Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Путин Монголд...

2024-9-03
0
ЖИРГЭХ

ОХУ болон Украины эгзэгтэй байдал бүрмөсөн намжаагүй байна. ОУЭШ өнгөрөгч оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг баривчлах захирамж гаргасан юм. Тэгвэл Путин эл байгууллагын гишүүн болох 124 орны нэгт айлчилсан анхны тохиолдол нь энэ болж байна. Монгол Улс бол ОУЭШ-ийн гишүүн орон юм. Энэ айлчлал дэлхийн улс орны анхаарлыг ихээр татаж, гадаадын хэвлэлүүдийн тэргүүн сэдэв болж байна. Оросын тал Владимир Путиныг Монгол Улсад баривчлагдана гэсэн айдас үгүйгээс гадна түүний аюулгүй байдалд санаа зовохгүй байгаа бололтой хэмээн The New York Times зэрэг гадаадын томоохон хэвлэлүүд бичсэн байна. Кремлийн хэвлэлийн албаны хийсэн мэдэгдэл ч үүнийг баталсан юм. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн өмнөх айлчлалуудыг эргэн сануулъя. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа нэг удаа, Ерөнхийлөгчийн хувиар хоёр удаа айлчилж байжээ. 

В.Путин 2000 онд Монгол Улсад анх удаа айлчилж байжээ. Эл айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийг шийдэх, цаашлаад өрийг тэглэх тухай асуудлыг яриа хэлцлийн төвшинд анх удаа тохиролцож байсан байна. Улмаар 2003 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д хийсэн айлчлалаар их өрийг тэглэх асуудал эцэслэгдэж байсан байна. 

Харин 2009 онд тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчилж байж. Энэ үеэр Засгийн газар хороондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Үүний дараа 2009 оны есдүгээр сарын 03-ны өдөр буюу Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад айлчилж байжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийг харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан агаад стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон байдаг. 

Ийнхүү тэр цагаас даруй 5 жилийн ар дээр буюу Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  манай улсад айлчилсан байна. Мөн үеэр хоёр улсын харилцааг хөгжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, хоёр улсын иргэд харилцан визгүй 30 хоног зорчих болон цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын протоколыг сэргээх зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан аж.

Үүнээс хойш 2019 он хүртэл айлчлал болон уулзалтуудын тохиолд тэр байсангүй. Гагцхүү Халх голын байлдааны 80 жилийн ойгоор Монгол Улсад албан ёсны айлчилсан байна. Энэ үеэр хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон асуудлаар санал солилцжээ. 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байв. 


Сануулахад, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр их хөрштэйгөө бүхэлдээ тэнцвэртэй харилцах байхаар, удаах чиглэл өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд харилцахаар тусгасан байдаг.


Путиныг Монголд айлчлах сургаар эрчим хүчний асуудал хөндөгдөж, ОУЭШ-д баривчлан хүлээлгэж өгнө гэх мэдээллүүд гарч байв. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу няцаасан мэдэгдэл гаргасан юм.  

Нэг. В.Путиныг айлчлах үеэр нь Монгол Улс баривчилж, Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэйг сануулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр няцаалт өгсөн юм. Тэрбээр "Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна" гэсэн юм.

Хоёр. "ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мөн л няцаасан. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн аж. 

Гурав. "ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм. 

2019 он

Хоёр орны сөргөлдөөний улмаас зарим улс орны гадаад бодлогод томоохон сорилт тулгарч байгааг энд дурдахаас аргагүй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украиныг түрэмгийлснээс хойших олон улсад хийсэн айлчлалуудыг нэхэн сануулъя. Түүний айлчлал "стан"-ы орнуудаас эхлэх нь гайхшрал төрүүлэхээргүй мэдээжийн зүйл байлаа. 

В.Путин ОХУ, Украины дайн эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа 2022 оны зургаадугаар сард Тажикистан, Туркменистанд хийсэн. Тухайлбал, тэрбээр айлчилсан байна. Түүнчлэн 2022 оны долдугаар сард Иранд айлчилжээ. Ираныг зорьсон нь Украинд дайн эхэлснээс хойших хоёр дахь гадаад айлчлал байв.  Иран улс нь Оросын цөөн холбоотнуудын нэг хэвээр буй. Энэхүү айлчлал нь В.В.Путинд олон жилийн турш барууны хориг арга хэмжээнд өртөж байсан Ирантай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байлаа. 

Харин Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны аравдугаар сард айлчилсан анхны улс нь Кыргызстан байв. Улмаар 2023 оны арваннэгдүгээр сард Казакстанд айлчилсан байна. В.Путин, Касым Токаев нар Астана хотноо уулзахынхаа өмнө хоёр орны харилцааг өндрөөр үнэлсэн мэдэгдэл хийжээ. "Бид ирээдүйг харсан стратегийн түншлэлтэй" гэж Путин хэлсэн бол "Баялаг түүхтэй, гэрэлт ирээдүйтэй холбоотнууд" гэж Токаев хоёр орныг нэрийдсэн байна.

Путины 24 жилийн дараах дараагийн зогсоол нь Хойд Солонгос байв. Энэ айлчлал 2024 оны зургаадугаар сард болсон юм. Түүнчлэн энэ оны наймдугаар сард Азербайжаны нийслэл Бакуд айлчилжээ. Азербайжан бол Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан Ромын дүрэмд гарын үсэг зураагүй орон юм.

Тэр сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа Чеченьд айлчилсан нь энэ оны наймдугаар сар байв. ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө Оросын Засгийн газартай олон жил тэмцсэн чеченьчүүд энэ дайнаар зарим нь Украинд, зарим нь ОХУ-д хоёр талд байлдаж буй. В.Путины айлчлалын хүрээнд Кадыровын эцэг, Чеченийн удирдагч асан Ахмат Кадыровын бунхан, нийслэл Грозный дахь командлалын байр, сүмээр зочилжээ. Энэхүү гэнэтийн айлчлалын зорилгыг В.Путин ч, Кадыров ч тайлбарлаагүй юм. 


М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    НАЙРАМДАЛ-ДРУЖБА МАНДТУГАЙ...
    2024 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ОХУ бол Монгол улсын мөнхийн хөрш. Хоёр улсын төрийн тэргүүнүүд бие биедээ айлчлах нь байдаг л зүйл.
    2024 оны 09 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    1 цаг 19 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    1 цаг 24 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 55 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    2 цаг 20 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    2 цаг 22 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    2 цаг 37 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    2 цаг 43 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    2 цаг 51 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    4 цаг 1 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    4 цаг 7 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 52 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    20 цаг 36 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    21 цаг 25 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    22 цаг 25 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    22 цаг 50 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    23 цаг 8 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК