Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нуураар баян нутгийн амжилтаар арвин хүү нь юм, тэр

2024-8-15
0
ЖИРГЭХ

Өнөөдөр мөрөөдлөө биелүүлж, үндэсний бөхийн ноён оргилд хүрсэн Н.Батсуурийн "Дархан аварга" цолны мялаалга наадам болох өдөр. Тийм ч учраас та бүхэнд түүнийг онцолж байна. 


1987 оны наймдугаар сарын 11-нд Увс аймгийн Ховд суманд Улсын харцага Гэлэгийн Намсрайжавынд хүү мэндэлжээ. Хүүдээ Засагт хан аймгийн алдарт дархан аварга Шаравын Батсуурийн нэрийг хайрласан түүхтэй. Билэгшээлээр болж хүү нь улсынхаа баяр наадамд дөрвөн удаа түрүүлж "Дархан аварга" болох тавилантай байжээ. 

Н.Батсуурь аваргын өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпын хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай. 

Амжилтаа өдөр, өдрөөр ахиулсан нь 

2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж, "Аймгийн арслан" цол хүртсэн. 2012 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн түүхтэй. 

Тэрбээр улсын наадамд барилдсан жилээ шууд л ХАРЦАГА цолонд хүрсэн юм. 2017 онд л тэр гурвын даваанд унаснаар бусдаар тасралтгүй шөвгөрсөн хүчтэн.

  • 2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван "Улсын харцага" цол хүртсэн.
  • 2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Оршихоор тав, улсын начин Р.Пүрэвдагваар зургаа, улсын гарьд Д.Рагчаагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар найм, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн.
  • 2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
  • 2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар аймгийн заан Д.Буянтаар тав, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар зургаа, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо, улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.
  • 2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очироор зургаа, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоогоор долоо, улсын заан Н.Жаргалбаяраар найм, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн.
  • 2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа, улсын аварга С.Мөнхбатаар долоо, улсын гарьд Б.Гончигдамбаар 8 давж үзүүрлэсэн.
  • 2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадмаар аймгийн хурц арслан Б.Суманчулуунаар тав, аймгийн арслан Ц.Мөнхбаяраар зургаа, улсын начин Ц.Одбаяраар долоо, улсын харцага М.Бадарчаар 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн.
  • 2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Даян аварга" цолыг хүртсэн.
  • 2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадмаар аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр тав, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр зургаа, аймгийн арслан Г.Бадрахаар долоо, улсын начин Б.Серикээр 8 давж чимэг нэмсэн.
  • 2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадмаар улсын начин Г.Ганжадаар тав, аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор 7 давж чимэг нэмсэн.

  • 2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин Г.Цоггэрэлээр дөрөв, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын заан Б.Пүрэвсайханаар зургаа, аймгийн арслан Т.Сайханжаргалаар долоо, улсын начин Д.Хүдэрбулгаар найм, улсын арслан Б.Орхонбаяраар ес давж түрүүлэн "Дархан аварга" цол хүртсэн.

Н.Батсуурь 2011 оны цагаан сарын барилдааны үеэр одоогийн Дархан аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан нь "нүдээ олсон" байж. Тэр бөхийн сүмо болон жүдо бөхөөр хичээллэж, өөрийн авьяас чадвараа аваргын түвшинд хүргэсэн гэхэд болно. 

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч. 

Мөн тэр сонирхогчийн сүмо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальтай гэж байгаа. 


Н.Батсуурийг зарим хүмүүс жудаггүй бөх гэлцдэг. Барилдсан бөхөө эвгүй унагаж, допингт ч нэр холбогдож явсан болхоор тэр биз. Харин бөх сонирхогчдын дүгнэснээр тэр бол маш ухаалаг бөх юм. Аль нь ч бай алдаж, онон туулдаг бөхийн амьдралыг гэтлээд үндэсний бөхийн ноён оргилд хүрсэн нь бахдалтай. Түүн шиг улсын баяр наадамд 12 жил барилдахдаа 11 жилд нь шөвгөрч, тогтмол дээгүүр барилдсан бөх өнөө цагт үгүй билээ. 

Дархан аварга хэмээх цол нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм. Цуут аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.

2014 онд нэгэн цаг үед "Зургаан залуу заан"-ы нэг нэг явсан Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт уг цолыг нөхөж олгосон түүхтэй. Бөхийн хорхойтнууд өнөө цагт судалгаа хөгжсөн учир шинээр ДАРХАН аварга төрнө гэдэг хэцүү, боломжгүй гэлцдэг байлаа. Эл үгүйсгэлийг тас цохиж, Монгол улсын 10 дахь дархан аварга цолтон Увсын цэнхэр хязгаараас мэндэлж байна. 

Л.Баяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Алтай (127.0.0.1)
    Магтаад магтаад , бас гоёж гоодоод хаа ч гүйхгүй бараа чинь Батсуурь шүү , шившигэ .
    2024 оны 08 сарын 19 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Новшийн бөх луйвар заль, ёс зүйтэй оронд бол өөр шүү дээ
    2024 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Долоогч бичээч долоож өгчээ
    2024 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    За зайл аа, пялдага пяз вэ, өөртэй нь адилхан хүн хог л ийм юм бичнэ
    2024 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Батсуурь ямар ч амжилт гаргасан байсан түүний ёс зүйгүй, зэрлэг, муухай араншинг ард түмэн уучлахгүй. Дээрхи мэдээг уншаад Оюунболд, Бадарч хоёрыг Батсуурь допингийн хэрэгт унагаж өөрийгөө дээшээ гаргаж ирсэн гэж хэлээд байна. Муу бузар.
    2024 оны 08 сарын 17 | Хариулах
  • Увсын хүн (127.0.0.1)
    Батсуурь сайн бөхөө, маргах юм алга. Гэхдээ монголчууд бөхөө дээдэлж бөхөө харж баясдаг ард түмэн,бөх бол монголын ард түмний соёл бас бидний өв уламжлал юм. Тэгэхээр бөхчүүдээс энэ нийгмийн сүүдэр, хог шаар болсон муу муухай үйлдлийг, зан авирыг зүлэг ногоон дэвжээн дээрээ битгий гаргаачээ гэж бөхчүдээс тэр тусмаа том цолтой нөхдүүдээс шаардах зөв юмаа. Батсуурийн хувьд зорилго арга хэрэгслээ зөвтгөнөө гэж барилдааны явцад элдэв муухай үйлдэл гаргах нь хойч үедээ туйлын хортой үр дагавартай гэдгийг бид ойлгох ёстой юмаа
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
    • Сайн бөх гэж би л хувьдаа хэлэхгүй улсийн гэж байгаа ч юм биш улсийн Байнаа аврага Мөнхбат аврага Бүрэн төгс аварга Балжаа аврага ЖГанболд Өсөхирээдүй гээд олон сайхан бөхчүүд толгой хайртай бөхчүүд олон байнаа батсуурь шиг хүн хог байхгүй
      2024 оны 08 сарын 16
  • Зочин (127.0.0.1)
    Хөвсгөлийн харьяат улсын арслан Ц.Содномдоржийг л барилдаж хаяагүй юм байна. Шүүгчийн саналаар барилдуулахгүй хасч Н.Батсуурьт даваа өгсөн. Тийм хүчтэй дархан аварга болох бөх юм бол шүүгчийн саналаар даваа авахгүй барилдаж хаяад даваа авах байв. Хүмүүс сийрэг барилдаантай гэдэг нь тэр барьц тавилцах агшинд амжиж мэх хийж хаядаг учир тэгж нэрлэдэг. Энэ нь түүний дархан аварга болно гэсэн зорилготой нь холбоотой байх. Жудаггүй гэдэг нь олон түмний хайрыг тэр бүр татдаггүй барилдааныг нь илэрхийлдэг байх.
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочид (127.0.0.1)
    "ЭГЭЛ МОНГОЛ" гэдгийг бичсэн хүн БӨХИЙН барилдааны тухай шударгаар бичсэнийг уншаад маш их ТАЛАРХАЖ байна. Ямар нэгэн тэмцээн ийм л түүхтэй байдаг юм. Би бол Монгол, ээж маань багадаа Солоёвск хотод төрсөн Агийн буриад хүн юм. Би бөхийг багаасаа их үзэж одоо буурал болсонч маш их үздэг. Н.Батсуурь Дархан аварга болж байгаад баярлаж, зорьсондоо хүрч, мөрөөдлөө биелүүлсэн талархаж байна.
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • ДАЛАЙХҮҮ. Л (127.0.0.1)
    Амжилт 2
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Амжилт 2
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • Амжилт хүсье, аваргадаа (127.0.0.1)
    Иргэн
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Монгол бөхийн дархан аваргуудыг залгамжлаж гарч ирсэн бөх.
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Бөхийн талаар ямарч мэдлэггүй, спорт гэж юу болхыг огт гадарладагүй, хэзээ ч тамирчин байж үзээгүй жалга довны үзэлд харах нүд нь сохорсон хэдэн халхууд хөөрхий дөө. Өрөвдөлтэй ч юм даа. Хүн муулхаас өөр юу ч чадахгүй гарууд. Стрестээд шээсээ савьруулаад байж байвал яг таарна. Сар савирлаа, одоо ч бас дусагнасаар л хаха
    2024 оны 08 сарын 16 | Хариулах
    • Алтай
      Та хүний бичсэн сэтгэгдлүүдийг уншаад яаж халх гэж таав ккк . Би халх биш гээд зарлаад байна да. Юүхэв дэ Монгол улсын зүрх болсон ард түмнийг чи мэт өт яс үндсээр нь гоочлоод барах уу
      2024 оны 08 сарын 16
  • Зочин (127.0.0.1)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ новшийн талаар мэдээ харахаар нүд хорсоод байх юм. Увс нутгийг гутаасан новш
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
    • Иргэн
      Дэмий ярихаа боль
      2024 оны 08 сарын 15
  • Зочин (127.0.0.1)
    Жудаггүй хог монгол бөхийн адгийн шаар
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
    • Иргэн
      Тэнэглээрэй
      2024 оны 08 сарын 15
  • Эгэл монгол (127.0.0.1)
    Бөх хүний замнал бол бүтээлч, хүнд хэцүүг оюуны эрч, бие махбодын хүчээр даван туулсан хүний л замнал. Намсрайжавын Батсуурь бол барилдаж давсан ч баярхаж сагалгүй, унаж, алдсан ч гуниж цөхрөлгүй явсаар хат суусан бат дархан аварга болжээ . . . Амжилтад нь атаархаж хорсогчдын дов жалганы өчүүхэн үзлээр дэвэрсэн хараал зүхэл, хорон санаат явуулга, хов живийг сэтгэлийн их хүчээр даван туулах нь өөрөөс нь илүү хүчтэнүүдтэй тулан барилдахаас хэцүү байсан биз ээ. Гэвч тэр аль алиныг нь дал шороодуулсаар зорьсон оргилдоо гарч, хүссэн цолоо хүртлээ. Монгол бөхийн шинэ залуу, хойч үе энэ замналаас нь сургамж авна биз ээ! Монгол хүний бахархал, уламжлал соёлын салшгүй, үгүйсгэшгүй нэгэн хэсэг болсон Монгол үндэсний бөх улмаа дэвжин хөгжих болтугай!
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Батсуурь цаашид түрүүлэх ямар ч боломжгүй Орхонбаярын яагаад ч дийлэхгүй сүүлийн найдвараа маш зөв ашигласан одоо шөвгөрөх ч хэцүү Батсуурийн хувьд одоо жоохон жудагтай байхгүй бол залуу хүүхдүүд ч хэмхэлж мэднэ шүү
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
    • 1213.
      Яг үнэн. Басу бол шударгаар агуу хүчтэн болоогүй заль, хуурмагаар Дархан аварга болсон хүн. Цаашдаа даруу байхгүй бол ёстой л залуу бөхчүүд хэмхчээд хаях байх шүү.
      2024 оны 08 сарын 15
  • Зочин (127.0.0.1)
    Намсрайжав харцагын төрсөн ах Найдандорж гэж суманд 10 түрүүлсэн сумын хүн бас бий дээ… Тэр хүнийг бас дурьдаж байх хэрэгтэй шүү.
    2024 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    5 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    17 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    18 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    45 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2 цаг 42 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    3 цаг 10 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    3 цаг 16 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    3 цаг 38 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    3 цаг 50 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    4 цаг 2 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    4 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    4 цаг 20 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    4 цаг 27 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    4 цаг 35 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    4 цаг 40 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    4 цаг 46 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 56 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    5 цаг 30 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 42 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    6 цаг 8 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК