Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амралтын өдрүүдэд биднийг ЦЭНГҮҮЛСЭН спортын сонин хачин

2024-6-03
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч баасан гаргаас эхлээд спортын олон сонин хачин үйл явдлууд боллоо. Тэдгээрээс сорчлон хүргэж байна. 


М.ЭНХЖАРГАЛ ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА

May be an image of 2 people, people playing soccer and text

Монголын ширэн бээлийтнүүд энэ өдөр олимпын эрхийн сүүлийн тулаанаа хийж буй. Эмэгтэйчүүдийн 54 кгд хүч үзсэн Дэлхийн аваргын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин С.Энхжаргал шийдвэрлэх тулаанд ялалт байгуулж Монгол Улсдаа олимпын эрх дансалав. Манай тамирчин олимпын эрхийн төлөө дотооддоо ч хатуухан өрсөлдөөн өрнүүлж дэлхийд Япон, Канадын шилдэг тулаанчдыг дараалан өвдөг шороодуулж сүүлийн тулаанд Венесуэлийн Йохана Каролинаг сөхрүүлэв.


ДЭЛГЭРИЙН ЦЭРЭННЯМ ЦЭРГИЙН АРСЛАН БОЛЛОО

May be an image of 2 people and text

Цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" амжилттай сайхан болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухааны их сургууль", “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж ЦЭРГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.

Дөрөвт үлдсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал “цогт” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэншувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр ЦЭРГИЙН ХАРЦАГА цолонд хүрлээ. Наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр, сумын заан Ө.Даваацэрэн, сумын заан Г.Мөнх-Ёндон нар үлдэв.

Тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар“өсөх” чимэг нэмсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Гансүхийн Мөнх-Ёндон нар ЦЭРГИЙН НАЧИН цол хүртсэн юм.


Х.ЦОГТГЭРЭЛ НАЧИН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of 2 people and text

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Хутагийн Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Хашбат, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Эрдэнэс Тавантолгой ХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэн нар шалгарлаа.

Наймд улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Ш.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан Г.Ганбаатар нар үлдэв.


Реал Мадрид Аваргуудын лигийн аварга боллоо 

Champions League: Real Madrid wins 15th European Cup after win over Borussia  Dortmund | AP News

Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод Германы “Боруссиа Дортмунд” клубийн хөлбөмбөгчдийг хожлоо. Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 2:0 харьцаагаар дууссан байна. Гоолуудыг Дани Карвахал (74 дэх минут), Винисиус Жуниор (83) нар хийжээ. Испанийн хагас хамгаалагчид болох Дани Карвахал, Начо Фернандес, Германы хагас хамгаалагч Тони Кроос, Хорватын хагас хамгаалагч Лука Модрич нар Аваргуудын лигийн цомыг хамгийн олон буюу зургаан удаа хүртсэн Испанийн хагас хамгаалагч Франциско Жентогийн (1956-1960, 1966) амжилтыг давтлаа. 

"Реал Мадрид" баг Аваргуудын лигийн цомыг 15 дахь удаагаа хүртэж (1956-1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016-2018, 2022, 2024 он), тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн амжилтыг эзэмшиж байна. Мадридын клуб мөн 18 дахь удаагаа цомын төлөөх тоглолтод оролцлоо. "Боруссиа" баг гурав дахь удаагаа финалд тоглосон бөгөөд дортмундчууд 1997 онд хожиж, 2013 онд хожигдсон юм.

Real Madrid beats Borussia Dortmund in Champions League final

"Реал Мадрид"-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти Аваргуудын лигт тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр “Реал Мадрид”-ыг гурван удаа (2014, 2022, 2024), Италийн “Милан” багийг хоёр удаа (2003, 2007) ялалтад хүргэсэн байна. Энэ удаагийн финалын тоглолт түүний зургаа дахь тоглолт байлаа. 2005 онд К.Анчелоттигийн удирдлага дор "Милан" баг Английн "Ливерпүүл"-д торгуулийн цохилтоор хожигдож байсан юм. Алдарт "Уэмбли"-д Аваргуудын лигийн финалын тоглолтыг найм дахь удаагаа (1963, 1968, 1971, 1978, 1992, 2011, 2013, 2024) зохион байгууллаа. 

Л.Сайнаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    5 цаг 15 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    6 цаг 17 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    6 цаг 49 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    6 цаг 56 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    7 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    7 цаг 9 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    7 цаг 36 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    9 цаг 33 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    10 цаг 1 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    10 цаг 7 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    10 цаг 29 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    10 цаг 41 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    10 цаг 53 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    11 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 11 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    11 цаг 18 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    11 цаг 26 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    11 цаг 31 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    11 цаг 37 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    11 цаг 47 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК