Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх "яруу найрагч"

2024-5-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Тэрбээр Дорноговь аймгийн уугуул. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр аймгийнхаа Нэгдүгээр дунд сургуулийг 1991 онд төгссөн. Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр 1995 онд төгссөн. 

БАРИМТ 3

Ажлын гараагаа “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагчаар эхэлжээ. Харин 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж байгаад “Нью Майнд” компанид хэвлэлийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал болон дэвшжээ.

БАРИМТ 4

“Нью Майнд” нь Монголд оршуулгын зан үйл гүйцэтгэж ирсэн одоогийн “Улаанбаатар буян” компани юм. Үүнтэй холбоотойгоор “Зохиолч Г.Мөнхцэцэг шарил чандарладаг болж гэнэ” гэсэн шүүмжлэл хэсэгтээ түүнийг тойрсон байдаг. Мөн тус компаниас хувь эзэмшдэг тухай яриа одоо ч байдаг юм.

БАРИМТ 5

Энэ тухай Г.Мөнхцэцэг гишүүн “Тус компанийн өнөөдрийн үйл ажиллагаанд би ямар ч оролцоогүй ээ.  Хувь эзэмшээд, хөрөнгө оруулаад явсан юм байхгүй. Энэ төслийг хэрэгжүүлсэн “Нью Майнд” хэвлэх газрын захирал байсан. Яахав энэ ёс заншлыг ямархуу гольдролтой явах, яаж Монголын хөрсөн дээр буулгах тал дээр ном бичиглэсэн хүний нэг нь мөн  юм. Тэрхүү  ёс заншлыг бий болгох зайлшгүй цаг үеийн шаардлага байсан. Газар шороо, бурхан болоочдын ариун өлгий гээд асуудал бий. Арав гаруй жил өнгөрсөн байна” гэж байв.

БАРИМТ 6

2009 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө улс төр шинэ хүн байв. 

БАРИМТ 7

Түүнийг УИХ-д анх сонгогдоход “Ардын намын АТМ Б.Дэлгэрсайхан чирж явсаар гаргалаа” гэж ярих хүн олон байсан бол хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулахад “Ерөнхий сайд асан Сү.Батболд дэмжлэг боллоо” гэж шуугиж байв.

БАРИМТ 8

“Болор цом”-ын эзэн яруу найрагч гэхээс өөрөөр улс төрийн намтар нимгэн Г.Мөнхцэцэгийг Сонгуулийн тухай хуулийн хүрээнд МАН-аас олгосон квотоор УИХ-ын гишүүн болж гэж хэн ч төсөөлөөгүй явсан юм. Түүнийг нэр дэвших үед олны танил зохиолч, яруу найрагчид ч Г.Мөнхцэцэгт хатуухан шүүмжлэлийг дайж байлаа.

БАРИМТ 9

Тэдгээрийн нэг нь Ц.Хулан. Тэрбээр "МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа" гэж байв. 

БАРИМТ 10

Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдсон шалтгаанаа “Хэрэв хүний итгэл найдварыг үүрсэн бол үүрсэн шиг үүрээд, даавал даасан шиг даах ёстой гэж. Хэдийгээр би утга зохиолын нөлөөгөөр олонд танигдсан ч гэлээ хууль тогтоох засаглалд орж ажиллахад минь Дорноговь, Говьсүмбэрийн мянга мянган иргэд итгэлээ өгсөн. Иймд тэр хүмүүсийн төлөө ажилласан шиг ажиллана. Ямар ч үзүүр өнцөг, эрх ашиг байсан тэднийхээ төлөө хатуу зогсоно. Энэ бол миний суурь бодол.

БАРИМТ 11

Мэдээж зөвхөн тойрог гээд туйлшрахгүй. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэр чиглэлд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхаарч ажиллана. Мөн энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд ард олны санаа бодлыг, УИХ-д тавьж байгаа үнэлэлт дүгнэлтийг бодоод үзэхээр “Төр засаг үнэхээр болохоо байчихаад байна уу” гэсэн асуулт гарч ирдэг. Тэр бүхнийг бодоод үзэхээр “Бас арай ч дээ. Ийм ч болгочих гэж дээ” гэж халаглах, эргэлзэх, эмзэглэх үе олон төрж байна. Гэхдээ өмнөх хүмүүсийн тавьсан зам дээгүүр бид хүссэн ч, эс хүссэн ч явах л болно. Үүнийг бас бодож ажиллах хэрэгтэй” гэж байжээ.

БАРИМТ 12

Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нарын хамтаар 2019 онд Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон, хуульчлан баталгаажуулж байв.

БАРИМТ 13

МАН-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөсөн барьсан нь 2018 оны арваннэгдүгээр сар. Тэдгээр 27 гишүүний дотор Г.Мөнхцэцэг багтаж байсан Засгийн газрыг огцруулах чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үеэр БНСУ руу явсан гэх шалтгаанаар “зугтааж” байв.

БАРИМТ 14

Нэг үгээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан М.Энхболдын талын 27 гишүүний тоонд багтсан Г.Мөнхцэцэг, У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураахад БНСУ руу зугтаад алга болсон нь түүнийг урвагч уу, улаан хамгаалагч уу гэсэн асуултыг үлдээсэн юм.

БАРИМТ 15

Г.Мөнхцэцэгийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд гарын арван хуруунд багтахаар цөөн үг хэлсэн хүний нэг. Хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа дараалан сонгогдсон ч ирцэнд орж, кноп дарж суухаас илүүг хийж чадаагүй л яваа. 

БАРИМТ 16

Түүний нөхөр улсын начин Ш.Лхагвасүрэн. Бусад гишүүний адил томоохон компани, хувийн бизнесгүй ч амьдралаа авч явах үүднээс олонд танигдаагүй жижигхэн бизнестэй. Бусдаас илүү гараад байхгүй ч амьдралаа бол аятайхан аваад явчихдаг гэдгийг тэрбээр онцолсон байдаг.

БАРИМТ 17

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь жилийн 53 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 12 сая төгрөгийн орлого олдог тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Хоёр орон сууцтай. Тэдгээр нь 570 сая төгрөгөөр үнэлэгддэг.

БАРИМТ 18

Toyota Prius, Toyota Lexus маркийн хоёр машинтай 45 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

БАРИМТ 19

Сая төгрөгийн хадгаламж, гурван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Ямар нэгэн хувийн компани байхгүй бөгөөд “Эрдэнэс таван толгой”, Говь ХК, Улсын их дэлгүүр ХК-аас хувьцаа эзэмшиж байна. 

БАРИМТ 20

Тэрбээр англи хэлтэй. 

БАРИМТ 21

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нэг удаа “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн, гар хөлөө хөдөлгөсөн, ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа дэм гэж ойлгож байгаа. Монгол Улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр авагчдын 50 хувь нь 350 мянгын тэтгэвэр авдаг. Энэ бол харамсалтай тоо" гэж хэлсэн нь шуугиан тарьсан. 

БАРИМТ 22

Тэрбээр “Болор цом”-д дөрвөн удаа айрагдаж байсан. Харин 2000 онд цомыг нь гардсан. Мөн Монголын зохиолчдын эвлэлийг удирдаж байсан нэгэн. 

БАРИМТ 23

Тэрбээр энэ дөрвөн жилийн хугацаанд Жендерийн эрх тэгш байдлын тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг санаачлан гар бие оролцжээ. 

БАРИМТ 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 7-р тойргоос нэр дэвшихээр болжээ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (127.0.0.1)
    ЗА ТЭГВЭЛ БАРИМТ 25: ӨМНӨХ УДААГИЙН УИХ-Д СУУХ ХУГАЦААНДАА ЦЭРЭНБАТ ГИШҮҮНТЭЙ ЯВАЛДАЖ ЖИРЭМСЭН БОЛООД ХЭСЭГ УИХ-ААС ЧӨЛӨӨ АВЧ ХҮҮХДИЙГ НЬ ТАС НУУЖ ГЭР БҮЛЭЭС ГАДУУР ТӨРҮҮЛСЭН БӨЛГӨӨ. ҮҮНИЙГ БҮХ ГИШҮШД ГЭРЧИЛНЭ.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
    • Өө тийм үү, бурхан минь...
      2024 оны 06 сарын 01
    • Зочин
      Балай авгайчууд ийм л юм хийж чадна.
      2024 оны 06 сарын 01
  • Зочин (127.0.0.1)
    ЭНЭ БАЛАЙ АВГАЙ ЯРШИГАА ЦААШАА ЗАЙЛ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Дахиад сонгогдоно л гэнэ шүү. Чаавас.
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүн өөрийгөө голохгүй л юм даа өрөвдөлтэй юмаа энэ нийгэм төр энэ авгайгаар дутав л гэж ккккккк
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Яруу найрагч ч яруу найрагч л даа харин улстөрч мөн үү, хүн ер нь чаддаг юмаа хийж явбал сайхан. Одоогийн улстөр мөнгөн дээр тогтдог болсон доо, их л мөнгөтэй хүн юм байлгүй дээ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    УИХ-д хоёр дараалан сонгогдсон хүн ч улстөрч л байлгүй, харин тэр яруу найрагч ч сэтэр төдий эд юм биш үү, энэ хүнд яруу найраг гэхээр юм байдаг юм уу, зүгээр толгой холбох төдийг яруу найраг гэдэггүй байлгүй дээ
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
    • Я
      Тийм
      2024 оны 05 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 36 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    13 цаг 57 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 2 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК