Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СТАТИСТИК: Давтахад бэрх амжилтын эзэд

2024-7-04
0
ЖИРГЭХ

Улсын наадамд аймгийн цолтойдоо түрүүлнэ гэдэг маш ховор амжилт юм. Баргийн бөх давтаад баймгүй энэ амжилтыг Ардын хувьсгалаас хойш таван бөх гаргажээ. Тэдэнтэй танилц. 


Улсын арслан М.Бэх-Очир

100 жил 100 алдартан - Улсын арслан, Корпус командлагч Мангалын Бэх-Очир

Мангалын Бэх-Очир 1899 онд нь Булган аймгийн Сэлэнгэ суманд мэндэлсэн.  Үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрбээр 1931 онд 32 насандаа улсын наадамд анх удаа барилдахдаа 10 даван түрүүлж, анхдагч болсон түүхтэй. Харамсалтай нь, М.Бэх-Очир хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн, улсын наадамд дахин хүч сорьж чадаагүй. Тэрбээр ардын хувьсгалд оролцсон партизан, армийн хурандаа цолтой офицер хүн байсан. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1937 онд цаазаар авахуулах ялаар шийтгэгдэн нас барсан бөгөөд 1963 онд цагааджээ.


Дархан аварга Б.Түвдэндорж

Зураг түүх өгүүлнэ on X: "Дархан аварга Б.Түвдэндорж, Буур хэмээх Даян  аварга Жамьян нар. 1971 оны Улсын баяр наадам. https://t.co/7pErxr1SjO" / X

 

Анхдагчийн өлгий нутаг Булганыхан гэлцдэг. Түүний эл амжимтыг нутгийнх нь бөх давтсан юм. Түүний амжилтыг Булган аймгийн Хангал сумын харьяат,  дархан аварга Б.Түвдэндорж үргэлжлүүлсэн. Монголын спортын ууган Гавьяат тамирчин тэрбээр 23 насандаа 1939 оны улсын наадамд ес даван түрүүлж, арслан хүртсэн юм. 

Тэрээр улсын баяр наадамд 7 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 17 удаа шөвгөрсөн хүчтэн.


Дархан аварга Ш.Батсуурь

Төрийн наадмын долоон түрүүтэй Б.Түвдэндорж аваргын амжилтыг Говь-Алтай аймгийн Жаргалан сум, хуучнаар Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, дархан аварга Ш.Батсуурь 1947 онд давтсан. Тэр 1922 онд мэндэлжээ.

Монгол Улсын Үндэсний бөхийн дархан аварга, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга юм. Тэрээр Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хасагт хайрхны ар, Жаргалан уулын өвөрт 1922 оны хар нохой жил төрсөн. Түүний өвөг эцэг Равсал, Равсалын аав Хийдэв заан нутаг усандаа алдартай их бяртай хүн байсан.

17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлснээр бөхийн гараагаа эхэлсэн бол 1947 онд 25 насандаа Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жил нь амжилтаа давтан улсын аварга цол хүртсэн байдаг. Төрийн наадамд гуч гаран жил амжилттай барилдахдаа Үндэсний баяр наадамд 2 түрүүлж, 3 үзүүрлэж, 16 удаа шөвгөрч, 1963 онд Үндэсний бөхийн дархан аварга цол хүртсэн.

Ш.Батсуурь нь үндэсний бөхөөс гадна Монголд орчин үеийн спортын төрөл зүйл үүсэж хөгжихөд хувь нэмрээ оруулж, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга байсан бөгөөд 1950, 1951 онуудад улсын дээд амжилтыг тогтоож байв.

Ш. Батсуурь 1942 онд Байтаг Богдын Хөх толгойн отрядад анх хилчин байлдагч болж хожим нь ардын армийн 065-р анги, 089-р анги, “Алдар” нийгэмлэг, 016-р нэгтгэлд офицероор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.


Улсын арслан С.Оргодол

No photo description available.

Самдангийн Оргодол (1927-2002) нь Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баян-Өнжүүл сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. С.Оргодол бага залуу наснаасаа мал маллаж, эмнэг хангал эдэлгээнд сургах зэрэг мал аж ахуйн хүнд хүчир ажилд нухлагдан бяр чадал сууж эхэлжээ. Тэрээр анх сумын наадмаас эхлэн зодоглож сумын заан цол авчээ.

Тэрээр 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.

1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.


 

Улсын аварга П.Бүрэнтөгс

Улсын аварга П.Бүрэнтөгс гэж хэн бэ? – ТАС.МН

Хагас зуун жил гаруй тасарсан эл амжилтыг Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс үргэлжлүүлсэн билээ. Төрийн наадамд нэг удаа үзүүрлэсэн тэрбээр 2012 оны улсын наадамд ес даван түрүүлж улсын арслан, 2020 дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн юм.

Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн. Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ. 

Улсын наадамд 2012, 2020 онд түрүүлж, дөрвөн удаа шөвгөрсөн нэгэн. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (127.0.0.1)
    Бандийн Ганбаатар начин байсан Баянмөнх аврагыг луйвардаж арслан болсон юм Пүрэвдавга шиг энэ 2 чинь дээрмийн арслангууд шүү дээ.
    2024 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Азжаргал бас бишүү. Аймгийн арслан байхдаа Улсын арслан болоогүй билүү.
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
    • Начин цолтой байхдаа үзүүрлэсэн
      2024 оны 07 сарын 04
    • Э
      Улсын начин
      2024 оны 07 сарын 04
  • Зочин (127.0.0.1)
    Мангалын Бэх-Очир бол давсан бөхчүүдээ дандаа айлгаж далайлгаж түрүүлсэн юм билээ. Тэр жил тушаал гарч лам буюу лам явсан хүн түрүүлж болохгүй гэсэн юм билээ. Ингээд Лхагва арслан хилмэгдэж хүчээр буулгуулж сураггүй хурандаа анх түрүүлсэн нь энэ. Лхагваа бас цагдаа Содномд хүчээр буулгуулсан. Харин барьцанд нь Фрунзийн цэргийн сургуульд явсан байдаг. Лхагва арслан 3 удаа буулгуулсан. Дандаа 7-с дээш даваанд.
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
    • Тэр болгоныг нь чи харж сонсон юм уу.. ногоон малгай таа..
      2024 оны 07 сарын 04
    • 21 н он
      Баримттай л юм яриарай хүү минь
      2024 оны 07 сарын 04
  • 1234 (127.0.0.1)
    битгий хуц Б.Ганбат заан цолтой түрүүлсэн.Тэр том спорт гээд хуцаад бгаа гөлөг суманд очоод барилдаад үз гөлөг минь захын хүүхэд л чамайг амаар чинь шороо өмхүүлнэ баньд минь
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Үндэсний бөх бол хэдэн зуу, их үсрээд л ганц хоёр мянган хүн барилддаг спорт, хэдэн сая хүн хичээллэдэг том спортуудын дэргэд бол юу ч биш, байхгүйтэй л ижил, тийм атал том том амжилт, давтагдашгүй энэ тэр бол илүү л баймаар юм
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
    • Ө
      Монголын үндэсний бөхийг хөл бөмбөгтэй зүйрлүүлээд байнаа даа.Сумо бөхийг бас тэгж хэлэх үү.жаахан мэдлэгтэй юм уншиж судлаж байж донгосмоор байна шүү.миний хөө
      2024 оны 07 сарын 04
    • Шаа баньдаа муу ногоон ац чи юу мэдхэв
      2024 оны 07 сарын 04
  • Батдэлгэр (127.0.0.1)
    Улсын арслан Ганбаатар аймгийн арслан цолтой байхдаа бас түрүүлж байсан
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Тийм
      2024 оны 07 сарын 04
    • Э
      Улсын начин болсон байсан
      2024 оны 07 сарын 04
    • Э
      Начин болсон байсан
      2024 оны 07 сарын 04
  • Иргэн (127.0.0.1)
    Үхсэнээ хийж англиар бичдэгюм
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
    • Латин үсгээр гээчдээ
      2024 оны 07 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК