Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламент дахь "явган" түшээ

2024-6-12
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр Нийслэлийн Багануур дүүргийн 66 дунд дугаар сургууль, Тэнгэр дээд сургууль, философич, нийгмийн ухааны багш, Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер, Удирдлагын академи, төрийн удирдлагын магистрийн зэрэгтэй. 

Баримт 3

Ажлын гараагаа Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд мэргэжилтнээр эхлүүлж байжээ. Дараа нь Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. 

Баримт 4

Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэсэн тойргоос нэр дэвшиж, сонгогдож байв. Тухайн үед 48,6 хувийн саналаар ялж байжээ. 

Баримт 5

Өрсөлдөгч нарынх нь зүгээс хэргээр шидсэн чулуу юу, эсвэл олны тодотгол уу, сонгуулийн сурталчилгааны үеэр “Зодоонч ирлээ” гэх яриа олонтаа гарсан нь Ц.Сандаг-Очирыг тодотгосон хэрэг байв. 

Баримт 6

Тэрбээр Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа бусдыг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагад дуудагдан шалгуулж явсан аж.

Баримт 7

Мөн дээрх албыг хашиж байх үедээ дүүргийнхээ Газрын албаны даргатай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг Авлигатай тэмцэх газраас илрүүлэн хоёр жил шахам хугацаанд шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээр шүүхээр таслуулжээ. 

Баримт 8

Шүүхээс түүний албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан аж. Энэ хэрэг явдал 2014 онд болсон.

Баримт 9

Харин МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар дахин Багануур дүүргийн Засаг дарга болж, улмаар 2020 онд  УИХ-ын сонгуульд өрсөлдөж, хууль тогтоогч болжээ.

Баримт 10

УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа жил Б.Энхбаяр нарын гишүүдтэй хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлжээ.

Баримт 11

УИХ-аар 2020 онд  Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Сандаг-Очир гишүүн “Алслагдсан гурван дүүрэг аймгуудтай яг адилхан. 256 бөх барилдаж, доод тал нь 100 гаруй морь уралддаг. Суманд бол 26-32 бөх барилддаг. Тийм болохоор алслагдсан дүүрэг аймгийн цол өгдөг байх заалтыг үлдээж өгөөрэй. 10 гаруй жил ийм байдлаар явж ирсэн” гэх асуудал хөндсөн нь шүүмжлэл дагуулж байв.

Баримт 12

Харин “Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албаныхан өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйгээд байх юм уу,  үс гэзгээ өнгө, өнгөөр будаж, хумсаа ургуулж,  сахал самбаа тавьчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учраас  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой.  УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсаны дараа Засгийн газар журам гарган, энэ мэт асуудлыг журмална” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэх хэсэг бий.

Баримт 13

Засгийн газар 2020 онд Газрын ерөнхий хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхэлсний дараа Ц.Сандаг-Очир гишүүн "Шүүх дээр байгаа нийт хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой байгаа. Гэтэл нийслэлийн болон аймаг, сумын Засаг дарга нарыг газар олгохыг хориглож байна. Зөвхөн газрын алба л газар олгох юм байна. Аймгийн газрын албаны хэлтсийн дарга нар, мэргэжилтэн болон сумын газрын албаны хүмүүсийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас томилох нь. Өөрсдөө эрх мэдэл авах, төвлөрүүлэх ийм л зорилготой.

Баримт 14

Түүнээс биш газрынхаа үндсэн асуудлыг цэгцлэх зүйл орж ирээгүй байна. Нийслэл, аймгаас олгосон газрыг шууд хүчингүй болгодог эрхийг агентлаг дээр авах зүйл заалт яригдаж байна. Яагаад ийм зүйл хийв.Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэх зүйл Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байхад агентлагийнхан зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэх зүйл хийж байна. Ингэж болохгүй.

Баримт 15

Ашигт малтмалын тухай асуудлыг Газрын ерөнхий хуульд оруулж өгмөөр байна. Газрын маргаан таслах зөвлөл гээд татварын маргаан таслах зөвлөл шиг дамжлага болсон зүйл бий болох гээд байна гэдэг асуудлыг хөндөж байв. Гэвч Засгийн газар энэхүү төслөө буцаан татсан юм. 

Баримт 16

Тэрбээр энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан юм. 

Баримт 17

Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуульд гар бие оролцон ажиллажээ. 

Баримт 18

Англи хэлтэй. 

Баримт 19

Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлдсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 48 сая, гэр бүлийн орлого 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 20

Мөн 511 сая төгрөгөөр үнэлэгдэх Авто граж - 1ш, Зуслангийн байшин - 1ш, Нийтийн орон сууц - 4ш байгаа аж. Үүнээс гадна 44 сая төгрөгөр үнэлэгдэх малтай. "Эрдэнэс Тавантолгой" ХК,  "Скүти Майнд" ХХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг. Тээврийн хэрэгсэлгүй. 

Баримт 21

Дотоодын дансанд 76 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 229 сая төгрөгийн өртэй аж. 

Баримт 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Ерөнхийлөгчид өөрт нь хариуцлага тооцох асуудлыг ярих цаг болсон юм биш үү. Магадгүй сарын дараа дараагийн Ерөнхийлөгч сонгогдоно гээд хүлээцтэй, тэвчээртэй байдлаар хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлүүдийг нь дуугүй, чимээгүй байдлаар тэвчээд өнгөрөөх ёстой юм уу" гэх асуудлыг хөндөж байв. 

Баримт 23

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж, Засгийн газраас журам гаргасны дараа тэрбээр “Богино банзал өмссөн, сахал самбаагаа ургуулсан хүн төрийн үйлчилгээ үзүүлэхгүй болно” гэдэг мэдээллийг хийсэн нь шүүмжлэл дагуулсан. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • John Larry (127.0.0.1)
    PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах

  • Тэтгэврийнхэн (127.0.0.1)
    Ц.Сандаг-Очир гишүүн нь зурагтаар харж байхад ямар нэгэн асуудалд шударгаар хандаж, болохгүй зүйлийг шууд хэлдэг шударга залуу юм. Настан бид нар энэ залуу хаанаас сонгогдсон бэ гэтэл Багануураас гэсэн. Сонгуулийнхаа ажилд амжилт гаргаад дахин сонгогдоорой гэж ерөөе.
    2024 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    13 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    16 цаг 34 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    16 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    17 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    18 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    18 цаг 25 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    19 цаг 58 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    19 цаг 59 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    20 цаг 30 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    20 цаг 44 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    21 цаг 6 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    21 цаг 9 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    21 цаг 30 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    21 цаг 41 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    21 цаг 50 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    21 цаг 55 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    22 цаг 7 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    22 цаг 14 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК