Монголын шатрын холбоо"-ноос ахмадын Ази тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (АШТ)-ийг наймдугаар сарын 9-19-нд анх удаа зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэо Олон улсын шатрын их мастер А.Энхтуул дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа ахмад шатарчдадаа чиглэсэн ААШТ-ийг эх орондоо зохион байгуулах гэж байна.
Тодруулбал наймдугаар сарын 9-19-ний хооронд Тэрэлжид зохион байгуулна. Тэмцээнд Монгол Улсын анхны их мастер, найман удаагийн аварга, гавьяат тамирчин Б.Хатанбаатар тэргүүтэй шатарчид эх орноо төлөөлөн оролцохоос гадна ОХУ, Филиппин зэрэг улсаас олон улсын мастер шатарчид хүрэлцэн ирнэ" гэв.