Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдын "даллагатай" төрийн түшээ

2024-6-20
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар. Тэрбээр 1968 онд Улаангомд төрсөн. УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон улстөрч. Эдийн засагт мэргэжилтэй. 

Баримт 2

Тэрбээр Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Баримт 3

Ажлын гараагаа 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж байжээ. Дараа нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, ЭЗБД төсөлд ахлах эдийн засагчаар ажилласан. 

Баримт 4

Харин 2000 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж улстөрд орсон. Ийнхүү 2008 онд анх УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. 

Баримт 5

Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн танхимд хоёр ч удаа Сангийн сайдын алба залгуулсан түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж өгсөн.

Баримт 6

УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон түүнийг намынхан нь боловсролтой, туршлагатай боловсон хүчин гэж үнэлдэг. Түүний энэ төрд үлдээсэн өв гэвэл нүүрсний хулгайг зогсоох зорилгоор биржээр арилжаалдаг болсон явдал. Валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх хөшүүрэг нь энэхүү нүүрсний экспорт нөлөөлсөн гэж үзэж болно.

Баримт 7

Өмнөх парламентын үед Х.Баттулга, З.Энхболд нартай дөрвөн жилийн турш хулгайч, худалчаар дуудан хэрэлдсэн бол энэ парламентад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энхбаяртай хамгийн их тэрсэлдсэн. 

Баримт 8

Тухайлбал, өнгөрсөн жил Засгийн газар 2023 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дараа тэдний дунд мөн хэрүүл "босч", Ч.Хүрэлбаатар сайд "Б.Энхбаяр аа чамд хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Бодох толгой хэрэгтэй. Ойрын үед чиний попрол хэтрээд байгаа шүү. Чамд одоо даруулга хэрэгтэй. Гүтгэлэг тараана, хүн доромжилно" гэж анхааруулж байв.

Баримт 9

УИХ-аар өнгөрсөн хавар Газрын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхэд мөн л тэдний дунд маргаан үүссэн. Тус хуулинд "гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна" гэсэн заалт тусгасан байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Хүрэлбаатар зориудаар ийм төсөл оруулж ирлээ” гэж шуугиулсан бол сайд Ч.Хүрэлбаатар “Хуулиа унш Б.Энхбаяр аа. Ийм заалт угаасаа хуульд байсаар ирсэн” гэж няцаасан юм.

Баримт 10

Монголын улстөрчдийг тойрч гардаггүй дайрч гардаг бүхнийг л тэр туулсан. Хар, цагаан, муу, сайнтай төрийн сайд. Төсөв, санхүү бол  Ч.Хүрэлбаатарын улс төрийн ими гэхэд болох юм. 

Баримт 11

Түлш, Эрчим хүчний сайд байхад утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн будлианд орооцолдсон гэх мэдээлэл өнөө хэр хаа нэгтээ хэвлэлийн хуудаснаа харагддаг. Тэрбээр улс төр, бизнесийнхний дунд “тендерчин” хэмээн цоллуулдаг. 

Баримт 12

Хэлэмгий доломгойгоороо хэнийг ч урдуураа гишгүүлэхгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Тамгын газрын дарга асан З.Энхболд нартай уралцаж, тэрсэлдэж, өргөн барьсан төслүүд дээрээ хориг тавиулж, Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан лицензийн наймаачнаар зарлуулж суусан ч хуулийнхны гар хүрч, шалгасан удаагүй. Тухайлбал, Сангийн сайдад томилох гэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан түүний нэрийг дэвшүүлэхгүй гэж хориг тавьж байсан. 

Баримт 13

Тухайн үеийн ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих шалтгаан нь "Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна" хэмээж байсан юм. Гэсэн ч УИХ-д 64 суудалтай МАН түүнийг олонхоороо хүч түрэн, Сангийн сайдаар томилсон. 

Баримт 14

2019 оны төсвийн төслийг батлах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л хэл ам дагуулсан. Өөрийн тойрог буюу Увс аймагт 52 тэрбум төгрөгийн төсөв батлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа гэж Ерөнхийлөгчөөс мөн "банга" хүртсэн.  Мөн  “Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа гэж  Ерөнхийлөгч шүүмжилсэн удаатай.

Баримт 15

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 116 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 16

Тэрбээр 171 сая төгрөгийн үнэ бүхий нэг зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай аж. Мөн хоёр сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. Тээврийн хэрэгсэлгүй. 

Баримт 17

Дотоодын дансанд 731 сая төгрөгийн хадгаламжтай. 

Баримт 18

Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайдаас гадна Төсвийн байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилласан. 

Баримт 19

Энэ парламентын хугацаанд МУ-ын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай”, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын "КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг санаачлан батлуулсан. 

Баримт 20

Мөн Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилт-Вакцин авах, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулиудыг батлуулжээ. 

Баримт 21

Түүний өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай олны анхааралд өртөж, нилээдгүй шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, тус хуульд Газрын гадаадын хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэх гэдэг заалтын Монголын ард түмэн эсэргүүцсэн юм. 

Баримт 22

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан тохиолдолд хориг тавина гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ бүх эсэргүүцлийн ард тус хуулиас 100 жилээр газар эзэмшүүлнэ гэх заалтыг хассан юм. 

Баримт 23

Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд "Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед би нийт долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байна. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Одоогийн арилжаа банкны хүү өндөр, олддоггүй. Гаднын банк орж ирснээр өрсөлдөөн бий болж хүү буурна.  хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж буй хүмүүсийн санаачилгыг дэмжих ёстой. Юмыг хааж боосноор хөгжихгүй" гэсэн байдаг. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хоёрдугаар тойргоос нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (127.0.0.1)
    Их хуралд дэвшүүлчих хүн энэ намд энэ хүнээс өөр олигтойхон хүн даанч алга уу ? Эсвэл энэ намыг гартаа атгачихсан юм уу? Улс төрийн намууд , нутгийнхан иргэд ,ер нь хүн болгон шүүмжлээд л байхад зүтгээд, зүтгүүлээд байх юм. Ингэж их шунасан хүнийг төрд бүү ойртуул гэж эртний мэргэн үг байна даа. Ер нь өөрөө нэрээ татаж болдоггүй юм уу? Миний ард түмэн ухаантай даа !!!
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Сонгогч (127.0.0.1)
    Энэ монгол улсын эдийн засгийг туйлдуулахад гол үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл гадаад улсын гар хөл болсон харь элэгтэй хүн гэж боддог. Их хурлын гишүүнээ боливол шоронд очих магадлалтай учраас үхэн хатан энэ суудлаас зууралдаатай байдаг болов уу
    2024 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    За больдоо битгий ажил хийж байгаа хүнийг дарамталж бай
    2024 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хятадуудтай харанхуй шөнө буудалд юу хийж байв ярихгуй юм уу.Хүрэлбаатар аа
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Монголын ЭЗ г сэргээх биш сэглэж хаясан хулгайч бол Хүрэлбаатар
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Өөр сийрэг толгой зөндөөн байгаа Энэ хүн Монголыг харийханд худалдахаас буцахгүй Сонгогчидтой .сурвалжлагчтай яасан эзэрхэг харьцаж байна Хаан болоо юу Дан харийнханд ажилладаг хулгайч одоо болно
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
    • Үнэн
      Энэ сайдыг баалахаа больчих цөөврүүд ээ
      2024 оны 06 сарын 21
  • Зочин (127.0.0.1)
    үнэхээр монголын эдийн засгийг өөд татахад гавьяа байгуулсан хүн дээ Жасрайгуайтай яг адил сайн эдийн засагч болохоор ерөнхий сайд болгон хажуудаа байлгаж эдийн засгийн бодлого явуулдөг гэж үзэж банйа
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    За одоо энэ хүн болох байхаа яасан их юм яриулдаг тэгээд л сайд болоод дэвшээд бдаг юманд хэмжээ хязгаар гэж бна шүү дээ одоо болье
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN80955877
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 52 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 13 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 18 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК