Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Би үхнэ, чи үхнэ, тэр л ҮЛДЭНЭ

2024-6-13
0
ЖИРГЭХ

Баримт 1

Түүний бүтэн нэр Кристиано Роналду душ Сантос Авейру юм. Роналду гэдэг нь овог биш хоёр дахь нэр нь юм. Түүний аав АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейганыг шүтдэг байсан учир хүүдээ нэрийг нь хайрлажээ. 

Баримт 2

Ээж нь тогооч, аав нь цэцэрлэгч байсан. Түүний багад тэдний амьдрал хүнд, ах дүү дөрвүүлээ нэг өрөөтэй байжээ. 

Баримт 3

14 настай байхдаа Роналду багшруугаа сандал шидээд сургуулиас хөөгдсөн гэдэг. “Багш намайг хүндлэхгүй байсан” гэж тэр тайлбарлажээ. Тэр цагаас хойш Роналду хичээлээс илүү спортод амьдралаа зориулах ёстойг ойлгожээ. 

Баримт 4

15 настай байхад нь түүний зүрхэнд эмгэг илэрч, хагалгаа хийлгэж байв. Цаашдын замналыг нь дуусгаж магадгүй байсан хагалгааг амжилттай давж, гуравхан хоногийн дараа тэр “Спортинг” багийнхаа бэлтгэлд очиж байсан гэдэг. 

Баримт 5

Спортын бусад оддоос ялгаатай нь Роналду нэг ч шивээсгүй. Цусны гавьяат донор бөгөөд 2008 оноос “Улаан загалмай” нийгэмлэгийн элч төлөөлөгч болж, “Би шивээсгүй, яагаад гэвэл цусны донор” гэсэн сурталчилгаанд тоглож байлаа.

Баримт 6

Лиссабон хотын их сургуулийн эрдэмтэд 2015 онд нээсэн шинэ одоо Cosmos Redshift 7 буюу товчоор CR7 гэж нэрлэн, агуу хөлбөмбөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.

Баримт 7

2016 онд Португалийн Мадейра хотын нисэх буудлын нэрийг “Роналдугийн нэрэмжит олон улсын нисэх буудал” болгон өөрчилсөн. Энэ хотод Роналду төрсөн юм.

Баримт 8

Тэр бизнес төсөлд сая саяар нь хөрөнгө оруулдаг. 2006 онд Мадейра хотод CR7 брэндийн дэлгүүр нээсэн бол хоёр жилийн өмнө 5 одтой Pestana CR7 Hotel буудал төрөлх хотдоо байгуулсан.

Баримт 9

Түүний аав архины хамааралтай нэгэн байв. 52 насандаа нас барсан.

Баримт 10

2012 онд Роналду “Алтан пүүз” шагналаа зарж, Газын зурваст сургууль барьж өгсөн. Жилийн дараа “Алтан бөмбөг”-өө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө хүнд өвчтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа.

Баримт 11

Роналдугийн намтрын хамгийн нууцлаг хэсэг нь 2010 онд төрсөн ууган хүү нь. Одоо хүртэл Роналду ээжийнх нь нэрийг зарлаагүй байгаа. 

Баримт 12

Роналду “Хөлбөмбөгчид дунд сайн найз бараг байхгүй. Ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг. Би хүнд итгэдэггүй” гэж тэр ярьж байлаа.

Баримт 13

Роналду 1,87 см өндөр, 84 кг жинтэй.

Баримт 14

Их Британийн жүжигчин Жемматай 2007 онд үерхэж байжээ. Салсных нь дараа шар сэтгүүлийнхэн Роналдугийн тухай яриаг маш их мөнгөөр авахыг хүссэн ч бүсгүй зөвшөөрөөгүй гэдэг.

Баримт 15

Криштиану Nike-тай 2003 оноос хамтран ажиллаж байна. 2016 онд талууд насан туршийн гэрээ байгуулсан. Түүнээс гадна  сагсан бөмбөгч Майкл Жордан,  Леброн Жеймс нар л ийм гэрээ байгуулж байв.

Баримт 16

1985 оны хоёрдугаар сарын 05-нд мэндэлсэн, 39 настай. 

Баримт 17

Манчестер Юнайтед багт 6 жил тоглохдоо 196 тоглолтод оролцож, 84 гоол оруулсан. Харин 2009–2018 онуудад Реал Мадрид байхдаа 292 тоглолтод, 311 гоол оруулжээ. Реалаас явсан даруй Ювентус багт нэгдэж, 98 тоглолтод 81 гоол оруулжээ. 2021 онд Манчестер Юнайтед багтаа эргэн ирж 40 тоглолтод 19 гоол хийсэн.

Баримт 18

2022 оны ДАШТ-ийн өмнөхөн багаасаа гарч, Португалын шигшээ багийнхаа сэлгээнд ДАШТ-ийг өндөрлүүлсэн. Энэ нь түүний хамгийн сүүлийн ДАШТ байв. 

Баримт 19

2003 оноос улсынхаа төлөө тоглож эхэлжээ. Тэр багтайгаа 207 тоглолтод оролцож, 130 гоол оруулсан. Тэд ЕАШТ-ээс алт, мөнгө, хүрэлтэй. 

Баримт 20

Роналдугийн том эгч Элма хөлбөмбөгчийн нэрийн CR7 брэндийг нь хариуцдаг. Уг бренд нь хувцас, үнэртэй ус үйлдвэрлэдэг юм. Харин бага эгч Катиа улсдаа алдартай дуучин аж. 

Баримт 21

Түүний тухай нэгэн сэтгэл хөдлөм түүх байдаг. Түүний хамгийн сайн найз нь бага насандаа Nacional-д хамт тоглож байсан Альберт Фантрау. Нэгэнтээ, Фантрау болон Роналдугийн тоглодог клубт Лиссабоны “Спортинг”-ийн төлөөлөгч ирж, хэн илүү гоол хийснийг нь сонгон авна хэмээн амалжээ. Хоёр найз хоёулаа нэг, нэг гоол хийгээд байв. Ингээд Фантрау хаалгачийн өөдөөс харан зогсож, гоол хийх мөч ирэв. Тэрбээр ганц цохиод л гоол оруулахад бэлэн байлаа. Гэвч тэрбээр бөмбөгөө өшиглөсөнгүй, харин Роналдуд бөмбөг дамжуулан, Роналду ч энэ боломжийг алдаагүй гэнэ. Ингэж л Роналду “Спортинг”-ийн залуусын академид орж чаджээ.Тухайн үед найзынхаа хийсэн үйлдлийн учрыг Роналду шалгаахад Фантрау “Чи надаас сайн” хэмээн хариулсан байна.

Баримт 22

Роналдо таван хүүхэдтэй. Түүний том хүү 2010 оны зургадугаар сарын 17-нд АНУ-д төрсөн. Хүүхдээ бүрэн асран хамгаалж байгаа бөгөөд ээжтэй нь тохиролцсоны дагуу түүний хэн болохыг олон нийтэд зарлаагүй байна. 2015 оны нэгдүгээр сард Роналдо Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй таван жилийн харилцаагаа тасалсан. Роналдо 2017 оны зургадугаар сарын 08-нд АНУ-д тээгч эхийн зарчмаар төрсөн ихэр хүүхдийн эцэг болжээ. Тэрбээр 2017 оны арваннэгдүгээр сарын 12-нд охинтой болсон. Аргентин гаралтай Испани загвар өмсөгч Жоржина Родригестэй одоо үерхэж байгаа. Хосууд 2022 онд ихэр хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч нэг ихэр нь төрөх үедээ нас баржээ.

Баримт 23

2023 оны нэгдүгээр сард Роналдо Саудын Арабын Про Лигийн Аль Наср багтай гэрээ байгуулан гэр бүлийнхээ хамт Саудын Араб руу нүүсэн.  Аль Наср багийн төлөө 47 тоглолтод оролцож, 49 гоол оруулаад байна. 

Баримт 24

Түүнд аваагүй шагнал гэж үгүй. Гэвч ДАШТ-ийн цом, бусад шагналууд түүнд байхгүй. "Ballon d'Or"-ийг 2008, 2013, 2014, 2016, 2017 онд, "FIFA"-гийн оны шилдэг тоглогчийн шагналыг 2008 онд, "FIFA"-гийн шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг 2016, 2017 онд хүртжээ.

image

Бидний хүсэн хүсэн "EURO-2024" эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Энэ тэмцээний хамгийн гол дуулиан бол Кристиано Роналду юм. Тэрбээр анх 2004 онд уг тэмцээнд оролцож байв. Энэ удаагийн тэмцээн түүний зургаа дахь нь болж түүхэнд үлдэнэ. Замналынхаа сүүлийн тэмцээнүүдэд оролцож яваа домогт хөлбөмбөгчин Кристиано Роналдугийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • John Larry (127.0.0.1)
    PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах

  • Зочин (127.0.0.1)
    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
    2024 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    12 цаг 58 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    13 цаг 49 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    13 цаг 51 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    14 цаг 6 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    14 цаг 13 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2026-11-20
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2026-11-20
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2026-11-20
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2026-11-20
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2026-11-20
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2026-11-20
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2026-11-20
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2026-11-20
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2026-11-20
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2026-11-20
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2026-11-20
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК