Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрсний хэргээс мултарсан генерал

2024-6-13
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Цэдэвийн Сэргэлэн. Тэрбээр 1966 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төржээ. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургууль, НАХЯ-ны Цэргийн дээд сургууль, Команд штабын институт, ОХУ-ын холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, Хилийн албаны оператив тактик, оператив тактикч-команд штаб, цэргийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор. 

Баримт 3

Ажлын гараагаа 1989 онд Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын ББС-ийн орлогчоор эхэлж, заставын дарга болж 1991 он хүртэл ажиллажээ. Цэргийн алба хашсаар ирсэн тэрбээр 2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар томилогдсон байна. Мөн 2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч хийж байгаад 2013 оноос гадны хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компанийг удирдах болжээ. Ц.Сэргэлэн тус компанийн захирлаар гурван жил ажиллаж байгаад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн албыг 2020 он хүртэл хашсан.

Баримт 4

Мөн ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байгаад Улс төр рүү орсон. Хилчний амьдралдаа цэг тавьж, улс төрийн карьер эхлүүлсэн гэж хэлж болох юм. 

Баримт 5

Амьдралынхаа 30 шахам жилийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зориулсан түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход нь гайхаж хүлээн авсан нь цөөнгүй.

Баримт 6

Намынх нь бусад гишүүдтэй харьцуулахад Засгийн газрын тусгай сантай нэр холбогдсон асуудал байхгүй ч нүүрсний хэрэгт хавчуулагдаж, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зарласан алдарт 17 хулгайчийн тоог нэмж, дуулиан тарьсан удаатай.

Баримт 7

Эл асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Надад бусдаас илүүрхээд байх хөрөнгө мөнгө ч байхгүй. Нэр зарласантай холбогдуулаад хүн юм болохоор бодож байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байх юм. Би улс төрд удаан яваагүй болохоор сайн мэдэхгүй. Нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж, сонгуульд ялсан нь үнэн. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу, улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэдэг хар төрж байна" хэмээж байв. 

Баримт 8

Удалгүй АТГ нь бууж өгсөн үү, аль эсвэл Ц.Сэргэлэн гишүүнд хамаатуулах зүйл олдоогүй юу удалгүй мань хүн нүүрсний хэрэгт холбогдолгүй болж, мултарсан.

Баримт 9

Хэдийгээр нүүрсний хэрэг нь ийн хэрэгсэхгүй болсон ч дахин нэг дуулиан дэгдсэн нь УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдэгдэл юм. Учир нь, сайд Х.Болорчулуун АТГ-т шалгуулах болсноо “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүний матааснаас болсон” гэж тайлбарласнаас эхлэлтэй.

Баримт 10

Энэ талаар сайд Х.Болорчулуун “О.Цэрэнтогтох гэж залуу сошиал дээр гарсан мэдээллийг цуглуулж байгаад намайг АТГ-т өглөө гэсэн. Надад бол хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Тэр хүн бол өнгөц, цаана нь бохир улстөрч байгаа. Өөр шигээ намайг бодож байгаа байхгүй юу. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж тэр нэрсэд оруулсан гэж хардаад байгаа. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын хүнтэй наалдаж ирсэн бохир улстөрч, төрөөс төрсөн тэрбумтан. Өөр шигээ бодож сэтгэж байхгүй юу” гэсэн нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хаягласан үг гэж хүлээн авсан хүн олон. 

Баримт 11

Хэдийгээр тэд МАН-аас нэр дэвшсэн угшил нэгтэй, мөн Дорнод аймгийн хоёр мандат дээр өрсөлдөөд ялалт байгуулсан боловч бие, биедээ таарамжгүй хандаж ирсэн байдаг. Ямар шалтгааны улмаас биенийхээ “бөгс”-ийг ухдаг ажилтай болгосныг олон хүн таах гэж хичээдэг ч мухарддаг нь олонтаа.

Баримт 12

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон даруйдаа хөрөнгө мөнгөгүйгээ зарласан Ц.Сэргэлэн гишүүнийг сайд Х.Болорчулуун “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж мэдэгдсэн.

Баримт 13

Харин АТГ-т гаргаж өгсөн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол, өөрийн орлого жилийнх нь 67, 5 сая бол гэр бүлийнх нь орлого 41 сая, нэг орон сууц, нэг гэртэй. Нийт дүнгээрээ энэ нь 354 сая төгрөгийн үнэлгээтэй.

Баримт 14

Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 автомашинтай. Автомашинаа 212 сая төгрөгөөр үнэлжээ. 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 11 сая төгрөгтэй.

Баримт 15

Газар байхгүй, мал аж ахуй байхгүй, автомашины граж байхгүй. Харин Ихэр Оюу ХХК-д 100 ш хувьцаатай аж. 

Баримт 16

Тэрбээр нүүрсний хулгайд сэрдэгдсэн даруйдаа ард иргэдээс ирж буй хууль бус үйлдлүүдтэй холбоотой олон асуудлаар шүгэл үлээнэ гэж мэдэгдсэн ч таг дуугүй болсон. 

Баримт 17

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нь нүүрсний хэрэгт нэр холбогдсон бусад гишүүд болох Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарын хамтаар 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Баримт 18

Төсөлд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тусгасан байдаг.

Баримт 19

Мөн тус хуулиас гадна Монгол Улсын Гаалийн тухай хуульд гар бие оролцон ажилласан. 

Баримт 20

Энэ парламентад тэрбээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан юм. 

Баримт 21

Түүнийг ХХЕГ-ын дарга байхдаа 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй хэмээн Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээлсэн байдаг. Тухайлбал, өөрийн эзэмшлийн компани, 100 орчим тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлэлгүй нуусан аж. 

Баримт 22

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх үеэр тэрбээр "Оюутнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн байна. Энэ хууль нийгмийн эмнэлэгт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож байгаа учраас би дэмжиж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

Баримт 23

Түүнийг Н.Энхбаярын төрүүлсэн генералуудын нэг хэдий ч өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дотно нэгэн гэдэг. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Цэдэвийн Сэргэлэнгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Бузар новш баз зохиолын дуучин Болдбаатар гэгчээ шууд цол олгож хилийн чуулгад даргаар тавиулж бсан. Одоо нөгөөх нь бүр онигоогоо хутгаж бгаа ш дээ (127.0.0.1)
    Энэ балиар Сэргэлэн одоо Хил хамгаалах ерөнхий газрын дарга болно гэж ярьж яваа
    2024 оны 08 сарын 19 | Хариулах
  • John Larry (127.0.0.1)
    PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • John Larry (127.0.0.1)
    PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
    2024 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 45 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 11 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 18 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 34 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 13 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 38 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 44 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 25 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    16 цаг 47 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 40 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 45 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 41 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 43 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 59 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 12 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 22 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 28 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК