Нийслэлийн хэмжээнд 45 мянган иргэн томуугийн вакцинд хамрагдаад байна. Тухайлбал, Нийслэлд томуугийн 180100 гаруй хүн тун вакцин хийхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна.
Томуугийн өвчлөлөөр ихэвчлэн 5 хүртэлх насныхан өвчилж, хүндэрдэг. Иймээс дархлаажуулалтад энэ насныхныг түлхүү хамруулж байна.