зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Төр түших" бөхчүүд түрүүлдэг сонгуультай жилийн наадам

2024-7-01
0
ЖИРГЭХ

1992 оноос эхлэлтэй Монгол улсын Их хурлын ээлжит сонгууль ес дэх удаагаа болж, анх удаа бид 126 гишүүн сонголоо. Сонгуультай жилийн наадмын өнгөөр бид ирэх дөрвөн жилийнхээ аз хийморь, хувь заяаг зөгнөн билэгшээдэг уламжлалтай. Тэгвэл бид та бүхэнд сонгуультай жилийн түрүү бөхчүүдийг онцолж байна. 


1992 оны наадам

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн 100 жилийн ойн  баяр наадмаар зодог тайллаа

1992 онд Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тав дахь удаагаа түрүүлэв. Үүний яг өмнөх жил тэрбээр долоо давж, наймын даваанд "инээдэг" хочит Пунцагийн Сүхбат гардид унаж байсан юм. Энэ цагаас хойш Б.Бат-Эрдэнэ аварга 1999 оныг хүртэл тасралтгүй найм түрүүлсэн түүхтэй. 

Тухайн жил Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ начин цолтой үзүүрлэж, заан болж байв. Их шөвөгт гарди П.Сүхбат, заан Д.Хишигдорж нар шалгарч байжээ. 

2004 оноос хойш тасралтгүй төрийн түшээ хийсэн Б.Бат-Эрдэнэ анхны сонгуулийн жил түрүүлсэн билэгшээл энд оршвой. 

Энэ онд Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл-4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.


1996 оны наадам

Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ зодог тайлжээ

1996 оны Улсын баяр наадамд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ес дэх түрүүгээ хүртэж байсан юм. Арслан Д.Мөнх-Эрдэнэ мөн л үзүүр булааж, нэг ёсондоо тэднээс үзэгч түмэн уйдаж, зургаан залуу зааны хэн нь түрүүлэх бол хэмээн хүлээж асан цаг хугацаа л даа. Б.Бат-Эрдэнэ аварга сонгуультай жилийн наадамд хоёр удаа түрүүлсэн амжилтыг үзүүлжээ. 

Энэ жил Улсын аварга О.Балжинням их шөвөгт үлдсэн. Мөн зургаан залуу зааны нэг Д.Сумьяабазар анхлан Улсын заан цолонд хүрч байв. Хожмоо тэр ч төрийн түшээ болсон гэхээр билэгшээл буй. 

Ташрамд, өнөөх зургаан залуу заанаас Д.Сумьяабазар, А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нар төр түшсэн билээ. 

Энэ онд Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.


2000 оны наадам

А.Сүхбат аваргын нэрэмжит барилдаантай | News.MN

Шинэ мянганы анхны наадам, АХ-ын 79 жилийн ойгоор Дархан аварга А.Сүхбат зургаан залуу зааны зул задалж арслан цолтон болж байв. Энэ жил түүний хүргэн ах Э.Эрдэнэчулууны уясан алдарт ах шарга азарга соёолон насандаа анхны түрүүгээ хүртэж байсан түүхтэй. 

Улсын заан Г.Гантогтох тэр хоёр үзүүр түрүүнд шалгарсан нь олныг уйдаасан Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нарын ноёрхлыг тас цавчсан үйл явдал байлаа. Их шөвөгт Б.Бат-Эрдэнэ аварга шалгарав. Мөн Улсын заан цолоо нэг удаа батлаад байсан Г.Өсөхбаяр аварга хоёр дахиа баталж байв. 

Үнэхээр л билэгшээл дагаж А.Сүхбат ч УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Тэр мөн 2001 оны АХ-ын 80 жилийн тэгш ойд 10 даван түрүүлжээ.

Энэ жил Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.


2004 оны наадам 

МҮБХ: А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны  болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй

2004 онд А.Сүхбат гурав дахиа түрүүлсэн юм. 2000, 2001 онуудад түрүүлж, 2002-2003 онд их шөвөгт шалгарсан түүний хувьд энэ жилийн түрүү их л амттай байсан гэлцдэг. Уг хоёр жилд Г.Өсөхбаяр дараалан түрүүлээд байв. Эдгээр он жилүүд бол зургаан залуу зааны аралцаан байсан. 

Энэ жил Г.Гантогтох хоёр дахиа үзүүрлэсэн. Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг нар их шөвөгт шалгарчээ. 

Үнэхээр л төрийн түшээ болох хүн л сонгуультай жил түрүүлдэг гэдгийг дархан аваргууд баталжээ. Эл онд зургаа давсан Б.Бат-Эрдэнэ аварга анх удаа УИХ-ын гишүүн болж байв. 

Энэ жил МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.


2008 оны наадам

Улсын арслан Д.Ганхуяг гавьяат тамирчин боллоо

2008 онд Улсын баяр наадамд дөрвөн удаа тав даваад байсан Д.Ганхуяг начин анх удаа түрүүлжээ. Зургаан залуу заанд дарагдаж явсан түүний хувьд боломжийг атгасан жил байв. Шинэ цагийн салхи эргэх мэт шинэ үеийн хүчтэнүүд цойлсон наадам. 

Үзүүрт Н.Ганбаатар гарди харцага цолтой шалгарч, их шөвөгт Улсын арслан Б.Ганбат заан цолтой, Б.Соронзонболд заан Аймгийн арслан цолтой үлдэж байв. 

Энэ жил МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.


2012 оны наадам

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Аврагч” спорт хорооны даргаар томилогджээ

Энэ онд АН түүхэндээ анх удаа олонхын санал авч, Засгийн газраа байгуулсан түүхтэй. Энэ жил Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан цолноос шууд түрүүлж, Улсын арслан болсон нь хачирхалтай. 

Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон. 


2016 оны наадам 

ASU.mn

Ард түмний хайртай бөх Улсын заан Ч.Санжаадамбын анхны түрүү 2016 онд тохиов. Олны магнайг тэнийлгэж, хүлээлтэд хүрсэн наадам байв. Архангайхан энэ жил одтой наадсан. 

Их шөвөгт Улсын аварга Г.Эрхэмбаяр, Даян аварга Н.Батсуурь нар шалгарч байлаа. 

Энэ оны сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон. МАН-ы дарласан, боломжийг хулгайлсан найман эндээс эхлэлтэй. 


2020 оны наадам 

Улсын аварга П.Бүрэнтөгс гэж хэн бэ? – ТАС.МН

Өмнөх сонгуулийн жил арслан П.Бүрэнтөгс аварга болсон. Төв аймгийн Эрдэнэ суманд болсон эл наадам цар тахлын хатуу хорионд болсноороо онцлог. 

Үзүүр бөх Н.Батсууриас допинг илэрч, түүнд долоо дээр унасан М.Бадарч гарди цолтон болов. Их шөвөгт мөн Б.Пүрэвсайхан заан үлдэж, манлай болсон жил л дээ. 

Энэ оны сонгуулиар МАН 62 суудал авч, АН 11 суудал авсан. Мөн "Та бидний эвсэл", "Шинэ хүн электорат эвсэл", бие даан нэр дэвшигч Н.Алтанхуяг нэг суудал авчээ.

Сонгуулийн он жилүүдэд хоёр Дархан аварга цолтон түрүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар юм. Тэд тус бүр хоёр удаа түрүүлжээ. Хачирхалтай нь тэд хоёул хожмоо төр түшилцсэн.Тэднээс хойш Улсын арслан Д.Ганхуяг нэг, аварга П.Бүрэнтөгс хоёр, Ч.Санжаадамба нэг түрүүлжээ. Тэднийг хожмоо төрийн түшээ болох эсэхийг харах л үлдэв. 

Энэ жил гэвч хэн түрүүлэх бол? 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
"ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
  • Х (127.0.0.1)
    Ашгүй батэрдэнэ цэрэнпунцаг сумка гэх зэрэг бөхчүүд улс төрөөс зайлцгаалаа. Олимпизмийн сайд гэх шиг. Монголын боксын эрэгтэй тамирчидаас 1 ч хүн олимпт оролцох эрх олж чадаагүй. Батэрдэнэ мэт яах гэж олимпизмийн сайд болсон юм. Бүр хариуцлага ч ярих ёстой.
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Бат-Эрдэнэ энэ жил нэг нүцгэлнэ байгаа
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • ИРГЭН (127.0.0.1)
    Энэ жил миний дүү Оюунболд Бадарч хоёрыг барилдуулчихаач үнэн саак наадам болно шүү
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо бөхчингүүдээр төр түшүүлнэ гэж байхгүй ээ, бөхчингүүд допингоо аятайхан хэрэглээд бөхөө л барилдаж байвал таарна
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Мань нь
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 1 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК