Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэрбумтнуудын ТОГЛООМ

2024-6-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуулийн өдөр болоход 10 гаруй хоног л үлдээд байна. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг АТГ-аас ил боллоо. Барилгын компанийн "босс" гэр оронгүй, газрын сүйхээтэн газаргүй, зарим нь тэргүүн баян, зарим нь ядуугийн зовлон болж хувирав. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч Ч.Номин 50 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэйгөөрөө "намынхаа хамгийн, хамгийн" болж байна. Харин Д.Өнөрболор 18 тэрбумын хөрөнгөтэй тул удааллаа. Цаашилбал 3 тэрбумын хөрөнгөтэй П.Анужинг ч дурдаж болно.

МАН-ын тэргүүн хатагтай "кран" гэгддэг Ч.Номин хууль тогтоох уу? 

Соёлын сайд Ч.Номин бол Ерөнхий сайдын танхимд тооноор орж ирсэн хүн. Тангараг өргөхөөсөө эхлээд л төрийн ажил хийж үзээгүй нь илт байв. Тэгээд туршилтын туулай болгож, түүнд "Соёлын яам"-ыг найр тавьсан юм шүү дээ. Тавьтаргүйтэж, халаасандаа гараа чихчихээд, хэгжүүрхэж зогссон дүр зураг нь өдгөө бол өчигдөрхөн мэт л тод санагдаж байна.

Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчийн үлгэрээр Ч.Номин энэ жилүүдэд ёстой л дураараа дургилаа. Монголын үндэсний музейд хууль бус томилгоо хийж, "яаж крандуулдаг болохыг яруу тодоор крандаж үзүүлсэн" талаар тус музейн нэр бүхий ажилтнууд хэвлэлийн хурал зарлан мэдэгж байсан нь дөнгөж саяхан. Аялал жуулчлал хөгжүүлэх гэж гадаадаас хүн урихад "Ардын анд" Ч.Ганхуягийнх нь компанийн логотой улаан шүхэр "хийсэж явсан". 

Соёлын сайдын суудалд суугаад "Монгол" телевиздээ л мөнгө хийсэн гэх яриа чих дэлсээд л байдаг. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад УИХ-ын гишүүн аятай сэтгүүл тарааж, нээгдээд удаагүй Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдийг үнэгүй жүжиг үзүүлж, жүжиг тарахад нь сэтгүүл тарааж, хуулийг басамжилсан гэх. Энэ талаар ЦЕГ-аас шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн ч одоогоор сураггүй байна. 

Ер нь Л.Чинбатынхан хуулиас "гадуур" оршдог. "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малчныг машинаараа элдэж, дайрч унагаж буй бичлэг өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-ны өдөр цахим сүлжээнд цацагдсан. Ийнхүү мөрөөр нь хуулийн байгууллагынхан орсон ч алга болчихсон. Эл хэрэг зоогийн ширээний ард замхарч, хийсэн үйлдлээ "Ард"-ын Ч.Ганхуягтай тохуурхан ярьж, гэлмэггүй инээж суусан дүрс бичлэг бас олны дургүйцлийг төрүүлж байлаа. Одоо ийм хэргээс ул мөр алга. Хуулийг тохуурхаж, басамжилж, хуулийг зөрчдөг бол хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д суух эрхтэй гэж үү? 

Л.Чинбат Ерөнхий сайдад эрхэлж, тариалангийн хашаагаа төрөөр торлуулна гэж "мөрөөдөж" явсан. Харин эцгийнх нь төрөөр гүйцэлдүүлж чадаагүй "бэртэгчин" ч юм шиг хүслийг охин нь гүйцээх болов уу яах бол. Монголын тэргүүн баячууд төрд гарч, хуулиар тоглох нь. Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа нь бас л цаагуураа лут агуулгатай. 

Хувийн бизнесээрээ "төрийг сүрдүүлэх" аястай Д.Өнөрболор парламентад хэрэгтэй юу? 

УИХ-ын гишүүдийг овгоор нь гэхээс илүүтэй "эрхэлдэг" бизнес, "баздаг" салбараар нь таньж мэдэх нь олонтаа. Энэ жагсаалт "Монгол телевиз"-ийн Ч.Номин, "Сөүл"-ийн Д.Өнөрболор гэх мэтчилэн цааш хөвөрнө.  

Хөлдүү буузаар иргэдийг "тархидаж", хөдөөгийн зураглалаар уянгалж, салхинд "цохиулсан" Д.Өнөрболор гишүүний хамаарал бүхий "Сөүл ХХК" хүүхдийн парк дотор нийтийн хоолны бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор “Сөүл” рестораны 50 автомашины зогсоолыг чөлөөлөх асуудал яригдаж буй. Одоо гэхдээ нам жим.  

Хотын дарга Х.Нямбаатар бол түүнийг "эмэгтэй хүн" гээд зөөлөн хандаж, хэлээ хазаж яваа юм билээ. Атал нөгөө тал нь "шатаж" байна. БНСУ-ын Засгийн газарт хүртэл заргаа хүргэж байгаа тухай, тэндхийн хэвлэлээр цацахад бэлэн болчихсон байгаа тухайгаа компанийн удирдлага дурдаж байх жишээтэй. Үүнээс гадна Төвийн бүсэд залуучуудаар цус сэлгэх төлөвлөгөөнд хар сүүдэр туссан нь Д.Өнөрболор гэгдэж байв. 

Ингэж л монголын тэрбумтанууд төрд эрхэлж байна. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгчийн нэрээр жендерийн эрх тэгш байдал гэсэн нэрийн дор эмэгтэй улстөрчдийг хамгаалах шаардлагагүй. Улс төр, ажил, амьдрал хүнийг эр эмээр нь ялгахгүй. 

Тойргоосоо зугтсан П.Анужинд найдвар бий болов уу? 

2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин парламентад орж байсан П.Анужин энэ удаад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг нэр дэвшиж байгаа.

Тойргоосоо зугтаж, хөдөө гарсан тэрбээр дээлний өнгийг хүртэл хуульчлах гэж үзэж байлаа шүү дээ. Хийх зүйл нь олдохгүй байсан ч юм уу, тэнгэр ч мэдэхгүй байх.

Цаашилбал, УИХ-ын гишүүн П.Анужинг 2021 онд өөрийн төрсөн эцэг болох УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэдэг. 

П.Анужингийн нэр холбогдсон хувьсгалын бус хувийн асуудал их. Түүнээсээ болж хөдөө орон нутагт дэвшихээр Ч.Номинтой тойргоо сольсон байж болохыг юу эс гэхэв. 

М.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    Чинбатын чаралбааг чандар болгон хийсэг.!!!!
    2024 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XUCHIN SEXSDN80955877
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    ИХ НАЯДТАНГУУД ЮМ БИШ ҮҮ
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI SEXSDEX TOGLOOM80955877
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    12 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    13 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    14 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    15 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    17 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК