зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдагдсан хувь заяагаа амжилтаар нөхсөн дэлхийн топ 20 паралимпч

2024-8-27
0
ЖИРГЭХ

“Парис-2024” Паралимпын 17-р их наадмын нээлт маргааш эхэлнэ. Олон олимпоос олон медаль зүүж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн дэлхийн шилдэг 20 паралимчийн түүхийг 24tsag.mn дэлгэж байна.


1
1. Олимпийн аврага азгүйтсэн ч паралимпийн аврага болсон түүх- Пол Шекерес /тэргэнцэртэй уралдаан/

Унгарын тамирчин Пол Шекерес бол паралимп болон олимпын наадмаас хоёулангаас нь медаль хүртсэн цорын ганц тамирчин. Тэрээр 1988 оны Сөүлийн олимпоос туялзуур жадны багийн төрлөөс хүрэл медаль хүртжээ. Пол тулзуур жадны багш болно хэмээн бодож байсан ч 1991 онд автобусны осолд орж тэргэнцэр дээр өнжихөөс өөр аргагүйд хүрсэн байна. Гэсэн ч тэр 1992 онд Барселианогийн паралимпээс тэргэнцэртэй уралдааны төрлөөс алтан медаль хүртсэн. Үүнээс хойш Атлантагаас хоёр, Сидней, Афин, Бээжингийн паралимпаас нэг, нийт тав, өмнөхтэйгөө долоон медаль зүүсэн юм. “Олимпын медальтай тамирчин хэрнээ аютобусны осолд орсон азгүй нэгэн би билээ. Гэвч энэ явдал надад өөр хаалгыг нээж өгсөн” хэмээн Поль ярьжээ.


1

2. Хатуу хувь заяаг гар дээрээ үүрч зөөлрүүлсэн эмэгтэй Татяна МакФадден /тэргэнцэртэй уралдаан/
АНУ-ын тамирчин МакФадден зайлшгүй шаардлагын улмаас гараа хөгжүүлжээ. Нугасны өсөлтгүй төрснөөс болж түүний бүсэлхийнээс доошхи хэсэг нь мэдээгүй болсон байна. Гэр бүл нь түүнийг хаясан байсан учраас зургаан нас хүртлээ оросын асрамжийн газарт өсчээ. Асрамжийн газарт тэргэнцэр байдаггүй учраас МакФадден гадуур гарахдаа дандаа гараа ашигладаг болсон аж. 1994 онд америк эмэгтэй охиныг үрчлэн авчснаар 15 настайдаа Афины паралимпын хөнгөн атлетикийн багт явжээ. Афины паралимпаас 15 настай охин 100 метрт мөнгө, 200 метрт хүрэл медаль хүртсэн бол Бээжингийн паралимпаас дахин дөрвөн медаль цуглуулжээ. Одоо 23 настай МакФадден 100, 400, 800, 1500 метрийн тэргэнцэртэй уралдаан болон марафоны тэмцээнд хүч сорино.


1
3. Өрөөсөн хөлтэйгөө харайж дэлхийн рекордыг эзэмшсэн бүсгүй Келли Картурайт /уртын харайлт/

Австралийн тамирчин Картурайт бага байхын л нэтболын тамирчин болохыг хичээж байв. Гэвч 15 настайдаа баруун хөл нь хорт хавдартайг мэдэж, эмч нар тайрах шийдвэр гаргасан байна. Дуртай спортоороо хичээллэж чадахгүй болсон Картурайт охин хөнгөн атлетикт оров. Амжилт түүнд амар, хурдан ирээгүй аж. Албаны эх сурвалжийн мэдээгээр Картурайт 2007 онд л харайх хүртэл замдаа уналгүй гүйсэн нь түүний амжилт байжээ. Харин Келли Картурайт жилийн дараа буюу Бээжингийн паралимпаас 100 болон 200 метрийн уртын харайлтын төрөлд дэлхийн рекордыг тогтоосон байна. Тэр уртын харайлтаас гадна ууланд авирах дуртай бөгөөд 2009 онд дэлхийн оргил Килиманжород авирч гарчээ.


1

4. Булаалгасан хувь заягаа нөхөж авсан эр Петер Норфолк /теннис/

1979 оны мотоциклийн осол Их Британы тамирчин Норфолкоос хөлөө ашиглах хувь заяаг нь булаасан юм. 2000 онд гэмтэл хүндэрсний улмаас хагалгаанд орж баруун гар, мөр нь мэдээгүй болсон байна. үүнээс хойш Норфолк паралимпийн спортын домог болсон юм. Афины паралимпаас теннисны ганцаарчилсан төрлөөс алт, хосын төрлөөс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр ганцхан зүүн гараараа л энэ амжилтийг бүтээсэн юм.


1
5.Хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн тамирчдыг ардаа орхисон Наталя Партика /теннис/

Олон улсын паралимпын хорооны мэдээлснээр ихэнх теннисчид бөмбөг давуулах болон тэнцвэрээ сайн хадгалахын тулд чөлөөтэй гараа ашигладаг гэж мэдэгджээ. Баруун гаргүй бас мөргүй төрсөн Наталя Патрикад теннис тоглох боломж бараг л байгаагүй. Гэвч 23 настай тамирчин бүсгүй теннисийг яг л энгийн тамирчид шиг хурдаар оновчтой дамжуулдаг болжээ. Польшийн тамирчин Наталя паралимпийн анхны гараагаа 11 настайдаа Сиднейгээс эхэлжээ. Афиний паралимпээс ширээний теннисны ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Бээжингийн паралимпээс яг энэ төрлөөрөө алт, мөнгөн медалиудаа ихэрлүүлжээ. Түүний рейтинг дэлхийн нэг номерт бичигдэж, үзүүлэлтээрээ олимпийн хөгжлийн бэрхшээлгүй 50 тамирчинг ардаа орхиод байна. Түүний төрөлхийн зовлон энгийн олимпийн тамирчдыг давах өнцөг болсон нь энэ байлаа.


1

6. “Хөгжлийн бэрхшээлтэй Жэймс Бонд” Ли Пиерсон /морин спорт/
Их Британий тамирчин Морь унагч Ли Пиерсон нэгэн телевизийн шоунд оролцохдоо өөрийгөө “Хөгжлийн бэрхшээлтэй Жэймс Бонд” хэмээн тодорхойлж байсан. Эмээл дээр гарахаараа нууцлаг, зальтай, золбоотой болдог Пиерсон паралимпын есөн алтан медальтай. Сиднэй, Афин, Бээжингээс гурав гурван алт. Харин Жэймс Бондоос ялгаатай нь Пиерсон ижил хүйстэн гэдгээ нуугаагүй хоёрхон паралимпийн тамирчны нэг нь аж. Тэрээр 2003 онд энгийн тамирчидтай өрсөлдөж Британийн үндэсний аварга болж байжээ. Тэрээр эрч хүчтэйгээс гадна өрөвч гэдгээрээ алдартай нэгэн. Афины олимпын үеэр морь нь эрсэдсэн тамирчинд медалийн цэцгээ бэлэглэж байжээ.


1
7. Олон гуншинт Эстер Вержер /теннис/
Нидерландын тамирчин Эстер Вержер бол тэргэнцэртэй теннисийн хатан. Ганцаарчилсан теннисний төрөлд тэрээр 21 томоохон тэмцээний гуншинтай, паралимпийн гурван алттай. 2003 оны үзүүлэлтээр 450 тэмцээнд ялалт байгуулж байжээ. “Намайг хамгийн шилдэг тамирчин гэж дуудахад надад эвгүй байдаг байсан. Гэвч одоо өөрийнхөө амжилтын талаар санаа зовохоо больсон шиг байна. Учир нь одоо болон ирээдүйд хэн ч миний рекордийг эвдэхгүй нь ойлгомжтой байна” хэмээн Эстер Вержер ярьжээ. Вержер нугасны гэмтлийг засах мэс засалд найман настайдаа орж хөл нь үүрд мэдээ орохооргүй болсон аж.


1
8. Лааны гэрэлт амьдралаас олимпийн медальтан болсон Тэрезинха Гуйлхермина /гүйлт/
Бразилийн тамирчин, Сохор гүйгч Тэрезинха Гуйлхермина аль хэдийнээ паралимпын од болжээ. Тэрээр Афины паралимпаас 400 метрийн гүйлтэд хүрэл, Бээжингээс 200 метрт алт, 100 метрт мөнгө, 400 метрт хүрэл медаль цуглуулжээ. Түүний гэр бүлийн ядуу тарчиг амьдрал түүнийг илүү амжилт гаргахад хөтөлсөн хэмээн тамирчид ярьдаг. Тэрээр Бээжингийн паралимпийн медалиа аавдаа үзүүлэхээр гэрт нь очиход тоггүйн улмаас аав нь лааны гэрэлд түүний медалийг үзсэн гэдэг. Харин паралимпын аврага олсон орлогоосоо аавдаа тохилог байшин худалдан авч өгсөн гэнэлээ. 2011 оны ДАШТ-д Тэрезинха 200 болон 100 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг тогтоож, дөрвөн алт хүртжээ.


1

9. Манай гаригийн хамгийн хурдан хөлгүй гүйгч Жероми Синглетон /гүйлт/
АНУ-ын тамирчин Синглетон “манай гаригийн хамгийн хурдан хөлгүй гүйгч” гэдгээрээ алдартай. Түүнээс гадна математик, физик, үйлдвэрийн инженерийн боловсролтой нэгэн. 2011 оны ДАШТ-д тэрээр сүүлийн долоон жилд Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториусыг ялсан цор ганц хүн болсон байна. “Би дасгалжуулагчдаа итгэдэг. Дасгалжуулагч маань хийж буй зүйлдээ мэргэжилтэн, харин би түүнээс суралцахыг хичээж буй оюутан” хэмээн Жероми ярьсан байна. 


1

10. Дэлхийн хамгийн алдартай паралимпч Оскар Писториус /гүйлт/
100, 200, 400 метрийн гүйлтийн уралдаанд дэлхийн рекордыг эзэмшигч Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус дэлхийн хамгийн алдартай паралимпч. Булчингийн хөгжилгүй төрсний улмаас тэрээр 11 сартайдаа хоёр хөлөө тайруулсан байна. 25 нас хүртлээ рабигийн спортоор хичээллэсэн ч өвчин түүнийг тайван орхисонгүй. Өвдөгний бэртэл нь сэдэрсний улмаас 2004 оноос гүйлтийн спортруу байр сэлгэжээ. Гүйлтээр хичээлснээс хойш сарын дотор буюу 2004 оны паралимпээс Писториус 100 метрийн гүйлтэд хүрэл, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн юм. Тэрээр 100 метрийг олимпийн аваргын  үзүүлэлтээс  1.31 секундээр л удаан гүйсэн байв. Тэрээр паралимпын гүйлтийн төрлөөс нийт 19 медалийг богцолсон.


1
11. Усны амьтан Сарай Гэскон /усан сэлэлт/
Зүүн гар нь мэдээгүй төрсөн Испанийн тамирчин Сарай Гэског усанд яг л загас шиг сэлдэг. Тэрээр есөн настайгаасаа олон улсын тэмцээнд оролцож, 15 настайдаа Бээжингийн паралимпээс алтан медаль хүртжээ. 2011 онд Евродийн ДАШТ-ээс эсан сэлэлтийн дөрвөн төрөлд есөн медаль хүртсэн нь түүнийг алдрыг оргилд хүргэсэн юм. Гэсэн ч тэр Өмнөд Африкийн домогт сэлэгч Натали Дө Тойтыг гүйцээгүй л явна.


1

12. Паралимп бүрээс таван алттай Натали Дө Тойт /усан сэлэлт/
17 настай Натали 2011 онд мотоциклийн ослоор зүүн хөлөө алджээ. Усан сэлэлтийн спортод аль хэдийн хөл тавьсан Өмнөд Африкийн тамирчин Натали хөлгүй болсон ч карьериа орхиогүй юм. Тэрээр 2002 онд энгийн тамирчидтай уралдаж наймдугаар байрт жагссан байна. Афины паралимпаас таван алт, нэг мөнгө цулгуулсан Натали Бээжингийн паралимпад мөн л таван алттай сэлжээ.


1

13. Шведийн баялаг түүхтэй баатар Жонас Жакобсон /буудлага/
Жонас Жакобсон олон улсад нэр хүндтэй нэгэн биш. Гэвч тэрээр шведүүдийн хувьд спортын баатар юм. Бүсэлхийгээсээ доош мэдээгүй төрсөн Жонас паралимын түүхэнд хамгийн баялаг түүхтэй хоёрдахь тамирчин. Тэрээр 1980 онд 15 настайдаа анхны паралимпийн медалиа зүүснээс хойш томоохон тэмцээнүүдээс 16 алт, 2 мөнгө, 9 хүрэл медаль хүртжээ.


1
14. Жилийн дотор алт бэлдсэн Том Эггер /сэлүүрт завь/

Их Британийн тамирчин Эггер 2005 онд Уорвикийн их сургуулийн рагбигийн тамирчин байв. Тэрээр найзуудтайгаа тоглож байгаад гурван метрийн өндрөөс цементэн хавтанлуу унажээ. Түүний нугас нь гэмтсэнээр хоёр хөл нь мэдээгүй болсон байна. Эггер 2007 оноос сэлүүрт завиар хичээллэсэн юм. 


1

15. 23 рекорд эзэмшдэг далайн гүнж Жессика Лонг /усан сэлэлт/
Сибирийн асрамжийн газраас нэг настайдаа үрчлэгдсэн Лонг охины хоёр хөл шагайгүй, өсгийгүй төрсөн аж. Таван сарын дараа Жессика Балтиморт ирж өвдөгнөөс доош хэсгээ тайруулжээ. Охин өөрийгөө далайн гүнж мэт төсөөлж өдөр бүр өвөөгийнхөө усан санд сэлдэг болжээ. Ингэж АНУ-ын тамирчин Жессика Лонг 2004 оны паралимпээс гурван алт зүүжээ. Харин Бээжингийн паралимпаас дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрлийн эзэн болсон юм. Тэрээр усан сэлэлтийн төрлөөр дэлхийд 20, паралимд гурван рекорд эзэмшиж байна.


1
16. Алтыг л авдаг жүдоч Антонио Тенорио /жүдо/
Бразилийн тамирчин Антонио Тенорио зөвхөн алтыг л мэддэг. 41 настай жудо бөх Антонио 1996 оны Атлантийн паралимпыг оролцуулаад дөрвөн олимпийн босоо аварга. Тэрээр долоон настайдаа чавханд оногдсоноос болж зүүн нүд нь хараагүй болсон байна. Долоон жилийн дараа нүдний халдвар баруун нүдэнд нь очиж бүхэлдээ хараагүй болжээ. 


322E1E9A9B41D3DDC924CBB8E5908D
17. Дайны партизан-паралимпын аварга Чен Ляньлянь /гоөлбол/
Чен Ляньлянь Хятадын гоөлболын багийнхныг Бээжингийн паралимпийн аварга болгосон юм. Гоөлбол бол гандболтой төстэй тэмцээн. Нэг багийн зургаан тамирчны гурав нь тоглодог бөгөөд өрсөлдөгч багийнхаа цагирагт бөмбөгийг оруулж оноо авдаг аж. Чен Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдж байхдаа хараагүй болсон ч гоөлболын мастер.


1
18. Хэнийхтэй ч зүйрлэшгүй дээд амжилтын эзэн Курт Фиэрнли /тэргэнцэртэй уралдаан/
Нугасны гэмтэлтэй төрсөн Курт Фиэрнли үргэлж л хөдөлгөөнтэй нэгэн байв. Хүүхэд байхаасаа л тэргэнцэртэйгээ уралдаж, сургуулийн рагбигийн багт тоглодог байжээ. 28 настайдаа Курт саадтай уралдаанд орж, 96 км замыг уул болон ойгоор туулсан байна. Түүний тэргэнцэртэй уралдааны дээд амжилт хэнийхтэй ч зүйрлэгдэшгүй. Австралийн тамирчин Курт Фиэрнли 43 тэмцээнээс 31 ялалт авч, сүүлийн гурван паралимпаас гурав гурав, нийтдээ есөн алт хүртжээ.


1

19. Ялах зуршилтай бүсгүй Сара Сторей /дугуй, усан сэлэлт/
Их Британийн тамирчин Сара Сторейг ямар ч спортоор хичээллэсэн ялах зуршилтай нэгэн гэж хэлж болно. Зүүн гаргүй төрсөн тэрээр 1992 оны паралимпын усан сэлэлтийн төрлөөс ихэр алттай иржээ. Энэ үед тэр дөнгөж 14 настай байсан юм. Атланта, Сидней, Афины паралимпээс тэрээр нийтдээ 10 гаруй медаль хүртжээ. Гэсэн ч чих нь өвдсөний улмаас энэ спортыг орхихоос өөр аргагүй болсон юм. Харин Сара бууж өгсөнгүй, гаргүй хэдий ч дугуйн спортод хүч сорьж Бээжингийн паралимпаас хоёр алт шүүрчээ.


1
20.Алтыг онилсон залуу Ширлене Коэлхо /жад шидэлт/
Тархины саажилттай төрсөн хэдий ч Коэлхо хөл бөмбөг болон дугуйн спортоор хичээллэж байсан. Гэвч Бразилийн тамирчин Коэлхо зургаан жилийн өмнө 24 настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн байна. Бээжингийн паралимпаас Коэлхо жад шидэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Тэр алтыг л онилж шиднэ.


Д.Идэржаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    5 цаг 19 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    7 цаг 16 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    7 цаг 58 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    13 цаг 21 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    13 цаг 45 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    14 цаг 32 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    14 цаг 34 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    14 цаг 34 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    14 цаг 45 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    14 цаг 54 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    15 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    15 цаг 17 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 22 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    15 цаг 45 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 20 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    Уржигдар 14 цаг 50 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
24 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК