Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУВИРАЛ: Мэс заслын өрөөнөөс "Эрүүл мэндийн салбар"-ын хөгжил хүртэл...

2024-6-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуулийн өрсөлдөөнд эрүүл мэндийн салбарынхан хүч түрж байна. Тэдний нэг бол Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Тогтмолын Мөнхсайхан юм. Түүний хувьд мэс заслын өрөөнөөс салбарын сайд болж, хоцрогдсон тогтолцоог шинэчлэх дээд түвшний тэмүүлэлтэйгээр улс төрд хөл тавьж байсан нь хэдхэн жилийн өмнө. Түүнээс өмнө Солонгос улсад "өвдөг түнхний хиймэл үе, өвдөг мөрний дурангийн мэс засал"-аар нарийн мэргэжил эзэмшсэн Т.Мөнхсайхан үений дурангийн мэс заслыг Монголд анх удаа хийж байв. Хөл дээрээ зогсохыг, хөдөлгөөний хязгаараас гарахыг хүссэн мянга, мянган хүний итгэл найдвар, талархал өнөөдрийн түүнийг бүтээжээ. 

Өвдөхөөрөө барааддаг эмнэлэг, эмч хоёр. Өвдөхгүй бол умартдаг эмнэлэг, эмч хоёр. Манай улсын иргэд эмийг "талх" шиг хэрэглэж, тонн тонноор нь идэж байна. Иймд л эмийн үнийн өсөлт хүн бүрд шахуу мэдрэг тусаад буй хэрэг. Өдгөө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өвдөхөөрөө бус өвдөхөөсөө өмнө өвчнөөс сэргийлдэг байх гол концепцыг дэвшүүлж байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа бүс нутгаасаа түвэг чирэгдэлгүй, чанартай авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь одоогоос дөрвөн жилийн тэртээх Т.Мөнхсайханы зорилтуудын нэг байсан нь ч хэвээр. Салбарынхаа дотоод "тэмцэл", дутагдал гачигдлыг арван хуруу шиг ээ мэддэг хүмүүс хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын индэрт гарснаар тогтолцооны гажуудлыг шийдэхийн төлөө явдаг гэдгийг нэг талаар тэр харуулсан юм. Чухам яаж гэж үү? дээр дурдсан зорилт биелэх эхний алхам Эрүүл мэндийн тухай багц хуулинд тусгалаа олж, эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлээр санхүүжих зам руу орсон юм.

Энэ салбарт итгэх ард түмний итгэлийг эргэн сэргээх, эмч нарын алдарч буй итгэлийг асаах хүсэл түүнд бий. Гэхдээ хэдхэн зорилт дэвшүүлээд шийдэгдэх зүйл биш гэдгийг Т.Мөнхсайхан мэдэж байсан. Тэрбээр эрүүл мэндийн салбарыг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг, төсвөөс горьдож, санхүүжилт нь хаанаа ч хүрдэггүй бус "бие даасан" том зураглалаар хөгжөөсэй гэж хүсдэг нэгэн. Ийм хэмжээнд хүрье гэвэл дөрвөн жил бага хугацаа. Харин ард иргэддээ эрүүл мэндийн тусламжийг чирэгдэлгүй хүргэх хэмжээнд хүргэе гэвэл дөрвөн жил гэдэг боломжийн хугацаа гэж тэр харсан. Сайдаар ажиллаж ахуйдаа тавьсан шинэчлэлийн суурийг тордож, өрөх хүсэл одоо ч бий аж. 

Гэхдээ Т.Мөнхсайханыг нэг эргэлзээтэй зүйл тойрдог. Дэлхий нийтийг нөмөрч асан цар тахлын сүүдэр одоо ч бүрэн арилаагүй байна. Тэгэхэд хүмүүс харамсалтайгаар хорвоог орхиж, бас амьд үлдэхийн төлөө сүүлчийн задгай мөнгөө зориулан зүтгэж байв. Гэвч энэ үед амны хаалт хүртэл олдохгүй, манай улсад олдсон нь үнэтэй байсан. Энэ бол иргэдийн туулаад гарсан бодит үнэн юм. Мөн 8 саяын эмчилгээний зардал гэх асуудал ч босож ирсэн. Тэр үүнд тайлбар өгч, худалдан авах ажиллагаанд оролцоогүй агаад энэ нь хууль дүрмийн дагуу явагдсан гэдгийг баримттайгаар дэлгэн харуулсан байна. 

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хөгжил эрхзүйн бүрхэг орчинд хавчигдаж байгаа нь дэгс бус. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зарим байгууллага дураараа дургиж, дуугүй ноомойг далимдуулан үнийг хөөсрүүлж буй. Бүх зүйлд өрнөх ёстой зөв зам гэж бий. Гэтэл тэр замыг нь бул хар чулуу таглачхаад тойрч гарах гэж төөрч байна. Ийм л учраас салбар, салбарын хүмүүс төр түшилцэхээс өөр аргагүй юм.

М.Жигүүр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    7 цаг 32 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    8 цаг 24 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    8 цаг 26 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    8 цаг 41 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    8 цаг 46 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 2 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    10 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    12 цаг 32 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    13 цаг 18 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    13 цаг 19 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    13 цаг 43 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    14 цаг 0 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    14 цаг 27 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    14 цаг 29 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    15 цаг 5 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    15 цаг 10 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    15 цаг 22 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    15 цаг 33 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    15 цаг 39 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК