Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд болоод улс төрийн "карьер" нь уруудсан хүн

2024-6-11
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Тэрбээр 1975 онд Дархан хотод төрсөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр 1993 онд Дархан хотын 10 жилийн гуравдугаар сургууль, 1997 онд МУИС-ийн хуульч мэргэжлээр дүүргэжээ. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Баримт 3

Түүний аав С.Жамъянхорлоо Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн хүн байжээ. Дарханы гүйцэтгэх захиргаанд анх мэргэжилтнээр ажиллаж байгаад Дархандаа нэхий эдлэлийн үйлдвэрт очиж ажилласан. Жудогийн спортын мастер, аймгийн арслан цолтой. Харин ээж нь Архангай аймгийн Цэнхэр сумынх. Дарханы тээврийн удирдах газарт  ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэгэн.

Баримт 4

Ж.Сүхбаатар айлын том. Дөрвөн эрэгтэй дүүтэй.

Баримт 5

Тэрбээр бага насаа шинэ Дарханы хуучин хороололд VI байшин гээд Хараа зочид буудлын хажууд өнгөрүүлжээ. Энэ тухайгаа “Дарханы маань ерөнхий зохион байгуулалт алдагдаагүй байгаа энэ хэв маягт хайртай. Ер нь хүн төрсөн газраасаа нэр дэвшиж ялах сайхан. Эцэг, эхийн нэрийг хичээж явахаас гадна, өөрийн нэрийг хичээх, наад зах нь өөрөө тодрох яахав, болж өгвөл олон ажил хийж амжуулах, төрсөн газраа өнгөтэй өөдтэй байх ёстой шүү гэсэн давхар сэтгэл зүйн асуудал байдаг юм билээ” хэмээжээ.

Баримт 6

Аав нь бөхөөр хичээллэдэг байсан болоод ч тэр үү, Ж.Сүхбаатар багаасаа спортод сонирхолтой нэгэн байжээ. Дархандаа хоёр ч удаа үзүүрлэж, нэг удаагийнхад нь аавтайгаа хамт наадмын талбайд зодоглож, үзүүрлэжээ. Шагналд нь гүрж ногоон цай, цайны халуун сав, 15 төгрөг авахад аав нь бас шагнал авч таарсан гэдэг. Мөн чөлөөт бөх рүү ороод хотын аварга болжээ.

Баримт 7

Ж.Сүхбаатар УИХ дахь Намын Бүлэгт хуулийн зөвлөх, 2001 онд УИХ-аас Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.

Баримт 8

Тэрбээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болоход нь нам, засгийн зүгээс түүнд нэгэн үүрэг хүлээлгэсэн нь Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар. Улмаар УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2012 оны ээлжит УИХ-ын сонгуулийг анх удаа холимог системээр явуулсан байдаг. Мөн санал тоолох хар машиныг нэвтрүүлсэн билээ.

Баримт 9

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Эл асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2009 оны үед хөндөж байв. Тодруулбал, УИХ гишүүдийн тоог нэмэгдүүлж, 99 болгох ёстой гэх асуудал тавьснаар шүүмжлүүлж явсан юм. Гэхдээ үзэл бодолдоо тууштай зогссон гэж хэлж болно. 

Баримт 10

УИХ-аар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үед энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "УИХ –д сонгогдох гишүүдийн тоо нэмэгдэх нь одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна гэсэн үг. Тооны олон гэж асуудлыг харах гэхээсээ илүүтэй нөгөө талаас нь харах хэрэгтэй. Манайхан идэж уух хүний тоо нэмэгдэх нь гэж ярьдаг. Гэтэл үгүй юм. Энгийнээр тайлбарлавал парламентын гишүүний тоо нэмэгдэх нь гишүүд үгсэн хуйвалдаж шийдвэр гаргах, асуудлыг амархан өөрчлөх боломж нь тэр хэрээр буурна" хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

Баримт 11

2012 оны сонгуульд МАН ялагдаж, сөрөг хүчний эгнээнд шилжсэний дараа Бага болон Их хурлаа хуралдуулж, Намын удирдлагаа сонгосон байдаг. Энэ үеэр Нарийн бичгийн даргын албатай явсан Ж.Сүхбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн сунгаанд Ж.Мөнхбаттай өрсөлдсөн ч олонхийн дэмжлэг аваагүй. Хурлын дараа тэрбээр Ж.Сүхбаатар “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэсэн хатуухан үгийг дамжуулан мэдэгдэж байв.

Баримт 12

МАН-ынхан сөрөг хүчин болсны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг бойкотлож “буйдантай жагсаал” зохион байгуулсан байдаг. Энэ үеэр Намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар “Ер нь бид чинь нэг тийм дарга, түшмэл стильтэй. Манай нам чинь төр барих школтой, ачаа үүрээд сурчихсан, хариуцлагаас зугтдаггүй нам. Нөгөө нам маань сэлэм л эргүүлдэг, тэгээд засгийн эрхийн төлөө л үздэг, авахын төлөө л ажилладаг байнга сонгуулийн пиар хийдэг нам байсан. Энэ хоёрын чинь хооронд тэмээ ямаа шиг ялгаа бий шүү дээ” хэмээн ярьж байжээ.

Баримт 13

Ж.Сүхбаатарын хувьд МАН-аас гарсныхаа дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажилласан байдаг. Улмаар түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллахаар болсон нь зарим талаараа асуулт дагуулах болсон юм.

Баримт 14

Харин энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд МАН-ын доторх МАНАН сүлжээний эсрэг хүч хүрэхгүй болохоор үзлээ дагаад МАХН дахь МАНАН-гийн эсрэг хуучин журмын нөхөдтэйгээ нийлж тэмцсэн.  МАН шинэчлэгдэж өөрчлөгдөж гэмээ нь улс төрийн намууд хөгжиж, төр бэхжинэ гэж би үздэг хүн. Ойрын ирээдүйд МАН, МАХН улс төрийн цул хүч болно гэдэгт эргэлздэггүй” хэмээн тайлбарласан удаатай.

Баримт 15

Ийнхүү тэрбээр 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тухайлбал, 2020 онд 33.8 хувийн саналаар сонгогдож байв. 

Баримт 16

Энэ парламентын үед Түгжрэлтэй тэмцэх даалгавар аван, сайдын албанд томилогдсон түшээ бол Ж.Сүхбаатар юм.Хэдийгээр Улаанбаатар хот асуудал хариуцсан сайдтай болсноор автомашины түгжрэл саараагүй ч амь тавих шахам байсан автобуснуудаа шинэчилж эхэлснээр зорчигчид ая тухтай нөхцөлд зорчдог болсон. 

Баримт 17

Гэсэн ч түүнийг "ногоон автобус"-ны гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй. Энэ талаар тэрбээр "Засгийн газрын сайд болоогүй байх гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүний ажиллаа сайн хийсэн гэж боддог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд бүх том асуудлуудад оролцсон. Би том зургаараа харсан бодлогодоо үнэнч байгаа. Сайдаар ажиллаж байхад, ажилланы дараа ч миний ажил бүтэлгүйтээгүй" гэсэн юм. 

Баримт 18

Тэрбээр энэ парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан. 

Баримт 19

Энэ дөрвөн жилийн хугацаанд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд гар бие оролцон, ажиллажээ. 

Баримт 20

Орос, Англи хэлтэй. 

Баримт 21

2022 оны АТГ-т мэдүүлсэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 56 сая хэмээн мэдүүлжээ. Мөн 840 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, автомашины зогсоолтой. 

Баримт 22

Харин 120 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин Mercedes Benz, E300-тэй аж. Мөн 30 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 

Баримт 23

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. 

Баримт 24

Энэ талаар УИХ-ын Ж.Сүхбаатар "Улстөрч хүн унаж босох хоёрдугаар асуудал. Харин бодлого хэрэгжүүлсэн эсэх нь нэгдүгээр асуудал юм. Миний тавьсан бодлого зөв байсан. Галтай салбар руу орж олон хүний бах тавыг хангалаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргий иргэд надад итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр сонгосон" гэсэн юм. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Сүхбаатар ч уул нь дажгүй сайн залуу байсан даа хамт ажиллагсад нь нь хорлочихлоо тэгээд ч Н. ЭНХБАЯР Ч ХҮНИЙГ ӨӨР БОЛГОДОГ ХҮН ЮМ ХӨӨЕ
    2024 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 6 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 47 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 53 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК