Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Суудлаасаа мултраагүй "нүүрсчин"

2024-6-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, эдийн засагч, нягтлан бодогч, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. 

БАРИМТ 3

Тэрбээр ажлын гараагаа 1996-1998 онд Цэргийн их сургуульд багшаар эхэлж байв. Дараа нь Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байв. 

БАРИМТ 4

Тэрбээр Англи хэлтэй.  

БАРИМТ 5

Хувийн бизнесгүй, төрд голчлон ажилласаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай.

БАРИМТ 6

2020 он УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшиж 49,64 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. 

БАРИМТ 7

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Л.Энхболд нарт МАН 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласнаар Н.Наранбаатарт боломж ирж, сонгогчид нь итгэл хүлээлгэсэн. 

БАРИМТ 8

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт холбогдуулан, албан тушаалтнуудын нэрийг зарласны дотор УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр явсан. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдсон ч бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулаагүй. 

БАРИМТ 9

Энэ талаар тэрбээр “Жагсагчид нүүрсний хулгайч нарын нэрийг зарла гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаясан байх. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж өглөө” гэх тайлбар хийсэн байдаг. 

БАРИМТ 10

Харин түүний энэ мэдэгдлийн хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг би яаж мэдэх вэ. Нөлөөлж нэр өгч хэлүүлээгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хуулийн байгууллагын шаардлагын дагуу нэр нь дурдагдсан гишүүд шалгуулчих. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. 

БАРИМТ 11

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон түүнийг “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай халаас нэгтэй ч гэж ярих нь бий. 

БАРИМТ 12

Энэ сэжим нь нүүрсний асуудлаар шалгуулах үндэслэл ч болсон байхыг үгүйсгэх аргагүй ч зарим хэвлэлд "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын мэдүүлгээр түүнийг шалгах шаардлага үүссэн тухай мэдээллэж байв. 

БАРИМТ 13

Тэрбээр нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн гишүүний хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байв. 

БАРИМТ 14

Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм. 

БАРИМТ 15

УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Гэвчиг АН-ын бүлгээс ажнай Д.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлж шалгуулахыг чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, харин УИХ дахь шинэ гишүүд болон аймгийн Засаг дарга аснуудын фракц Н.Наранбаатарыг авч үлдсэн.

БАРИМТ 16

Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа орон нутгийн Тавантолгойн ордоос нүүрс хулгайлцахад гар бие оролцсон гэж яллагдагчаар татагдсан.

БАРИМТ 17

АТГ-аас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийнх нь жилийн орлого 32 сая 196 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 19 сая 387 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 18

Мөн 542 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн эзэмшлийн хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшин, хоёр авто машины зогсоолтой. 74 сая төгрөгөөр үнэлэгдэх “Honda Logo” “Hyundai Sonata V” маркийн автомашинтай аж. 

БАРИМТ 19

150 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуутай, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 82 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Сэрсэн говь” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.

БАРИМТ 20

Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нөөц сангаасаа хөрөнгө гаргаж, гадаадад зугаалсан гэдэг хэл аманд орж явсны зэрэгцээ нэг тэрбум 390 саяар айл өрхүүдийн хашаа будах тендер зарлаж, үр ашиггүй зардал гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөн удаатай. 

БАРИМТ 21

Мөн сум болгоныхоо Засаг дарга нарт Land-200 Маркын автомашин авч өгсөн. Үүнийгээ 8,5 тэрбум төгрөгөөр парк шинэчлэл хийж төсвийн зарцуулалтын үргүйдүүлсэн хэмээн тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм. 

БАРИМТ 22

Тэрбээр энэ парламентад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

БАРИМТ 23

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хулгайн хэрэгт холбогдож хууль санаачлах ажлаа тийм ч сайн хийгээгүй. Тухайлбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гамшгаас хамгаалах тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг батлуулсан. 

БАРИМТ 24

Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон учир УИХ-д дахин нэр дэвших эрхгүй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатарынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Gamba (127.0.0.1)
    Pomboison sonin tsaraitai yum be? Pyyh
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDI80955877
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    5 цаг 15 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    6 цаг 17 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    6 цаг 50 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    6 цаг 57 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    7 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    7 цаг 10 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    7 цаг 36 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    9 цаг 34 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    10 цаг 1 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    10 цаг 8 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    10 цаг 29 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    10 цаг 42 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    10 цаг 54 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    11 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 11 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    11 цаг 19 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    11 цаг 26 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    11 цаг 31 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    11 цаг 37 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    11 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК