зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тамирчдын амжилтаас хойш татагчдад "хариуцлага тооцъё"

2024-8-26
0
ЖИРГЭХ

Сүр хүч, тэсвэр тэвчээр, хөлс хөдөлмөрийн үнэ, амьдралын он жилүүдийн золиосоор олддог алдар нэр бол "тамирчин" хүнийх. Дөрвөн жилд ганцхан удаа оргилоо үзүүлдэг спортын өндөрлөгийг сүүдэрлэсний хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ? 

Манай улсын 2018 оноос эхлэн Парисын олимп болон паралимпийн наадмын бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан хөрөнгө "салхинд хийссэн"-ийг цугаар харлаа. Бэлтгэл ажилд 25 тэрбум 600 саяыг төсөвлөсөн тухай МҮОХ ээлжит хуралдаандаа танилцуулсан байдаг. Мөн нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна гэж байв. Гэтэл яав? 

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдтай болж, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг сайдын суудалд залж, тэрбум тэрбумаар нь төсөвлөөд ч гавьсангүй. Ганцхан медалтай ирлээ. Нээлтийн арга хэмжээнд өмсөх тамирчдын хувцасны тухай цахимаар "зодолдож" байх хойгуур Парис руу зорчигчдын дунд холион бантан, холио солио орж л дээ.

"Дэлхийн жишигт нийцүүлнэ, хөл нийлүүлнэ" гэж хэн хүнгүй ярьдаг боловч, хориннэгдүгээр зуунд тамирчид нь хоолзүйчгүй, сэтгэлзүйчгүй, нөхөн сэргээх төвгүй "бор зүрх, хар ухаан"-аараа зүтгэж байна. 

Энэ бүхэн ганцхан сарын дотор болсон "азгүйтэл" биш. Мордохын хазгай гэгчээр допингийн асуудлаас болж цагаан туг дор оролцох эрсдэл үүссэний улмаас асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар хөдөлж, боксын тамирчид олимпын эрхийн төлөөх эхний тэмцээндээ оролцож чадалгүй буцан ирж, зарим нэг холбоо дотроо хагаралдаж "нэг л янзгүй" байсан нь дэгс бус. Дэлхийд нэрээ барласан тамирчдын нүүрийг барж, шороотой хутгасан боксын холбооны араас бүгд орлоо. Сануулвал, боксын үндэсний шигшээ багийн тамирчид "зүгээр л" Италид газардчихаад буцаад ирсэн юм. 

Монголчуудын итгэл найдварын галыг өрддөг “Топ-4” спорт болох чөлөөт бөх, жүдо хоёроосоо бид их зүйл хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Чухамдаа тамирчид холбооныхоо учир битүүлгийн учрыг олох гэсээр чөдөр, дөнгөндөө түүртэж цуцах шинжтэй болоод байсан нь ил л байв шүү дээ. 

Хамгийн өндөр төсөвтэй жил хамгийн өндөр газраас "хамраараа газар" хатгасан гайхам түүхтэйгээр олимпыг өндөрлүүлэх гэж байна. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдлэг боловсролоороо нэг үе магтуулж, хороог удирдах болсон ч түүний ажлын үр дүн "ийм л байна". Б.Бат-Эрдэнэ гэж дархан аваргаараа түрий барьж, төрөөс буумагцаа зүү утас нийлүүлж суусан, ёслолд ёс юм шиг хамгийн түрүүнд гүйж очдог МАН-ын "эрх ахмад"-д хэн, яаж, хариуцлага тооцох вэ?

Бүтэн 4-6 жил бэлдчихээд ганцхан медалтай, ганцхан тамирчнаар нүүрээ тахлаад, алдаагаа бүгд ард нь нуун гэж бодож байгаа биз. Одоо хэдхэн хоногийн дараа "Парис-2024" паралимпын наадам болох гэж байна. Дуулиан шуугиан болдог, "хүлээн авч уулзснаа өдөр шөнөгүй мэдээлдэг" дарга нар чимээ сураг алдарчихаад байна. 

Хоолзүйч, сэтгэлзүйчээс гадна маш чухал нэг асуудал хөндөгдөөд байгаа нь "Тамирчин нөхөн сэргээх төв юм шүү. Энэ талаар МУГТ Ө.Дүүрэнбаяр "МҮОХ, бусад спортын холбоо нарт гаргах уриалга байна. Үзэгчдийн хувьд бол яах вэ ингээд олимп, дэлхийн аварга дуусаад цэнгүүлэх нь цэнгүүлээд, хараалгах нь хараалгаад дуусна. Харин тамирчид тамирчны замналаа дуусгахдаа маш их бэртэлтэй үлддэг. Энэ олимпоор ч гэсэн миний мэдэж байгаар нэлээн хэдэн хүнд бэртэлтэй тамирчид салаад уначихгүй бол дуустал нь үзнэ гээд ясаа цайтал үзэх шиг боллоо.Бид нарт хэрэггүй боллоо гээд хаячихдаггүй нэгдсэн журмаар даатгалд хамруулдаг юм уу, бүхэл бүтэн улс байна даа нэг сайн эмнэлэгтэй гэрээ хийгээд хамтарч ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол битүү өвчний үүр нар үлдээд байна бас дэндүү хайран байна" гэж асуудал хөндсөн. Гэхдээ ийм удирдлагуудад үг хэлнэ гэдэг хаданд хашхирснаас ялгаагүй. 

Үнэндээ "Нөхөн сэргээх төв" нь Нөхөн үржихүйн эмнэлэг болоод дууссан байх. Тодруулъя л даа, МҮОХ-ны дэргэдэх “Тамирчин нөхөн сэргээх төв”-ийн таван давхар байр Э.Бадар-Ууганы хамаарал бүхий “Өөжин мед” эмнэлгийнх болоод багагүй хугацааг үдэж буй. МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны дарга асан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар МҮОХ-ны өмчид байсан Тамирчин нөхөн сэргээх сувиллыг "ХХК" болгон өөрчилж, нэг хүний өмчид шилжүүлээд зогсохгүй, цааш нь ашиг олох зорилгоор худалдан борлуулсан нь одоогийн "Өөжин мед" эмнэлгийн байр болж хувирсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баримтуудыг нь дэлгэн бичиж байжээ.

Монголын тамирчдын өмч гэсэн ч болох нөхөн сэргээх төвийг хувьдаа авч, “халаасалсан”, дараа нь буудал байсан гэж ярьж явах түүнд хариуцлага тооцох нь бүү хэл, бадар барьж гүйх нь холгүй явсаар өдийг хүрсэн гэх.

Үнэхээр "спортын төлөө" сэтгэл, зүтгэл, мэдлэгтэйг нь урдаа барья. Үнэхээр хийж чаддаг, албан тушаалаараа хувийн бус нийтийн ажлыг амжуулдаг нэгнийг сонгоё. Чадаагүй, хумсаа нуугчдад хариуцлага тооцдог болъё!

М.Жаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (127.0.0.1)
    Бадарууганаас эмнэлгээ буцааж аваачээ.
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хариуцлага тооцох нь зөв. Эмнэлгээ ч гэсэн буцааж авах ёстой.
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо болноо аваргаа зайгаа тавьж өг.Бадар-Ууганаас тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг буцаан авах хэрэгтэй .Одоо ажлаа хий УИХ
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Олимпийн медальтан (127.0.0.1)
    сү.батболдын банди авилгаар МҮОХн даргын албан тушаалыг худалдаж авсан,амьд гэрч нь авилга авч саналаа зарсан б.батэрдэнэ сайд бөлгөө.. МҮОХг ухаж цэвэрлгээ хийж авилгачидаас салгаж мэргэжлийн удирдлагатай болгоё
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Намчид тонуулчид даргалсан болхоор л энэ шдээ!!! Хурдан зайлуулах нь зөвөө!!!
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Tamirchin bvhnii toloo (127.0.0.1)
    Zov sedeviig yag goloor ni helj ogchoruulii
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    наад лаларуудаа хөөгөөд явуул
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Udirdlaga ni udmiin hulgaich luivarchin shijgiin yumnud bhr iim baih ni todorhoi shuu dee
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Зөв
    2024 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Спортын сайд асан тэнэг бөхийн үлдээсэн өв, сайд асан өөрөө бултаасаг
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • Сабрина (127.0.0.1)
    Хөрөнгө оруулалтын луйвар нь хохирогчдыг ялагдаж, санхүүгийн ирээдүйнхээ талаар тодорхойгүй байдалд оруулдаг ч FORENSICHACKERSTECH СЭРГЭЭЛТИЙН БАГ нь итгэл найдварыг сэргээхэд туслах туршлага, дэмжлэгийг санал болгодог. Тэдний харилцаа холбоо
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Олимпын сайд гэх новшийн гард хариуцлага тооцьё
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
    • Хариуцлага тооцоочээ
      2024 оны 08 сарын 26
  • Зочин (127.0.0.1)
    2laa zailaa ta 2t bid orgui
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • И (127.0.0.1)
    Хариуцлагыг хэзээ ярих вэ? Бүх асуудал тодорхой байхад төр засаг дуугүй л басаар байх уу? Төсөвөө нэмж мөнгө идэх нь чжхал, тийм үү ?
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    МҮОХ гэж мафи маягийн газар даа.Ерөнхийлөгч болох гэж мөнгө цутгадаг хахууль газар авсан газар шдээ.Ажилдаа дуртай сэтгэлтэй хүн тавь л даа.Хогийн шуналтай золбингууд дүүрчээ.
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
    • Батэрдэнэ явсан газар балагтай гэж үнэн үг шүү . Жинхэнэ допингчин хулгайч даа. ДАШТ , олимпод очихоороо шалгалтаас бултаад эхний даваанд шал арчина. Баталгаа нь Сиднейн олимп . Эхний давааннд барилдахаас зугтаад, эмчийн магадлагаа хайгаад гүйж явсаныг нь батлах багш нь ,эмч нь одоо амьд мэнд байж л байна. Үнэ үгээ хэлэх цаг нь болсон шүү.
      2024 оны 08 сарын 26
  • Зочин (127.0.0.1)
    Дэмжиж байна. Баттүшиг бхтэрдэнэ бадарууган нарт рариуцлага тооцож ажил албанаас нь чөлөөлж чадвартай хүмүүсд эртхэн өгье!
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
    • Одоо илүү сайн хүн олдохгүй энэ чинь цаг хугацаа бүх зүйл шаарддаг том бодлогын асуудал билээ хэдэн утсандаа уур хэрүүл хийсэн амьтас мэдэж чаддаг асуудал бишээ юу хаана хэнд хэзээ ярьж буй гэдэг чухал даа эрэм хүндэтүмүүс ээ
      2024 оны 08 сарын 26
  • Зочин (127.0.0.1)
    Хариуцлага тооцох хэрэгтэй тэр эмнжлэгийг буцаад аваад ном журамаар нь нөхөн сэргээх төвөөр ажиллуулах хэрэгтэй шүү дээ
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зөв (127.0.0.1)
    Зөв. Энэ 2 хүнээс болсон
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
  • ИРГЭН (127.0.0.1)
    энэ хоер хүнд монголын ард түмэн дургүй байна.
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
    • Үзэн ядаж бна бушуухан арга хэмжээ авч зайлуул
      2024 оны 08 сарын 26
    • Одоо энэ 2т хариуцлага тооцож үтэр түргэн зайлуул.хур хөрөнгөтэй хувалзнууд
      2024 оны 08 сарын 26
    • Дургүй
      Дургүйгээр барах уу
      2024 оны 08 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    5 цаг 55 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    7 цаг 52 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    8 цаг 33 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    13 цаг 57 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    14 цаг 21 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    15 цаг 8 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    15 цаг 10 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    15 цаг 10 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    15 цаг 21 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    15 цаг 30 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    15 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 53 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 58 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    16 цаг 21 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 20 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    Уржигдар 14 цаг 50 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
24 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК