Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Лаос-Сая сая жуулчдыг даллах “сая заантай хаант улс”

2024-6-11
0
ЖИРГЭХ

Лаос хэмээх улс 14 дүгээр зууны үед дэлхийн газрын зураг дээр анх бий болж, тухайн үед их хаан Фа Нгум тархай бутархай олон овог аймгийг нэгтгэж “Лонг Сан Хам Кох” гэдэг нэртэй улсыг байгуулсан бөгөөд хил хязгаар нь өнөөгийн Лаос улсынхтай яг давхацдаг ажээ.

Эртний улсын нэрийг хөрвүүлбээс “Сая зааны ба цагаан шүхрийн орон” гэсэн утгатай. Энэ нь тухайн үеийн Лаосын хаад цагаан зааныг шүтдэг байсныг илтгэдэг.  Учир нь, цагаан заан хэмээх ариун дагшин амьтан бол хүч чадал, цэцэн ухааны бэлгэдэл, цагаан шүхэр нь хааны сүр хүчийг илэрхийлдэг ажээ.

Харин Лаосын нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөөс, лаосчууд XIX зууны сүүлчээр буюу 1893 онд Францын захиргаанд орсноор колончлолын хүнд бэрх үеийг туулж, 1945 онд Японы түрэмгийлэгчдэд эзлэгдэж, 1960-1973 он хүртэл 10 гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайн, Вьетнамын дайны хөлд нэрвэгдэж асар их зовлон зүдгүүрийг амсжээ. 1975 онд БНАЛАУ байгуулагдсанаар социалист  чиг баримжаагаар хөгжиж байсан бол социалист систем 1990 онд нуран унаснаас хойш дэлхий дахинд нээлттэй болсон тус улс өнөөдөр эрчимтэй хөгжлийн замд оржээ. Лао сүүн, лао лум, лао төн гэсэн гурван үндэстэн, 60 гаруй ястнаас бүрдэх лаосчууд бол эрх чөлөө, тусгаар тогнолынхоо төлөө цөхрөлтгүй тэмцэж ирсэн, цуцалтгүй хөдөлмөрч баатарлаг ард түмэн юм.

https://montsame.mn/uploads/content/493b1124086461a5bcb7e043e8b2b59c.png

Дунд сургуульд сурч байх үед түүх, газарзүйн хичээлийг тун чамбай заадаг байсан тул сурагчид бүгдээрээ социалист орнууд, тэдгээрийн нийслэл, удирдагчдынх нь нэрийг цээжээр мэддэг байв. Тэдгээрийн дотор Вьентян, Кейсон Фомвихан гэдэг хоёр үг өдгөө санаанд хоногшиж, Монголын ард түмнээс Лаос улсад сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаа тухай телевиз радиогоор ярьдаг байсныг тодхон санана. Харин лаосчуудын ахуй амьдрал, түүх соёл, шашин, зан заншил, нутаг орны байдал, байгалийн талаар төдийлөн мэдээлдэггүй байсан санагдана.

Тэгвэл интернэтийн сүлжээ дэлхий дахиныг бүрхсэн өнөө үед аль ч улс орны талаар ерөнхий төсөөллийг авах боломжтой болжээ. 

Лаос бол Зүүн Өмнөд Азидаа хамгийн үзэсгэлэн төгөлдөр байгальтай улс аж. Мөн лаосчууд бол дэлхий дээрх хамгийн сайхан зан ааштай, найрсаг зочломтгой, тусархуу хүмүүс гэдгийг орон бүрийн жуулчид санал нэгтэйгээр батлан хэлдэг гэнэ.      

Энэтхэг-Хятадын хойгийн төв хэсэгт, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт далайд гарцгүй ганцхан улс байдаг нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/ юм. Гэхдээ хойгийн бүх улстай /Хятад, Мьянмар, Вьетнам, Камбож, Тайланд/ хуурай газраар хиллэдэг бөгөөд энэ давуу талаа ашиглан аялал жуулчлал, дэд бүтцээ хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр багагүй амжилт олж байна. Ингэснээр сүүлийн үед лаосчууд далайд гарцгүй гэсэн сул талаа давуу тал болгон хувиргаж, хөрш орнуудаа хооронд нь хамгийн дөт замаар холбодог хуурай замын гүүр болгох зорилт тавьжээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Хятадын Кунмин ба Вьентян хотуудыг холбосон төмөр зам 2021 оны сүүлчээр ашиглалтад орсон нь далайд гарцгүй орны хувьд бүс нутгийн болон дэлхийн улс орнуудтай холбогдох стратегийн чухал алхам болсон байна. Энэ нь Монгол, Лаосын хооронд төмөр замаар ачаа тээвэрлэх боломж бий болжээ гэсэн үг.

Лаосын засгийн газар 2020 он гэхэд улс орноо буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас гаргана гэсэн тодорхой зорилт тавиад түүндээ хүрэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг эн тэргүүнд тавьсны үр дүнд 2021 оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Лаосыг дээрх жагсаалтаас хассан байна.

Лаос бол үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлоороо гайхагддаг ер бусын нууцлаг орон юм. Сүм хийдийн сүрлэг барилгууд, дуу алдам гайхалтай хүрхрээнүүд, этгээд сонин агуйнууд гээд үзэж харах зүйлс маш ихтэй гэнэ.

Ташрамд сонирхуулахад, Шри-Ланкийн цай гэдэгтэй адил кофе бол Лаосын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд сайн чанарын, өвөрмөц амттай арабика, робуста сортын кофенууд нь дэлхийн зах зээлд маш их эрэлттэй.

Тус улсын хойд нутаг нь өтгөн шигүү ой, сүрлэг үзэмжит хүрхрээнүүдээрээ алдартай бол өмнөд нутаг нь дов толгод ихтэй, тутаргын талбайнууд ирийсэн газар ажээ. Саяхныг хүртэл газар нутгийнх нь 70 хувь нь халуун орны шилмүүст ой, дал модоор бүрхэгдсэн байсан бол одоо 50 хувь болж хумигдсан ч нов ногоон хэвээрээ байна.

https://montsame.mn/uploads/content/e9e0d7a47e539319d15039fb2268d77e.png

Хүний хөлд, ялангуяа бөөнөөрөө аялдаг бүлэг жуулчдын хөлд талхлагдаагүй онгон дагшин байгальтай тул Лаос бол адал явдлын ба эко аялал хийхэд тун тохиромжтой газар болой. 1993 оноос эхлэн тус улсын засгийн газар нийт нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, цаашдаа үндэсний паркууд байгуулах зорилт тавьжээ. Ингэснээр Зүүн Өмнөд Азид аялал жуулчлалын нэн сонирхолтой чиглэл бий болж байна. 

Хямдхан аялах сонирхолтой жуулчдын хувьд Лаос бол хамгийн тохиромжтой газар бөгөөд зочид буудал, хоол унд, замын зардал нь бусад улсынхтай харьцуулахад хамгийн хямд нь гэнэ.  

2019 он буюу цар тахал дэгдэх хүртэлх 10 жилийн хугацаанд Лаосын эдийн засаг жилд 8 орчим хувиар тэлж байсан бөгөөд үүнд аялал жуулчлалын салбарын хөгжил гол үүрэг гүйцэтгэсэн байна. 2012 онд 3 сая гаруй жуулчин ирж байсан бол 2019 онд энэ тоо 4,7 саяас давсан нь тус улсын хүн амын 70 орчим хувьтай тэнцэнэ. Аялал жуулчлалын салбар нь орлогын 5 гол үүсвэрийн нэг болсноор эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, 2018 онд гэхэд тус салбарт 120 мянган ажлын байр шинээр бий болсон бол шууд бусаар 385 мянган хүн ажилтай болов. Харин цар тахлын улмаас жуулчдын тоо эрс цөөрчээ.

Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын хосгүй үнэт дурсгалууд, эелдэг даруу найрсаг зочломтгой ард иргэдтэй энэ улсыг 2013 онд Европын Аялал жуулчлал, худалдааны зөвлөлөөс “аялал жуулчлалын хамгийн сонирхолтой чиглэл” хэмээн зарлаж байв.

https://montsame.mn/uploads/content/23745da94934e0a211401a7a4aaaf825.png

...4350 км урт Меконг бол Зүүн Өмнөд Ази дахь хамгийн урт мөрөн бөгөөд  Лаосын нутгаар 1835 км газраар урсаж өнгөрөхдөө лаосчуудын амьдралыг тэтгэж байдаг чандмань эрдэнэ билээ. Энэ мөрнөөр тээвэр хийж, түүн дээр усан цахилгаан станц барьж, цагаан будааны талбайгаа усалж, загас барьдаг тул Лаос шиг далайд гарцгүй улсын хувьд тэнгис далайг орлохуйц том усан сан юм. Иймээс лаосчууд Меконг мөрнөө “Бүх гол мөрний ээж” хэмээн тахин шүтдэг.

...Лаосын өмнөд хэсгийн Камбожтай залгаа хилийн бүсээр дайран урсах Меконг мөрөн дээр Хон Фафенг гэдэг нэртэй дэлхий дээрх хамгийн өргөн /10 км/ хүрхрээ байдаг бөгөөд “Дорнын Ниагара” гэж алдаршжээ. Байгалийн энэхүү сод бүтээл нь агуу сүр хүчээрээ жуулчдыг татдаг. Нөгөөтээгүүр, Меконг мөрнөөр Хятад хүртэл бүрэн хэмжээгээр усан тээвэр хийх боломжгүй байгаа нь чухамдаа энэ хүрхрээтэй холбоотой. 

...Түүнчлэн өмнөд нутгаар урсах Меконг мөрний хамгийн өргөн хэсэгт байгалийн ер бусын гайхамшигт тогтоц болох Сипандон хэмээх олон жижиг арал байдаг бөгөөд тэдгээрийг “4000 арал” гэж нэрлэнэ. Эдгээр арлын нарийн ширхэгтэй цагаан элс бүхий эрэг, их мөрний оюу номин өнгөтэй давалгаа нь халуун орны тэнгисийн эрэг дээр наранд биеэ шарах хүслийг төрүүлнэ.   

https://montsame.mn/uploads/content/2f85303009b99bbbcadea5dcb7f15c1d.png

Гэх мэт түүх соёл, байгалийн дурсгалт газрууд Лаост маш олон бий боловч дэд бүтцийн хөгжлөөс хамааран жуулчид тэр бүр очиж үзэхэд хүндрэлтэй байдаг ажээ. Үүнийг засаж залруулахын тулд Лаосын Засгийн газраас аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, жуулчны виз олголтыг хялбарчлах, салбарын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, энэ бүхнийг Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөлөөс тавьж буй стандартын шаардлагуудад нийцүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Үүний сацуу АСЕАН-ы аялал жуулчлалын интеграцийн үйл явцад идэвхтэй оролцож, Тайланд, Мьянмар, Вьетнам зэрэг улстай хамтран аялал жуулчлалын нэгдсэн чиглэлүүдийг бий болгожээ.

Цар тахлын улмаас саарсан аялал жуулчлалын салбарын хөгжлийг сэргээн түргэсгэхийн тулд тус салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

https://montsame.mn/uploads/content/92922bc5ef7425852b37f9cad44fb809.png

https://montsame.mn/uploads/content/9332ea57643d70aecb160b8971209f31.png

https://montsame.mn/uploads/content/9539135161895959ddbf2f0edf770aa5.png

https://montsame.mn/uploads/content/c9fec5f778c1b928a97c48d708f6c008.png

https://montsame.mn/uploads/content/3a6ae912bc5a74329101e94e2646c39f.png

https://montsame.mn/uploads/content/2159c7ee0ebaa9dab91b047f23148fb2.png

https://montsame.mn/uploads/content/76b6c7c7f2abb1c0fd9e56b7f1887a78.png

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    1 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    1 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    2 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    2 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    3 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    3 цаг 16 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    4 цаг 48 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    4 цаг 49 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    5 цаг 21 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    5 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    5 цаг 56 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    6 цаг 0 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    6 цаг 20 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    6 цаг 31 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    6 цаг 40 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    6 цаг 45 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 57 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    7 цаг 4 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    19 цаг 35 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    19 цаг 40 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК