Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амбиц нь хэтийдсэн улстөрч

2024-6-04
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсөж, ОХУ, Ленинградын их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Түүнчлэн 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургуульд, сэтгүүл зүйн мастер зэрэг хамгаалсан байна.

БАРИМТ 3

Тэрбээр ажлын гараагаа 1995 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлагаас эхэлсэн. М.Оюунчимэг 2009 он хүртэл тус газар ажилласан бөгөөд редактор, ахлах редактор, тоймч зэрэг албан тушаал хашиж байжээ.

БАРИМТ 4

2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг хийжээ. Түүнчлэн 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга, 2015 онд“Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллаж байв. 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн  гишүүний үүргийг гүйцэтгэж байсан. 

БАРИМТ 5

Ийнхүү дараа жил нь буюу 2016 онд УИХ-ын сонгуульд анх удаагаа дэвшин ялалт байгуулсан. Мөн 2020 онд дахин нэр дэвшин парламентад сонгогдсон юм. 

БАРИМТ 6

Тэрбээр Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 7

УИХ-д анх удаа сонгогдсон жилдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороог удирдаж, шуугиулсан нь ч хэр амбицтай улстөрч вэ гэдгийг тод харуулсан.

БАРИМТ 8

Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг парламентад анх удаа сонгогдсон гишүүнд байнгын хороо удирдах эрх олгож байсан нь үгүй ч М.Оюунчимэг гишүүнд боломж гаргаж өгсөн. Энэ нь цаашид карьераа ахиулах суурь нь ч болсон юм.

БАРИМТ 9

2022 онд УИХ-ын дэд даргын суудал эзгүйрч, МАН дотор марафон өрнөхөд нэр нь цохиж л явсан. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо даргаа өөрчлөх болоход мөн л нэр нь хавчуулагдсан. Хэдийгээр тус холбоог удирдах эрх олдоогүй ч энэ чөлөөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болж, давхар алба хаших болсон. 

БАРИМТ 10

Тэрбээр Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагдаж ирсэн нэгэн. 

БАРИМТ 11

Түүнд ах дүү нараа төрийн чухал албанд байршуулж чадсан сүйхээ бий. Тодруулбал, төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяаг Монгол банкны хянан шалгагчаар, хүү Л.Эрхэмзаяаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц тээвэр логистикийн албаны даргад зүтгүүлж, ажилд оруулсан гэх хэл ам дагадаг.

БАРИМТ 12

Мөн цар тахалтай Монгол Улс тэмцэж байсан хүнд үед хүү Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь шүүмжлэл дагуулж, чөлөөлөгдөж байв.

БАРИМТ 13

Тэрбээр хүүхдийн мөнгийг бүгдэд тэгш олгох ёстой гэсэн байр суурь баримталж ирсэн. Энэхүү байр сууриа УИХ-аар 2023 оны төсөв хэлэлцэх үед илэрхийлж байсан ч бүлэг нь тоогоогүй.

БАРИМТ 14

Одоо ч энэхүү байр суурь дээрээ зогсдог бөгөөд “Хүн бүр нийгмийн гарал үүсэл, хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой тул цаашдаа анхаарч шийдэх асуудал. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим гэж үзэж байна” гэж хэлээд Засгийн газрын гишүүддээ ч ад үзэгдэж байв.

БАРИМТ 15

Тэрбээр УИХ-д анх сонгогдсон жилд хөрөнгө орлого нь огцом өссөн гурван гишүүний нэгээр зарлуулж, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор “шүүлгүүлж” байсан.

БАРИМТ 16

Тухайлбал, 2020 онд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом өссөн байна гэж үзэн, асуудлыг хэлэлцэхийг шаардсан. Гэхдээ Хөрөнгө орлогыг нь шүүж үзэхэд огцом өссөн нь батлагдаагүй, энэ нь техникийн алдаа гаргасантай холбоотой гэж үзэн, дуулиан дарагдсан юм.

БАРИМТ 17

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг, гэр бүлийн орлого 101 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 18

Мөн 870 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай. 128 сая төгрөгөөр үнэлэгдэх BMW, Suzuki, Grand Vitara суудлын автомашинтай. 

БАРИМТ 19

Тэрбээр дотоодын дансанд 504 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн Интеркорн-Машинери ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 20

Тойргийнхон нь түүнд ам сайтай байдаг. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг. 

БАРИМТ 21

Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ.

БАРИМТ 22

Тэрбээр энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

БАРИМТ 23

Дөрвөн жилийн хугацаанд Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тогтоолын төсөл, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөл, Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг бусад гишүүдийн хамтаар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

БАРИМТ 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 10-р тойрогт нэр дэвшинэ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (127.0.0.1)
    Erguu sunaliin tulam shulam
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Мөрөөрөө дуугүй зайлаад өгдөггүй ороолон вэ?Жорло,боов яриасаар байгаад 8 жил өнгөрөөлөө.Би та нарын цалинг нэмсэн гэж хуцаж байж Телевизийн найз нартаа алуулахаа алдаа биз дээ?
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Naraa (127.0.0.1)
    Songohgui ee
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • энгийн нэгэн иргэн (127.0.0.1)
    ДАХИН СОНГОГДОХОД БОЛОМЖИЙН ХҮН ГЭЖ БОДДОГ ... тэрээр хувь хүний түс тас шулуун шударга байдлаасаа бүлэг дотроо ч адлагдаж байсныг бид мэднэ , илүү дутуу элдэв маяггүй аливаад туйлшраад байдаггүй төлөвшсөн эмэгтэй гишүүдийн нэг бөгөөд түүнд гишүүнд байх асар их туршлага , мэдлэг чадвар байгааг нь онцлох ёстой ...
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Микрофон, камер харагдвал шууд очоод юу ч хамаагүй бурдаг, ичих нүүргүй авгай. Юу ярих, юу ярьж байгаагаа мэддэггүй чавганц
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    ДАХИН СОНГОХ ХЭРЭГГҮЙ ГИШҮҮНИЙ НЭГДЭЭ ХУДАЛЧ
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сэтгүүлчид бас улс төрд нэлээд амбиц дээгүүр явах юм аа.
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочид (127.0.0.1)
    Дээр бичсэнээр 1996 онд АН-д элсэж байсан. Гэтэл энэ эмэгтэйг Сү. Батболдын фракцад харьяалагддаг гэх юм. Юуч ойлгосонгүй. Сэтгүүлчийн ажлаа хийсэн нь дээр дээ.
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ одоо дахих санаатай бгаамуу
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    xazgai xeltei avgai odoo bolsoon zailaarai
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ авгай 1996 онд АН-д элсэж байсан. Тэгэхлээр хөгийн,хогийн амьтан юм.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SAWI80955877
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Сонгох хэрэггүй, одоо болно
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    8 цаг 36 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    8 цаг 50 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    9 цаг 1 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 30 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Өчигдөр 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК