Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргүүд нь л морины өндрийг хэмжиг. ХААХҮЯ харин савраа тат

2024-7-09
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд наадмаар "бөх, морь" хоёр маргааны гол сэдэв болжээ. Бөхчүүд нь допинг гэгчид холбогдоно. Морь нь сэрвээний өндрөөрөө хасагдана. Аль алинд нь "шударга хөдөлмөр"-ийн үнэ цэнэ унаж байгаа болов уу гэхээс яс өвдөнө. 

"Олны үг ортой, орсон бороо тогтоолтой" гэдэг. Чин шударгаар хөдөлмөрлөж яваа олон ч уяач нэг насны хөдөлмөрөө дэвсүүлсэн байхыг үгүйсгэхгүй. 

Сүргээсээ шилж сойсон хурдан хүлгээ өвөртөлж унтах нь холгүй бөөцийлж, халуун нар, хүйтэн жаварт нэмнэж, өвсний сайн тэжээлийн чанартайг өгсөөр дөрвөн улирлын ард наадмын дэнж рүү хөтөлдөг. Эртнээсээ хүлэг морио дээдэлсэн манай ард түмэн ийм л агуу соёлоо эрлийз адууны хөлөөр талхлуулсан нь эхний эмгэнэл... 

Хэдэн мянганы өмнөөс хүлгийн хурдаар өрнө, дорнийг дөтөлсөн нүүдэлчин өвөг дээдэс минь "илжиг луус" шиг морио лав санаагүй байх. "Дун бүрээ хамартай, дуран хар нүдтэй байсан монгол адуу хялар, цэхэр болтлоо эрлийзжих ёсгүй" гэж одоо л гэнэт халаглавч оройтсон байвал яах билээ. 

Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндөр, үүлдэр байдал хоёрын алийг нь чухалчлах нь одоо ч маргаан дагуулсан хэвээр. Тиймээс сэрвээний өндрийг хэмжих багаж бий болж, үүнийг дагаад "хэрүүл" дэгдэх болсон.

Морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг тогтоогоод есөн жилийн хугацаа өнгөрчээ. Сэрвээний өндөр нь тогтоосон хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзэн уралдаанд оролцуулдаггүй. Энэ ажлынг цэргүүд хийдэг байв. Түүнчлэн нас насны ангилалд тогтоосон хэмжээ нь боломжит хамгийн дээд хэмжээгээр батлагдсан ч гэлцдэг. Уулын мод, урттай богинотой гэдэг шиг уясан хүлэг морьд өндөртэй, намтай байгаа. Ийм байхад хэмжилт гэх хэвшмэл ойлголтод хайрцаглагдаж, хэний хөдөлмөр баллуулж явааг таашгүй.  

Сэрвээний өндрийг дараах байдлаар тогтоосон байдаг.  

Үүнд,  

  • Даага 127 
  • Шүдлэн 132 
  • Хязаалан 137 
  • Соёолон болон азарга 140 
  • Их нас 141 см байхаар заажээ. 

Гэвч есөн жил хэрүүлтэй ч болоод л байсан аргыг "лазер шоу" болгох гэж байгаа сурагтай. Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд ирж байв. Улмаар ММСУХ-оос үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг болсон. 

Гэвч энэ ажилд одооноос Хөдөө аж ахуйн яам хөндлөнгөөс оролцож байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр, тус яамны газрын дарга, өмнө нь ММСУХ-д албан тушаал хашиж байсан эрхэм энэ ажлыг гардаж байгаа аж. Улмаар контейнер маягийн зөөж суурилуулж болдог, нэг тал руугаа задгай саванд морийг хоёр тийш нь займчуулахгүй байхаар урт турбануудыг гагнасан. Яг л мал хээлтүүлэх механик аргачлал шиг хачин санагдаж байгаа байх. Цаашлаад морьдыг хуучин багаж бус лазераар хэмжихээр болоод байгаа гэнэ. 

Адуу гэдэг догшин араншингаа гээдэггүй амьтан. Үргэнэ, сэтгэл зүйн хувьд тогтворгүй үедээ хэвийн бус хөдөлгөөн үзүүлнэ. Энэ болгонд биеийн өндөр нь өөр өөр хэмжээст байх боломжтой. Хуучин төхөөрөмжтэй байхад маргаан тасраагүй байтал энэ удаагийн хэрэглэх гэж байгаа арга нь хэтэрхий санагдав. Тэгээд ч яамны ажил атлаа албан ёсны тендергүй хэрэгжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэчихмээр. 

Эцэст нь хэлэхэд монгол, шинэ монгол адууг ялгах үр дүнтэй аргыг нэн түргэн олохгүй л бол энэ мэтчилэн аргуудын ард авлигын том сүлжээ үүссэн байж болзошгүй гэх хар бий. Хардах эрх бүх хүнд байгаа. Бөхчүүдийн маргаанд манарч байх хойгуур уяачдынхаа хөдөлмөрийг шулуулаад дуусах вий та минь. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Уяач, бөхийн хөдөлмөр гэж юу байх вэ дээ, шуналдаа хөтлөгдөж дурандаа л хийж байгаа ажил ш дээ, нийгэм, улс орны хөгжил дэвшилд ямар ч нэмэргүй, хувь хүний сонирхол хобби төдий л зүйл ш дээ
    2024 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    1 цаг 21 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2 цаг 23 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2 цаг 56 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    3 цаг 3 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    3 цаг 14 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    3 цаг 16 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    3 цаг 42 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    5 цаг 40 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    6 цаг 7 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    6 цаг 14 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    6 цаг 35 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    6 цаг 48 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    7 цаг 0 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    7 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 17 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    7 цаг 25 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    7 цаг 32 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    7 цаг 37 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    7 цаг 43 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    7 цаг 54 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК