зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Фэйслүүк: Монголыг Монголоор нь дэлхийд таниулсан Билгүүн номч Бямбын Ринченгийн фото түүх

2012-11-26
0
ЖИРГЭХ
1Эр чадал, хүч бяраараа ард түмнийхээ бахархал болсон баатруудын түүх олон байдаг. Харин эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантны түүх хуруу дарам юм. 24 цаг сайт энэ удаагийн “Фэйслүүк” буландаа олны хүндэтгэлийг хүлээсэн тэр цөөхөн билигтнүүдийн нэг “Билгүүн номч” Бямбын Ринченгийн түүхийг харуулахаар шийдлээ.

Эр чадал, хүч бяраараа ард түмнийхээ бахархал болсон баатруудын түүх олон байдаг. Харин эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантны түүх хуруу дарам юм. 24 цаг сайт энэ удаагийн “Фэйслүүк” буландаа олны хүндэтгэлийг хүлээсэн тэр цөөхөн билигтнүүдийн нэг “Билгүүн номч” Бямбын Ринченгийн түүхийг харуулахаар шийдлээ.

1
Хөшөө. Улаанбаатарын төв хэсэгт эрдэм номын дуу эгшиглүүлж буй энэ байшингийн урд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хүрэл хөшөө бий. Түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр Аяа! мундашгүй эрдэм сурахад нас даан ч богино!
                           Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мөрт байх. Түүний хэлсэн энэ үг амьдралыг нь харуулах шиг. Монголын шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан энэ эрхэм хэлмэгдүүлэлтийн үед ихэд дарлуулсан гэдэг. Билгүүн номчийг мэндэлсний 100 жилийн ойд зориулж 2005 онд түүний хөшөөг босгожээ.

1
Залуу Ринчен 1920-иод оны сүүлээр. Тэрбээр 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.

1
1930-аад он.
Б.Ринчен эхнэр Раднаа, охин Нямаа, Индра нарын хамт.

1
1
Номын санд. Энэ эрхэм хүн хэл шинжээч, ардын билиг судлаач, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, шүүмжлэгч, угсаатан зүйч, бөө судлаач... байсан юм. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" ,"Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ.

1
1950-иад он. Гэргий Раднаагийн хамт.  1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.

1
1967 он Улаан-Үүдэд.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...Тэрээр Монголын үндэсний их соёл, уламжлалыг хадгалан үлдэхийг хичээдэг, хүсдэг, тэмцдэг нэгэн байв. 
1

Их эрдэмтэн 1975 онд эхнэр Раднаагийн хамт.


1

“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан.

1

Төрийн дууллаа засав. ”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан”

1

Энэтхэгийн тэргүүлэгч Гандитай хамт.

1

Б.Ринчен гуай төвдөч, профессор Ц.Доржийн хамт МУИС-ийн II байрны гадаа.

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг.

1

Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдагсан.

1

Хөрөг. Түүнийг таалал төгссөний дараа мөн ч олон хүн эмгэнэн гашуудаж, хамт байсан, анх учирсан тухайгаа хөрөг, дурсамж болгон бичсэн байдаг.


1

Хүндлэл. Нэгэн насанд багтахааргүй  ихийг бүтээсэн буурал эрдэмтэндээ монголчууд хайртай. Нэрнээс нь цаашхийг мэдэхгүй энгийн нэгэн ч Б.Ринчен гэдэг нэрийг хүндэтгэн хэлдэг. Шавь нь байгаагүй ч номыг нь биширсэн хэн ч түүнийг Ри багш гэж дотносон  дууддаг. Хүн бүрээр зүгээр л хайрлуулж, хүндэтгүүлнэ гэдэг  их хувь тавилан. Тэр тавиланг хэрийн хүн оюунаараа зурдаггүй.

www.24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (91)

  • Зочин (150.129.140.5)
    Эмэг эх нь Өндөр гэгээн Занабазарын аягачин байсан гэж өөрийн нь бичсэн намтарт байдаг
    2016 оны 10 сарын 20 | Хариулах
  • Наран (139.5.217.15)
    Үүрд мөнхөд дуурсагдах эгэл нэгэн эрхэм хүн байж дэ.
    2016 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.119.242)
    буриАд хүн биш шүүдээ эцэг нь раднаажав өвөө нь буджав гэж хуучнаар түшээт хан аймгийн дайчин вангийн буюу ханд вангийн харьяат хүмүүс хил татхад нүүж яваад хойно үлдсэн гэдэг. Эмэг ээж талаасаа олоогийн өвөрхангайн есөнзүйлийн гаралтай гэж өөрийн гараар бичсэн намтарт нь байдаг. Хэлмэндүүлэхэд нь буриад энэ тэр гэж нэр хоч зүүх нь хялбар байжээ.
    2016 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин (150.129.142.33)
    энэ эрхэм хүмүүний тухай кино хийж үзүүлвэл насаараа номын хавтас нээж үзээгүй яваа одооны залуучууд нэг юм ойлгох байх, ичих байх
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    Насаараа Цэдэнбалд доромжлуулсан овгон эрдэмтний хошоо бас л Цэдэнбалын хошоотой ойр оодоосоо харан зогсож байрлах нь сонин тавилан?
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • давка (103.229.123.225)
    буран бидэнд заяасан ховорхон эрдэнэ байжээ
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.169.49.93)
    Чингэс, Чингэс л гээд улиг болон дахин дахин давтсанаас энэ агуу хүний тухай шинээр мүзей байгуулж, манай залуу үед, түүний тухай үзэл суртлын хүнд цаг үед өнгрүүлсэн түүх, бүтээл, эх оронч үзэл бодлыг нь дэлгэрүүлэх нь одоо үеийнхний ариун үүрэг байх ёстой. Бид одоо хүртэл энэ хүний хойч үедээ үлдээсэн сургамжаас зөвхөн нэг жишээ хэлэхэд шарын шашин гэдэг бол ард түмнийг мунхруулагч, тусгаар тогтнолоо хадгалахад хамгийн их саад болно гэдгийг хатуу ухамсарлуулсан даа.
    2014 оны 12 сарын 03 | Хариулах
  • рэ (202.21.106.153)
    энэ эгэл эрхэм хүн цаг хугацааны уртад мөнхөд монголчуудын зүрх сэтгэлд байнаа.Эрдэм мэдлэгийн их уурхай энэ хүний нөмөр нөөлөг одоо мөн ч их үгүйлэгдэж байна даа.амаа мэдэхгүй бурдаг энэ цаг үеийн эргүү нөхдийг ганц л үгээр дуугүй болгох байсан байх даа .
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • ччч (202.72.245.122)
    АЗ жаргал гэдэг Ухаантнуудтай ӨНгрөөсөн ЦАГ хугацаагар ХЭмжигддэг ГЭж ЭНЭ эгэлгүй оюунтан ХЭЛ байжээ:Монгол хүний Амнаас Гарсан гэхээр Бахархмаар
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • чч (202.72.245.122)
    ИХ зоригтой хэл шиНжлэлийн ухааныг НЭВТ мэддэг Төрөлх Ухаанаа гээгээгүй ,Түүхээрээ ҮнэН бахархдаг СурталчиЛДАг хүн,Цаасны эрдэмтэн биш
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • ИРГЭН (103.229.123.215)
    ХӨШӨӨГ НЬ ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНИЙ ӨӨДӨӨС ХАРУУЛАН БАРЬЧИХСАН БАЙНА
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.4)
    арван дөрөв тавтай “Заан залуудай” уншчихаад хэд хоног тархиндаа ургуулан бодож анх бодож эргэцүүлэж, төсөөлөж сурч байсан даа
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • ЛХА (183.177.99.138)
    ЭРДЭМ МЭДЛЭГЭЭРЭЭ Л АМЬД ҮЛДСЭН ХҮН ШИГ БАЙГААМ
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • Tobuudorj (103.229.123.4)
    Энэ гайхамшигт хүний бичсэн монгол хэлний найруулга зүйн тухай уншиж, түүнийг дуурайхсан гэж эрмэлзэж байлаа. Тиймдээ ч монгол хэлний найруулгыг эрхэмлэж, аль болохоор бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг хэрэглэхгүй, БА гэж баастахгүй бичихийг оролдож ирлээ.Монгол хүний үнэлэмжийг дэлхийн улс оронд дээшлүүлж чадсан эрдэмтэн бөлгөө.
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.11.74)
    Ээ алтан овоо минь. Монгол төрийн төлөө цохилох зүрхтэй явсан болон цохилж буй зүрхтэй хүн болгонийг нутгийн уул алтан овоо минь ивээж хайрла.
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • орхон23-10в (112.72.11.105)
    Их монголын хэлтэрхиц... эгэл монголын тасархай... буриад монгтлын буурал баавай...бултаар монголын оргил баавай
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • Nyamaa (202.180.218.27)
    Ene khunii erdem ukhaaniig bishireed barashgyi.Erdemten,doktor (okhin ni)INDRA guaitai ajil turliin holvootoi baisan. ELIT ger bul gej uuniig l khelne.
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.242.238)
    бахархал.
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Orig (182.160.39.243)
    Би энэ хүний тухай олон зүйлийг уншиж, бахархаж биширч билээ. миний номд дуртай болсон нь, эх орноо хайрлах болсон нь, эгэл хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хайрлаж явдаг нь энэ хүнийг биширч, жаахан атугай зүйлийг даган дуурайх гэж оролдож явсантай холбоотой. энэ хүн шиг болоогүй ч сайн үр дүнд хүрсэн шүү. үүнийг хойч үедээ үлгэр дуурайл болсон гэх байх даа. Намайг өөрийнхөө амьдралын түүхээрээ, номоороо номд оруулсан буянтан. үнэхээр талархаж явдаг аа, би. амьддаа домог болсон хүн цөөн дөө тийм ээ хүмүүс ээ.
    2014 оны 04 сарын 08 | Хариулах
  • орхон23-10в (182.160.44.120)
    их монголын хэлтэрхии... эгэл монголын тасархаи... буриад монголын буурал бааваи... бултаар монголын оргил бааваи...
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • Гэрэл (103.26.194.4)
    Бахархдаг чин сэтгэлээсээ хүндэтгэн биширдэг.
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.26.167)
    ЭНЭ ХҮНИЙГ БИ ЭЭЖ, ААВТАЙГАА АДИТГАЖ БИШИРДЭГ. ИЙМ ХҮМҮҮСИЙН ҮР САД БОЛСОНДОО БАХАРХДАГ. ЗАРИМ ҮГИЙГ ЦӨӨН ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ЭНЭ ХҮНД АГУУ ГЭДЭГ ТОХИРНО
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.182.98)
    uneheer goy
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.91.159)
    Ийм хүн дахиж монголд минь төрөөсэй монгол төрд мөн ч их хэрэгтэй байнадаа
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • jagaa (203.194.115.118)
    mongolin sor
    2014 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (84.203.64.5)
    Yah argagui mongol tumnii baharhal bolson hun. Ene saihan medeeleliig bidend ogsond bayarlalaa. Erhem ene hunii zohiol buteeliig huuhed zaluuchuudad tanij meduuleh heregtei.
    2013 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.13.176)
    Баярлалаа сайхан мэдээлэл огсонд.Монголоороо бахархацгаая.залуусаа
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.165)
    Bayarlalaa. Saikhan zurag,, saikhan medeelel ugsund!
    2013 оны 10 сарын 07 | Хариулах
  • baagii (202.70.46.203)
    mongol tumnii baharhal. oyunii asarih baylag. saihan hun
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Энэ сайхан буурайг хүүхэд байхдаа нийслэлийн бага тойрогт олон удаа харах завшаан тохиож байжээ. Гэр нь Герман элчингийн урд талд байдаг 2 давхар байранд байсан сан. Костюмны өмд, ботинк дээр Монгол дээл өмсөж суран бүстэй алхаж явдаг урт ургасан буурал халмиг, сахалтай эгэлгүй энгийн нэг баавай байж дээ.
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • р (202.21.113.139)
    Ийм сайхан хүмүүнийг бидэнд илгээсэн бурхан тандаа баярладаг .Ийм сайхан хүнээр бахархаж бахдахгүй байхыг аргагүй ээ.Миний Монголын Агуу Суутан
    2013 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (50.165.0.5)
    tanai saitiin hamt olond ajiliin amjilt az jargal husey. aguu hunii tuhai bichij odoogiin zaluust damjuulj baigaad chine bayarlalaa ,
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    машид хүндэлж бахархдаг. би Монгол хүн гэдгээрээ гайхуулдаг.Миний эх орон түүх соёл, эх хэлнийхээ гайхамшиг, Монгол хүний оюун ухаан чадварыг дэлхий дахинд шагшуулж баталгаажуулж ирсэн суутан даа. Монголчуудын оюун ухаан, эрдэм билэгт биширч байна. Миний Монгол орон үүрд мандан бадраг
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • Z (85.176.18.41)
    Ene Aguu Hvn, bi nomiig ini german el unshsan, Nice Mann
    2013 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.168.105)
    Ymar goy zuargnuud haanaas avaad baidiim dee
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • йгшх (122.201.18.145)
    Маш муу хөшөө
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Tldtu;kjr (203.194.114.99)
    Б.Ринченгуай-г зэрэг МОНГОЛЫНХОО төлөө хэмээх сэтгэлтэй хүмүүсийг Гадныхны төлөөний хүн болж байсан ЦЭДЭНБАЛ хорчин нухчин дарж байсанг байнга санагтун. ЭЛБЭГДОРЖ БОЛ мөн адил АРДЧИЛАЛ гэсэн нэрийдлээр АНУ-н еврей нарын гар хөл шүү
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • ЗОРИГ (202.179.8.130)
    МӨРӨН ГОЛ ЦУТГАЛАНТ ШИРГЭШГҮЙ ИХ ДАЛАЙ МЭТ МӨНХӨД ҮР АЧ НАРЫНХАА ЗАЛГАМЖЛАЛААР БАДРАНХАН ДЭЛГЭРЧ ХӨНДИЙ ЦЭЭЖИНД ОРОГЧ БҮГДИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЧАДАЛТ ХӨГЖИМ МЭТ ЯРУУ БАЯСГАЛАНТ МОНГОЛ ХЭЛ ГЭЖ ИХ БАГШТАН ХЭЛСИЙМАА
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (182.160.59.40)
    Harj unshihadl baharhah setgel torj bna,iim aguu hvnii derged hesegheen bolovch bn bol vgeer helehiin argagvi saihan bh bn bolovu.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • багш (202.55.180.154)
    Агуу хирнээ энгийн хүн байсан. Намайг хүүхэд байхад талбай хөндлөн алхаад Төв Шуудан руу явахад нь залуу хөгшингүй л бүгд биширсэн нүдээр дагууж хардагсан. Энгийн Монгол дээл, ширэн бүстэй, их гоё цэх нуруутай хүн байж билээ. Эргүү КОММУНИСТУУД алсан. Одоо энэ МАН Монголын олон арван гайхамшигтай хүмүүсийг, РИ багш, Ц. Дамдинсүрэн, Р. Чойном, орчуулагч О. Цэвэгдорж, сайд Аварзэд гээд аль л сайныг нь түүж амьдаар нь тарчлааж алсаныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал гймаар л байгаа юм даа. Даанч эд нарт тийм зориг байхгүй бэртэгчин улс л даа.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • dislike (202.179.20.206)
    бараг бүх сэтгэгдэл дээр dislike дарсан мэдэж ганц хүн л байна даа энэ хүн яавч монгол биш бидний өштөн болох нь тодорхой эрлэг чамайг таних болно
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • р (202.21.113.139)
    Сайхаан, эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг дээ.Энэ буурлыг үеийн үед дурсан санах болноо.Лут,агуу тэгсэн байтлаа энгийн тийм л бишрэм хүн.Энэ хүний гайхам ухаантай,энгийн хэн бүхэнд ойр тэр л яриаг эмхэтгэж гаргавал их сайн байна даа
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (203.194.115.177)
    auguu shudarga jinxene mongol xun
    2013 оны 02 сарын 14 | Хариулах
  • ulzii (182.160.5.226)
    Чингис хааны дараа Монгол Улсад төрсөн ганц том хүн
    2013 оны 02 сарын 12 | Хариулах
  • dajar mongol (202.179.20.196)
    uneheer bn bi ug alga? renchin aguu hyn bn
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • T (213.166.199.64)
    Sedenbal guai oros ehneriinhee hvchin avtan bas brejneviiin vvrgiiig gvitsetgeh gej buruu zoviiig hiij yvahad ni ene hvn l harin 1 daapaalj uhaanaaaraa yldag baisiim genleee tseden bal stalintai zorson monch olon erdemted merged horvoog orhij tashiitgel amsaniiig ene hvnii tvvh end baidiiim bileeee ta bol
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • 2013,01,10 (180.235.175.194)
    Их эрдэмтэн Ринчен гэхээр л энгийн бөгөөд эгэлгүй агуу монгол хүн сэтгэлд буудаг юм, тэр үед түүнийг их ч хэлмэгдүүлж гомдоосон доо, цааш нь харуулчих гэхэд аргагүй дэндүү нэр хүндтэй, агуу хүн байсан учраас чадаагүй л дээ.
    2013 оны 01 сарын 10 | Хариулах
  • монгол (202.179.24.175)
    ГАЙХАМШИГТ, БИШИРМЭЭР ӨВГӨДИЙН МИНЬ НЭГ ДЭЭ. ИЙМ ӨВГӨДТЭЙ БАЙСАНДАА ЭНЭ ОРОН МИНЬ БҮТЭН ЯВСАН ЮМ БОЛОВ УУ
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
    • ТЭНЭГҮҮДИЙН ДУНД АМЬДАРХАД ЭНЭ ХОРВОО УДААН ЮМ, УХААНТАНУУДЫН ДУНД АМЬДАРХАД ЦАГ ХУГАЦАА БОГИНО ЮМ АА, БИ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЭНЭ НАСААРАА ЗҮГТГЭЛЭЭ ГЭЭД ӨНГӨРӨХИЙНХӨӨ ӨМНӨ ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙСАН ЮМ ГЭДЭГ ХӨӨРХИЙ
      2013 оны 01 сарын 09
  • (119.40.102.127)
    сайхан буурал баавай шүү
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (122.201.18.221)
    Агуу эрдэмтэнийг доромжилж хэлмэгдүүлсэн нэг коммунист баахан dislike дарсан юм шиг бна
    2013 оны 01 сарын 01 | Хариулах
  • (122.201.18.219)
    Агуу эрдэмтэнийг доромжилж хэлмэгдүүлсэн нэг коммунист баахан dislike дарсан юм шиг бна
    2013 оны 01 сарын 01 | Хариулах
  • nyamka (202.179.6.78)
    aguu hun uneheer yu helhev dee
    2012 оны 12 сарын 24 | Хариулах
  • muugii (103.11.192.250)
    Aguu hun. Odoo ved tursun bol ch.
    2012 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (203.194.115.151)
    Монгол үндэстний нэг аугаа их ховор эрдэнийн нэг бол Ёншөөбүү овгийн Бямбын Ринчин та мөн билээ.
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • лхл (202.131.225.90)
    14 orni hel meddeg bsan gesen getel Argo 25 orni heltei gd tomrood bgam da
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • Ганаа (114.207.212.115)
    Үнэхээр агуй хүн Хүү Барсболд гуай бас агуй хүн дэлхийд нэрээ дуурсгасан судлаач
    2012 оны 12 сарын 09 | Хариулах
  • (218.249.50.166)
    ee dee chuham saihan zohiol buteel bidende uldeesen hun shuu. Anu hatan, Gunj ene ter n hedhen huudas murtluu odoonii ene usan ugtei zohiolch nariig hed nugalsan bh ym daa
    2012 оны 12 сарын 06 | Хариулах
  • (202.179.20.180)
    suhbaataryn talbain baruun hoinoos tuv shuudang chiglen, huren deelen deer mungun tonogtoi suran bus busleed nambaital saihan alhaj yavahad ni shingen ch gesen urt tsagaan us ni zuny zuulun salhind namiran haragddagsan aih bichreh ch zam niilj enguun huurulduhud huniig golohgui sedev hamaagui saihan yariad hamt ayalsand gyalaalai geed saldagsan mun ch saihan buural bailaa da
    2012 оны 12 сарын 05 | Хариулах
  • meel (202.21.106.128)
    áàñ ë íýã äýëõèéä äàõèí òºðºõã¿é ìîíãîëûí ãàéõàìøèã àãóó èõ õí òàíäàà ìºðãºì¿¿
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (180.161.136.142)
    mongoliin mini baharhal bolson hun shuu, hurts uhaantai, tsaanaa l neg hundelmeer hun. helsen yarisan ugiig n baharhan unshdag shuu.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • tsogt (203.91.117.4)
    buriadaas toron garsan mongoliin suut erdemten soyon gegeeruulegch
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (182.160.16.208)
    iim aguu humuusee helmegduulelgui yagad ushuu iluu ashiglaj chadaagui yum boldoo.odoo ch gesen!
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • khas (182.160.16.168)
    aguu hun
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • sarnai (180.149.78.26)
    aguu buhen egel baidag gedgiig ene uhaantni amidral uran buteelees mederdeg yum.
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • brest (178.122.149.167)
    Ene aguu huniig bi bagaasaa medne.Manai horsh bairnyh.Golduu mongol deeltei yavdag saihan hun baisan.
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • enguun hernee egelgui gaviyatan (122.201.18.165)
    Neriig ni sonsohod l ayanda baharhal turdug
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.186)
    энэ хүний үеийнхэн бүгд хэлмэгдсэн, энэ хүн яагаад үлдсэн юм бол......
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
    • Нилээд олон монголчуудын нэрийг хэлж бариулсан гэж Зандраабайдий зохиолчын номон дээр гардаг юм. айсандаа бусдыгаа матаж амь гарсан тэр нүглээ соёл утга зохиолд зүтгэж цайруулсан гэж бичсэн байдаг.
      2012 оны 11 сарын 26
    • sga
      4 jil shorond suugaad setgeliin hat zaaj shud zuuj baigaas azaar avragdsan.
      2012 оны 11 сарын 26
    • иргэн
      Х Чойбалсангаас л асуух байж дээ,наад агуу хүн чинь Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй байсан болоод л аргагүйн эрхэнд үлдээж,бидэнд аз таарсан хэрэг шүү дээ
      2012 оны 11 сарын 26
  • (180.235.178.233)
    ene hunii tuhai baga bhaas sonsoj bailaa europiin erdemtded mongolchuudid sarmagchintai adil gehed ni hantsuigaa shuuj haruulj europchuud oorsdoo sarmagchintai adil gj mad hiisen gdg
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • Gshdhdd (213.166.199.64)
    Ehner ni ehiin. Odongooo zvvj hurald yvah geed. Haaanaa zvvbel deer ve? Geed. Toliniii omno engertee end. Tend. Barij. Vzeed. Mayaglaad l. Baij tegsen renchin guai. Bushuulaach tsag. Bolohoo. Bolilooo. Haaguuraaa gavya baiguulsiin tendee zvv gesen gedeg
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
    • хар
      хэ хэ хэ хоржоонтой хүн шүү нээрээ
      2012 оны 11 сарын 26
    • dawaadolgor
      bi zohiolig n unshih durtai
      2012 оны 11 сарын 26
    • enher ni bichee hu chi buruu duulsan bn aldart ehiin odon avsan emegtei haanaa zuuh ve gehed ni haaguuraa gavya baiguulosan be tendee zuu gej tegsen ta hun doromjlood geheer ni gui bi tanyg ariun angir uurgaaraa huuhduudee tejeen usgusun eh hun gej bodood engertee zuu gej baigaam gesen gedeg yum aa yag tegsen ch yum uu zunduu l horjintoi yaria yavdag sh de
      2012 оны 11 сарын 26
  • (202.72.246.142)
    Mongolchuud bid aztai. Bailaa geed suraltsah tuuhtai, Baharhaj hundleh mergedtei, Baigaa buhend min erh chuluu shingeestei URAaa hashgirsan tserguudtei, Uuhai hadaasan yeruultei
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (49.0.194.157)
    Aguu hun
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (90.177.107.167)
    Bi bol er xaraagui sonsson.iim xun 100 jild 1 l toxiox baix daa...mongoliin mini baxarxal yum aa,iim xuntei baisan bid aztai
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (124.158.75.10)
    gaihaltai hun dee, iim tsagaan medeelel unshih bas saihan ym
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (203.194.115.215)
    Монголын төлөө төрсөн Агуу буурал
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (202.131.225.194)
    САЙХАН ХҮН, МОНГОЛЧУУДАД ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛСОН ЖИНХЭНЭ ЭНГИЙН ХЭРНЭЭ ЭГЭЛГҮЙ ХҮН.Баярлалаа танай сайт-д
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (133.5.11.10)
    Ene hvn Mongoliin ANHNII DOKTOR shvv dee
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (202.72.246.142)
    гайхалтай энгийн санагддаг юм аа. монгол хүн ямар байх ёстойв ийм л байх учиртай шүү дээ.
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (202.126.89.209)
    MONGOLIIN ARD TUMNII OYUNII SAND ONTSGOI SODON SOR BOLON ULDSEN HUN DEE.TANIIGAA SANAH TUSAM BAHARHAN DURSDAG DAA.
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • Bishirtugei (202.72.246.142)
    Hel bichgiin, mongol soyoliin uurhai shuu dee. Hun amitand helsen ug, onoj hariulsan tuuhuudiig n medehgui hun hovor biz dee...
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (182.160.63.168)
    Орос хэлийг орос хүн шиг, англи хэлийг англи америк хүн шиг эзэмшсэн хүн байсан юм гэнэ билээ. Бичгийн хэл нь бол бүр илүү байсан биз дээ.
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
    • эрдүү
      тухаин цаг үёэс өнөөг хүртэл суу ухаанаараа хүндлэгдэн ирсэн тагадгүи цааш хэдэн мянган жил ч улс үндэс хэл соёлоо гэх үзэл нь үгүилэгдэх хүн дээ
      2012 оны 11 сарын 26
  • (202.170.68.162)
    ih olon gadaad zuilsiig mongol nertei bolsogosn gej duulsan jishee ni konyakiig sharz gej orchuulsan bdag mun tortiig byaluu gej mongolchilson gedeg ym bilee mun hiamiig nerelsen gedeg ih l bilguun nomtoi hun bsan gedeg shvv
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 22 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    16 цаг 36 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 41 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    20 цаг 43 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Уржигдар 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2025-07-04
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    2025-07-04
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    2025-07-04
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    2025-07-04
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2025-07-04
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    2025-07-04
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-04
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    2025-07-04
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    2025-07-04
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК