Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгогдох ёсгүй хүн Т.Батцогт

2024-6-26
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-д сонгож болохгүй хүнээр нэрлэгдээд буй Түмэндэлгэрийн Батцогт нь Дархан-Уул аймагт төрж өссөн нэгэн. Гэсэн ч тэрбээр Баянзүрхийн Батцогт хэмээн овоглогддог. 

Баримт 2

Тэрбээр ажлын гараагаа 2007 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүнээр эхэлж байв. Дараа нь 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан, 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан нэгэн. 

Баримт 3

Түүний сонгуульт ажил 2016 оноос эхэлсэн юм. Тухайлбал, Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон нь сонгуульт ажлынх нь эхлэл байв. Үүний дараа 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд даргаар сонгогдсон. Мөн 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга, 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгоджээ. Харин 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ жил буюу 2024 оны УИХ-ын сонгуульд наймдугаар тойрогт нэр дэвшиж буй. Ийнхүү түүний сонгуульт ажил үргэлжилсээр л. 

Баримт 4

2023 оны арваннэгдүгээр сард болсон Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд тэрбээр нэр дэвшиж ялалт байгуулж байв. Тухайлбал, тус сонгуульд Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдсөн бөгөөд олонхын саналаар Т.Батцогт нийслэлийн АН-ыг удирдахаар болсон байдаг. Тэрбээр тухайн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө "нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулах" зэрэг арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм. 

Баримт 5

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Т.Батцогт Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн нь жирийн гишүүд, дэмжигчдийнхээ дургүйцлийг түрүүлсэн. Нийслэлийн АН-ын даргын хувьд Т.Батцогт УИХ-ын сонгуульд нийслэлийн тойргуудаас өрсөлдсөн намын нөхөддөө дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой гол хүн атлаа намынхаа бодлогоос урваж, хувь хүний шуналдаа дийлдэж байгаа нь том улс төр тохирохгүй хүн гэдгээ харуулж буй үйлдэл харуулсан. 

Баримт 6

Үнэндээ, ийм увайгүй хүнээр нийслэлийн намаа мануулсан нь АН-ын буруу гэлтэй. Нөгөөтэйгүүр нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатараас айсандаа гарман дээр морио орхиод сүүлээ хавчаад дутаасан ч байж мэднэ.

Баримт 7

Уг нь 2018 онд түүнийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга П.Нүрзэдийн тушаалаар Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл нарын хамт Ардчилсан намын гишүүнчлэлээс хасаж байсан. Ардчилсан намаас хөөгдсөний дараа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажилласан. 

Баримт 8

Т.Батцогт бол улс төрд Х.Баттулгын "утсан хүүхэлдэй". Түүнийг магадгүй Х.Баттулга УИХ-д нэр дэвшихийг шахсан байх болох талтай. Эсвэл үнэхээр л нийслэлийн АН-ыг удирдаж чадахгүй жулдаж буйгаа өөрөө ухаарсан байж болох. Ямар ч байсан замын дундаас нийслэлийн АН-ыг орхих байсан юм бол анхнаасаа чаддаг, мэддэг хүнд нь зай тавьж өгөх ёстой байсан гэж зарим гишүүд, дэмжигчид нь Т.Батцогтыг буруутгаж сууна. 

Баримт 9

Х.Баттулга МоАХ фракцынхаа залуусыг дагуулан Япон улсад айлчлал хийж явсан. Тухайлбал, Х.Баттулгыг дагаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга О.Алтангэрэл, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Булган аймгийн Засаг дарга А.Ариун-Эрдэнэ, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал, ҮБХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар дагалдан явж байсан юм. 

Баримт 10

Тэрбээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа амаа маш сайн ажиллуулсан гэхэд болно. Цаашилбал, 2024 оны гуравдугаар сард Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдааны үеэр ширээ цохин томорсон ч удаа бий. Тухайлбал, тус хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатартай утааны асуудлаар маргалдаж "Зүгээр байгаарай Х.Нямбаатар гуай. Би төлөөлөгч байна. Би үгээ хэлж байна" хэмээн ширээгээ цохиж, томорсон. 

Баримт 11

Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд тус дүүргийн газар олголт тэлж, бараг Тэрэлжтэй нийлсэн хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан. 

Баримт 12

Түүний Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 38 сая, гэр бүлийн орлого 7 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин 2019 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 101 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний орлого сүүлийн дөрвөн жилд эрс буурчээ. 

Баримт 13

Мөн 443 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай аж. 29 сая төгрөгийн үнэ бүхий мал, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай хэмээн мэдүүлсэн байна. 

Баримт 14

Тэр Baabar.mn-д өгсөн ярилцлагадаа "Дөрвөн жил улс төржиж болохгүй. Дөрвөн жил улсаа хөгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой. 45 хоног улс төржиж болно. Тэр нь сонгуулийн өдрүүдэд" хэмээн ярьж байсан. Гэвч тэр үнэн хэрэгтээ хамгийн их улс төржиж, хэрүүл хийж явдаг хүн юм.

Баримт 15

Анх хотод оюутан болж хотод ирээд Баянзүрх дүүрэгт суурьшсан гэдэг. Энэ л дүүрэгтээ хайртай гэж ярьдаг тэрбээр энд амьдралаа босгосон. 

Баримт 16

2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч хийсэн хүн. Гэвч дүүрэг нь өнгөрсөн онуудад үерт нэрвэгдэж, томоохон осол гарч олон ч хүний амь үгүйрснийг бид санах ёстой.

Баримт 17

Х.Баттулгатай ганзага нийлсэн хүний замнал шоронгийн өрөөнд төгсдөг гэлцэнэ. Түүнийг тийм л ирээдүй хүлээж байж магад. 

Баримт 18

Тэр өнгөрсөн оны наймдугаар сард "Нам гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүсийн үзэл санааны нэгдэл юм.  Манай нам үзэл санаагаа нэгтгээд өөрсдийн гэсэн үнэт зүйлтэйгээр бодлогоо хэрэгжүүлээд явж байна" гэж хэвлэлд ярьсан. Гэвч начир дээрээ нам нь зодоонтой байгаа. 

Баримт 19

Түүний гол дайсан нь одоогийн Хотын дарга Х.Нямбаатар байсан. Тийм ч учраас тэр Х.Нямбаатарын санаачилсан юм болгоныг шүлсддэг. Жишээлбэл, такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох ажлыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, "Х.Нямбаатарын батлуулсан урт нэртэй, бантан шиг хуулийн нэг хэсэг нь такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгож, түүгээр амжиргаагаа залгуулагч иргэдийг торгох явдал. Иргэдийн өмчид халдаад зогсохгүй, одоо амжиргааг нь тасалдуулах гэж байна. Бид энэ хуулийг хүчингүй болгохын төлөө ажиллана" гэж байв. 

Баримт 20

Тэрбээр энэ оны тавдугаар сард  Сүхбаатарын талбайн зүүн талд буюу соёлын төв өргөөний хүзүүвч хэсгийн 2200 мкв газрыг Ардчилсан нам өмчилж байсан газрыг худалдан авсан гэх тухайн үеийн “Улаанбаатар хотын банк" буюу уг газрыг авсан эзэн нь "Сахал" хочит Д.Эрдэнэбилэг хэмээн зарлаж газраа авч сонгуулийн штабаа байгуулна хэмээн жагсаж байв.

Баримт 21

Т.Батцогт НИТХ-ын үеэр өөрийгөө рекламдах, хурган попрох дуртай. Түүний тод жишээ нь НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах шийдвэр гарсан. Энэ үеэр Төв цэнгэлдэхийн газраас үлдсэн 12.6 га газрыг нийслэлийн 1.7 сая иргэнд тэнцүү хувааж өг хэмээн хэлж байв.

Баримт 22

НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар, Т.Батцогтоо чи тийм сайн байсан юм бол энэ олон жил нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бузар булайг дэлгээд өдийд нийслэлийнхээ өмчид аваад ирэхгүй яасан юм. Авчирхаар авчирлаа гэнэ, авчраад чи хулгай хийх гэж байна гэдгийг чинь би ойлгохгүй байна. Буруу ишилсэн сүх шиг байдгаа боль.

Баримт 23

2020 оны 12-р сарын 17-нд Баянзүрх дүүрэгт сонгогдсон Т.Батцогт, М.Тулгат нар хэвлэлд мэдээлэл хийж МАН-ынхан бидэнд төсвийн танилцуулга өгөөгүй, МАН-ынхан ажил хийж чадахгүй байна хэмээн шүүмжилцгээв. Энэ үеэр БЗД-ийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас "Сэтгүүлчид энэ жорлон руу ороод хар. Энэ жорлонд цаас тогтоогч байхгүй. Энэ дүүрэгт 2012-2020 онд Т.Батцогт Засаг даргын орлогчоор ажилласан. Та нарын ажиллаж амьдарч байсан оромж ийм байна. Ийм нөхцөл байдалтай газар бид хүлээж авсан шүү дээ яг үнэндээ” хэмээн хэлж байв.

Баримт 24

Мөн түүнийг Нийслэлийн АН-ын дарга болсоныхоо дараа намын даргынхаа яг эсрэг бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж гишүүд нь шүүмжилж байв. Тодруулбал тэрээр өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн Д.Пүрэвдавааг шахсаар намаасаа зайлуулсан төдийгүй Баянзүрх дүүргийн АН-ыг хоёр хуваасан. Үр дүнд нь Д.Пүрэвдаваа МоЛАН гэх намын дарга болж, АН-ын санал хуваагчийн тоо нэгээр нэмэгдсэн. Нийслэлийн АН-ын дарга гэх албан тушаалд очсон атлаа АН-ын даргынхаа бодлогын эсрэг ажиллаж буй Т.Батцогтын эсрэг намын анхан шатны гишүүд нь идэвхтэй тэмцэл явуулахаа мэдэгдэж байв.

image

УИХ-д сонгож болохгүй хүнээр нэрлэгдээд буй Түмэндэлгэрийн Батцогтын тухай баримтууд...

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (127.0.0.1)
    Нямбаатар ямар хөөрхөн хэлсэн юм бэ? болж байна миний монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү зүтгээд байгаарай Нб -д амьжилт хүсэе
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (139.5.218.158)
    Энэ хүн сонгогдож яадаг юм туйлын хэрүүлч муухай хүн
    2024 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    duurgiin orlogch hotiin namiin darga hiihdee uhaan ni hureegui um chini yaj gishuun bolhov dee
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    DYYDLGN80955877
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ANUSN SEXSYG80955877AXTAI UILCHLEED
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XUCHINDUULI80955877
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    тун ч хэцүү хүн дээ. ПҮРЭВДАВААТАЙ НИЙЛЖ БАЯНЗҮРХИЙГ САМАРСАН ХЭЦҮҮ ДЭЭ. НИЙСЛЭЛ ДҮҮРЭГТ ИТХ-Д 2012 ОНООС ХОЙШ СУУСАН. 2012 ОНООС ХОЙШ СУУЧХААД ЮУ Ч ХИЙСЭН ЮМ БАЙХГҮЙ. 2023 ОНД ДАРЬ ЭХИЙН ҮЕРЭЭР ЦАРАЙГАА Ч ХАРУУЛААГҮЙ. БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ТААРУУ.
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
    • Би
      Тийм шүү Хогийн гар даа
      2024 оны 06 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК