Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент дахь "хүмүүнлэгийн элч"

2024-6-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр, 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр, 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. 

БАРИМТ 3

Ажлын гараагаа Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвдийн мэргэжилтнээс эхэлжээ. Мэдээллийн төвд ажилд орсон тэрбээр удалгүй бусдын адил хувиараа эрхлэх аж ахуйн нэгж байгуулж оёдлын цех ажиллуулж, ганзаганы наймаанд ч явж байсан аж.

БАРИМТ 4

Бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 1991 оноос “Сант” ББХК-ийн захирал, 1995 оноос “Сод трейд” ХХК-ий ерөнхий захиралын албыг хашиж байлаа. Ийнхүү хувийн бизнесээ амжилттай эрхлэхийн сацуу “Иргэн Та Баялаг” санг үүсгэн байгуулжээ. 

БАРИМТ 5

Дараа нь “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ. 

БАРИМТ 6

Тэрбээр Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 7

Түүний улс төрийн замнал 2008 оноос эхлэлтэй. 2008 онд Баянгол дүүрэгт Ардчилсан намаас өрсөлдсөн ч түүний оронд Х.Тэмүүжин гишүүн болж байв. 2012 оны сонгуулиар даагаа нэхэж, Баянгол дүүргийн тойргоос гишүүнээр сонгогдсон юм. 

БАРИМТ 8

2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргын алба хашиж байв.  Тухайн үед УИХ гурван намын бүлэгтэй байсан бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гэсэн хоёр шантаажны бүлэгтэй учир зүйгээ олох хүнд даваатай алхам тутамд тулна. Тэр бүрт хэлэлцээрийн ширээний ард сууж, УИХ-ын ажлыг саадгүй үргэлжлүүлэх чухал албыг залгуулж ирсэн улстөрчийн нэг юм.

БАРИМТ 9

Аливаа асуудалд УИХ дахь эмэгтэй гишүүдээ манлайлах, намын хагарлыг эвлэрүүлэх гээд түүнд олон "ачаа" үүрүүлсэн ч намын эв нэгдлийн төлөө өөрийн амбицаа хойш нь татчихдаг мэдрэмжтэй улстөрч гэж намын нөхөд нь тодорхойлдог.

БАРИМТ 10

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснээр парламентын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй УИХ-ын дэд дарга болсон юм.

БАРИМТ 11

Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэн, Төрийн ордны хоёр давхарт суулт зарлаж буйгаа мэдэгдэж байв.

БАРИМТ 12

Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцинжуулалттай холбоотой хариуцлагагүй мэдэгдэл хийж, нэр төрд нь халдсан үндэслэлээр шүүхэд хандаж байв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг удирдсан 100 хоногийн тайлангаа тавих үеэрээ “Вакцины асуудлыг улстөржүүлсөн улстөрчид бий. Тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан юм.

БАРИМТ 13

Эл асуудалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл" хэмээж байв. 

БАРИМТ 14

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хамтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд гар бие оролцон ажилласан. 

БАРИМТ 15

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг, сайн үйлсийн аянуудад бусдыг манлайлан идэвх зүтгэлтэй оролцдог хэмээн түүнийг хүүхдийн төлөө байгууллагууд, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэгч байгууллагууд “Хүмүүнлэгийн элч” болон “Хүүхдэд ээлтэй Улстөрчөөр” өргөмжилсөн байдаг. 

БАРИМТ 16

Түүний аав Салдан 1958 онд Москвагийн эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн цагаасаа хойш Монгол улсын гадаадтай харилцах улсын хорооны дарга, сайд, Элчин сайд гээд улс орны эдийн засаг, орлого зарлагатай холбоотой ажлыг 20 жилийн турш хийсэн Гавьяат эдийн засагч юм. 

БАРИМТ 17

С.Одонтуяа гишүүн сурагч байхаасаа л гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явангаа бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг нийгмийн идэвхтэй гишүүн байжээ. 

БАРИМТ 18

Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хадам ээж болон өөрийн ойр дотнын, хамаарал бүхий этгээдүүдэд дүүргүүдэд хийгдэх ажлын нэр бүхий тендерүүдийг авч өгсөн хэмээн тухайн үед мэдээллүүд явсаар байсан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдаж авах хууль журам, худалдан авах ажиллагааг зөрчиж давуу байдлаар барилгын болон бусад нэр бүхий тендерүүдийг авсан гэх мэт асуудлуудыг шалгуулна хэмээн ярьж, бичиж байв.

БАРИМТ 19

Тэрбээр энэ парламентад УИХ-ын дэд даргаас гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж буй. 

БАРИМТ 20

Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 118 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 21

Мөн тэрбээр 798 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг авто граж, 3ш нийтийн орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай  барилгатай аж. 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 0,07 га газартай. 

БАРИМТ 22

Тэрбээр Сентоза фоод корт ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 23

Дайчин, тэмцэгч чанарынхаа хүчээр гурван мандаттай, 36 нэр дэвшигч өрсөлдсөн тойргоос ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон хууль тогтоогч юм. 

БАРИМТ 24

Иймдээ ч УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших бөгөөд Ардчилсан намын жагсаалтын хоёрдугаарт жагсаж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяагийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (127.0.0.1)
    Алдарт К.Маркс дэлхийн улс орнуудын эдийн засагт 50 жилийн хугацаанд нарийн шинжилгээ хийгээд "Хувийн бизнес нь ард түмнийг болон ажиллагсдыг давхар шулан мөлждөг" гэж суут үгээ хэлжээ. Чухам иймээс л урд хөрш Хятад улс улс орноо К.Марксын сургаалаар 100 жил хөгжүүлээд дэлхийн хамгийн хүчирхэг улс болов. Харин Монгол улс 1921-1990 онуудад К.Марксын сургаалаар үсрэнгүй хөгжиж ирснээ 1990 оноос өнөөг хүртэл 30 жил К.Маркын сургалаас татгалзаж, дээрэмчин Америкийн "Ардчилал", "Зах зээл", "Хүний эрх", "Олон намын систем", "Төрийн эрх мэдлийн тэгш хувиарлалт", "Хувийн өмч", "Хувийн бизнес" гэх хууран мэхлэлтэнд ороод улс орноороо ядуурч, монгол хүн тус бүр гадаадын шулан мөлжигч банкуудад 10 сая төгрөгийн өрөнд, мөн дотоодын шулан мөлжигч банкуудад орон сууцны, цалингийн, тэтгэвэрийн, сургалтын төлбөрийн, эмчилгээний, хэрэглээний гэх мэт түмэн төрлийн зээлийн өрөнд баригдаж, улс орноороо ядуурч, нийгэм, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунаар бүрэн дампуурав.
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Муухан эрээс дээр эмэгтэй гэж бодож явдаг даа
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    амьдралын замналыг нь дутуу л бичиж дээ... тухайлбал Уламбаяр..... цааш нь бичих үү яах вэ
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    5 цаг 15 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    6 цаг 17 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    6 цаг 50 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    6 цаг 57 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    7 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    7 цаг 10 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    7 цаг 36 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    9 цаг 34 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    10 цаг 1 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    10 цаг 8 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    10 цаг 29 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    10 цаг 42 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    10 цаг 54 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    11 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 11 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    11 цаг 19 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    11 цаг 26 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    11 цаг 31 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    11 цаг 37 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    11 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК