 онд 20 настайдаа Германы шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо хийж, зургаан томоохон тэмцээнд оролцсон. Кроос Германыг 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд гол үүрэг хүлээсэн юм.  Тэрбээр шилдэг гоолын дамжуулалт өгч, Бүх оддын баг, Мөрөөдлийн багт орж, Германы оны шилдэг тоглогчоор шалгарсан.  

Баримт 11

Тэрбээр Германы шигшээ баг 2021 онд УЕФА Евро 2020 тэмцээнээс хасагдсаны дараа шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан.  Учир нь хүмүүс түүний амжилтыг тааруу гэж үнэлсэн юм.

Баримт 12

Кроос 2024 онд УЕФА Евро 2024 тэмцээнд эх орондоо тоглохоор шигшээ багт эргэн ирснээ зарлав. Гэсэн ч тэмцээний дараа зодог тайлна.

Баримт 13

Кроос Германы Мекленбург-Ворпомерн мужийн Грейфсвальд хотод төрсөн.

Баримт 14

Тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгчин байсан Феликс Кроос хэмээх нэг дүүтэй. 

Баримт 15

Түүний аав Роланд Ханса Росток багийн залуучуудын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 

Баримт 16

Тэрбээр дунд зэргийн сурлагатай хүүхэд байсан бөгөөд хөлбөмбөгийн спортоор хичээллэхэд маш их цаг зарцуулдаг байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр ангидаа биеэ авч явах чадвар сайтай, сургуулийнхаа үе тэнгийнхний дунд нэр алдартай байв.

Баримт 17

Кроос 2015 оны зургадугаар сарын 13-нд удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Жессика Фарбертай гэрлэж, хоёр хүү, нэг охинтой. Тэд Майорка арал дээр байшин эзэмшдэг. 

Баримт 18

Тэр Реал Мандридын төлөө 306 тоглолтод оролцож, 22 гоол оруулжээ. 

Баримт 19

Харин Германы шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцож, 17 гоол оруулсан. 

Баримт 20

Түүний биеийн өндөр 183 см гэнэ. 

Баримт 21

Өмсгөлийн дугаар нь "8".

Баримт 22

Түүний баруун хөлийн дамжуулалт, цохилт бусад тоглогчдынхоос илүү хүчтэй, уртай гэлцдэг. 

Баримт 23

Тэрбээр замналынхаа туршид бусад тоглогч нар шиг асуудалд нэр холбогдож яваагүй. 

Баримт 24

Тийм ч учир түүний сүүлийн тоглолтыг Реалын хөгжөөн дэмжигчид түүнийг үдэх баяр болгон тэмдэглэж, цэнгэлдэх даяар талархлаа илэрхийлж уухайлсан юм. 

image

2024 оны тавдугаар сарын 21-нд Кроос УЕФА Евро 2024 тэмцээний дараа зодог тайлна гэдгээ мэдэгдсэн.  Тавдугаар сарын 25-нд Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд хийсэн Ла лигийн сүүлчийн тоглолтдоо тэрбээр Реал Мадрид багтайгаа Бетисийн эсрэг гоолгүй тэнцсэн. Уг тоглолтын үеэр түүнийг сэлгээнд суухад бүх цэнгэлдэх хүрээлэн даяараа алга ташин уухайлж хүндэтгэл үзүүлсэн юм. Бид та бүхэнд бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Тони Кроосын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9327)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    1 цаг 34 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2 цаг 26 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2 цаг 28 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2 цаг 43 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2 цаг 48 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 5 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    4 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    6 цаг 34 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    7 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    7 цаг 21 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    7 цаг 45 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    8 цаг 2 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    8 цаг 29 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    8 цаг 31 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    9 цаг 7 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    9 цаг 12 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    9 цаг 24 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    9 цаг 35 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    9 цаг 41 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК