Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хувьдаа нэг ч байшингүй "Барилгын компанийн босс"

2024-6-25
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгссөнийхөө дараа хойно Екатеринбургийн Уралын политехникийн дээдийг дүүргэсэн түүний ажил амьдралын гараа найзуудынхаа хамт "СП-Каман" компанийг байгуулснаар эхэлдэг.

Баримт 2

Тэрбээр хүнс, барилга, бөөний худалдаа зэрэг бизнес эрхэлж яваад улс төрд хөл тавьсан нь 2006 он. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Төрийн тэргүүнээр ажиллаж байхад Б.Чойжилсүрэн Тамгын газрын дэд даргаар томилогдож байв.

Баримт 3

2008 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход төрөлх нутаг Увс аймгаас нэр дэвшиж, сонгогджээ. УИХ-д анх удаа сонгогдсон түүнийг “нугалах” ажил тухайн үеийн парламентад байж таарав. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний холбоотой асуудал бүрийн ард Б.Чойжилсүрэнг томилж, Ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулсан байдаг.

Баримт 4

2008 оноос тасралтгүй дөрвөн удаа буюу 16 жил УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн. Тэрбээр төсөв талдаа хариуцлагатай, ханатай үг хэлдэг хүний нэг. Хувийн хэвшлээс парламентад сонгогдсон хүний нэг чанар нь энэ.

Баримт 5

2012 оны сонгууль. Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэнг тойрсон асуудал хөвөрч эхэллээ. Гэвч тэрбээр сонгогчдын санал өгсөн үзүүлэлт, бусдын дайралт, гүжирдлэгт тодорхой хариу өгч, байр сууриа илэрхийлээгүй юм.

Баримт 6

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болж, “Мэргэжлийн” хэмээх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэн байгуулах үед Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилж байв.

Баримт 7

Түүнийг эл албан очиход гайхаж, эргэлзэх цөөнгүй хэсэг байв. Улсын төсөв нь таван тийшээ харж, гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсож, ам долларын ханш чангарахын хэрээр эдийн засаг нь туйлдаа хүрсэн тухайн үед мэргэжлийн эдийн засагчийг томилсонгүй хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан ч улстөржүүлж байлаа.

Баримт 8

УИХ-д увсчуудыг төлөөлөн ажиллах хугацаандаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгогдсоны зэрэгцээ Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар томилогдон, ажилласан юм.

Баримт 9

Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон өдрөөс ганцхан зүйл түүнийг чиглэж байв. Тэр нь эдийн засгаа эрчимжүүлэх. Энэ хүрээнд Олон улсын валютын сантай гэрээ, хэлцэл байгуулах ажлыг тэрбээр гардан гүйцэтгэжээ. 

Баримт 10

Сангийн сайдын алба хашсан нэг жил гаруйн хугацаанд тэрбээр "Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах ганц гарц нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал" гэж үзэн, энэ хөтөлбөрт орсон. Мөн "Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголтоос бид улсаа бодох шийдвэрийг гаргаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан" гэж тайлбарлаж байв.

Баримт 11

Дээрх хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж, мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгох зэрэг цензур тавигдсан нь “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын сул тал нь өөрсдийн олж байгаа орлогоо бусдаас хамааралгүйгээр зарцуулах ч эрхгүй боллоо” гэх шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.

Баримт 12

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп” ХХК-д НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан байдаг. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байв. Харин уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан гэдэг.

Баримт 13

Энэ талаар тэрбээр “Монгол Улсад мөрдөж буй НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан.

Баримт 14

Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийсэн татварын буцаан олголт. Олон компаниуд илүү төлсөн татвараа буцаан авдаг. Баримт нь ил тод, нээлттэй байдаг. Гол нь намайг улс төрд байгаа болохоор Сангийн сайд байхдаа улсын төсвийн орлогыг өөрийн компанидаа авчихсан юм биш байгаа л гэж хардаад байгаа юм” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.

Баримт 15

Түүний дараагийн сайдын албан тушаал бол Эрчим хүчний сайдын алба. Монгол Улс эрчим хүчний дутагдлаа ОХУ-аас импортолж, хангадаг.  Жил бүрийн өвөл эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж, эл салбарынхан Монгол Улс хэдийд ч харанхуй болж болзошгүй аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа сануулсаар ирсэн бол сайд Б.Чойжилсүрэн “Аргална даа” гэх тайлбараараа шүүмжлэлийн бай болж байв.

Баримт 16

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хот болон зургаан аймгийн эрчим хүчийг хязгаарлахаас аргагүй болсноо мэдэгдсэн нь монголчуудыг айдаст автуулсан гэж хэлж болно. Учир нь, ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас Монгол Улсад нийлүүлдэг  эрчим хүчнийхээ чадлыг бууруулахаас аргагүй болсон нь өвлийн ид ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэсний зэрэгцээ эрчим хүчний том төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол улсаараа харанхуй болж, хөлдөхөд ойрхон байгаагийн бас нэг анхааруулга болсон юм.

Баримт 17

Түлш эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд шүдний өвчин болж буй нэг проблем  нь Улаанбаатар хотын агаарын бохирдол. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төсвөөс 177.5 тэрбум төгрөг гаргуулан, Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирж, Улаанбаатар хотын тодорхой бүсэд туршилт хийнэ гэсэн нь олны шүүмжлэл хүлээж,  энэ асуудлыг зогсоосон.

Баримт 18

Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоотой өөр нэг асуудал нь Өмнөговь аймгийн нутагт орших Тосон бумбын нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби гоүлд транс" компанитай холбогддог.

Баримт 19

Үүнтэй холбогдуулж тэрбээр “Намайг олон жил дагаж байгаа асуудал. 2010 онд энэ лицензийг худалдаж авсан нь үнэн. 2016 онд буцаагаад зарсан. 50 хувь нь минийх. Надаас худалдаж авсан залуус үйл ажиллагаа явуулах гээд бүтэлгүйтэж байна. Бүх бичиг баримтыг нэгтгээд хэрхэхээ шийднэ. Энэ бол бизнесийн эрсдэл юм. Энэ лицензийг надаас худалдаж авсан хүмүүс улс төрөөс хамаарч хэлмэгдлээ" гэсэн байдаг. 

Баримт 20

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 1.5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого 680 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 21

Мөн 1,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж. 

Баримт 22

Хамгийн хачирхалтай нь, барилгын том акул “Хурд групп”-ийн босс нийтийн орон сууцгүй, амины орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай обьект ч байхгүй. Автомашин ч байхгүй. Харин зургаан адуутай гэж мэдүүлжээ. Нийт 40 гаруй компанид хувьцаа эзэмшиж байна. 

Баримт 23

Улс төрд хөл тавихаас өмнө тэр ердөө гурван компанитай, хүнсний импорт эрхэлж байсан бол өдгөө барилга, уул уурхай зэрэг мөнгө хамгийн их эргэлддэг, ашиг хамгийн их хийдэг компанийн хувьцаа эзэмшигч болж, томроод буй. Гэсэн ч тэрбээр "бизнест ч, улс төрд ч одтой яваагаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрсэн” гэдэг. 

Баримт 24

Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Дэлээ (127.0.0.1)
    Ирвэс хамгаалагч хүү Лхагвасүмбэрэлийг санаж байна уу?
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Marwan Atsma (127.0.0.1)
    BEST WAY TO RECOVER FUNDS FROM CRYPTOCURRENCY SCAM CONTACT LOST RECOVERY MASTERS The Lost Recovery Masters is a team of experienced Crypto Experts currently collecting funds back to all scam victims. Anyone that has fallen prey to these fake online imposters and bogus investments Schemes contact Lost Recovery Masters and explain your situation; They will assist you in all crypto scam retrieval funds, bitcoin wallets reclaiming, investment scam, mobile mass surveillance, and cyber – attacks. Contact them Via Whatsapp +44(7-5-3-7)-1-0-5-9-2-1 Email Support@lostrecoverymasters.com Learn More https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Монголын улс төрчдөд үнэн юм гэж байна уу??? Одоо иргэд та бүхнийг таниж мэдсэн шүү дээ хө!!! Яаахав улны Увсчуудыг угжиж байгаад УИХ-д гарч улс орноо цөлмдөгыг Монгол түмэн мэднэ
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Увс аймагийг баяд дөрвөдөөр талцуулсан хоёр новш Зайрмагийн бацаан Цогтгэрэл энэ хулгайч хоёр үүү
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Худлаа ярихаас цаашгуй хазгай хэлт
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Тэгээд хаана амьдардаг юм вэ?????гудаманд л харагдахгүй байсан!!!!!!!!
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ХОГИЙН ШААР ДЭМЖИХГҮЙ ШУНАЛ ПИЗДА
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ипотекийн 30 % нь олдогүй байгаа боловуу. Айл айл хэсээд л адёл нөмрөөд л бор хоногуудыг давж байгаа юм болов уу даа чааваас. Ингээд бодохоор би баян ч юм шиг.
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Гайхаад гайхшираад байх юу байна!!!!!??? Түүнд одоо АВС гэдэг сүүлчийн орон сууц байгаа.
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ойрадын хулгайч. Нөат-н нэг удаагийн буцаан авалтаар 32 тэрбумыг авч байлаа гэж.
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    DYYDLGN 80955877AXTAI
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    BOOWN LAW TYLTAL XOXI 80955877
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XUCHINDUULI80955877SEXSYGEER
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hun alsan aluurchin
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    5 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    8 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    9 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    9 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    10 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    10 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    10 цаг 35 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    12 цаг 7 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    12 цаг 9 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    12 цаг 40 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    12 цаг 54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    13 цаг 16 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    13 цаг 19 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    13 цаг 39 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    13 цаг 51 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    14 цаг 0 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    14 цаг 5 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    14 цаг 17 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    14 цаг 23 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Өчигдөр 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК