Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-10-01
0
ЖИРГЭХ

Аравдугаар сарын өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь

Энэ сар таны боловсрол, аялалтай нягт холбогдоно. Аялахад нэн таатай үе учраас хайртай хүнтэйгээ төлөвлөгөөгөө гаргаарай. Энэ нь та хоёрын харилцааг сэргээж, хүсэл тэмүүллийг асаана. Өнгөрсөн оны сүүл үеэс л та хоёрын харилцаа явцгүйрсэн бол одоо тайвширч болно. Тушаал дэвших ч юм уу ажлаа солиж, карьерынхаа шинэ үеийг эхлүүлэх магадлалтай. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ спортоор хичээллэж, хоол зүйчид хандах гэх мэтээр эрүүл мэндийн хэв маягийг өөртөө хэвшүүлээрэй. Том мөрөөдөж, төсөөлж явсан зүйлсээ бодит болго. Сонирхдог байсан зүйлээ сурч, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаарай.

Үхэр

Уламжлал ёсоор энэ сар таны санхүүд сорилт болох болно. Гэхдээ гуних хэрэггүй, цалин чинь нэмэгдэж, ажлын нөхцөл сайжирна. Удирдах ажилтнуудынхаа магтаал хүндлэлийг хүртэж, ажил дээрх байр сууриа ахиулна. Ажлын байран дээр юу хүссэнээ хийх боломжийг танд олгох юм байна. Үүнийг ашиглаад карьерт тань нэмэр болох шинэ ур чадвар эзэмшээрэй. Хайртай хүнтэйгээ санхүүгийн байдлаас болж маргалдах эрсдэлтэй. Хэрүүл маргаан болвол хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хичээгээрэй. Аливаа зүйлийг тайван хүлээж авч, эерэг бай. Жижиг сажиг юм бүхэнд стресстэх хэрэггүй.

Ихэр

Энэ сард та дээд зэргийн бүтээлч байх нь. Дуусгаж амжаагүй ажлуудаа дуусгаж, чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Бизнесийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлд ажиллаж чадвал хожим нь үр шимийг нь хүртэнэ. Ганц бие ихэрийн ордныхон сэтгэлд нийцсэн ухаалаг нэгэнтэй учрах магадлалтай. Сэтгэл хөдөлгөм хайрын түүх бүтээнэ.Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ амжилтын төлөө өөрийгөө зориулна. Энэ сард та сэтгэл зүйчид ханддаг ч юм уу ямар нэг байдлаар дотор хүндээ санаа тавиарай. Айдастайгаа тулж ажилла. Мөн жингээ хаяхыг хүсдэг бол одоо хамгийн тохиромжтой үе шүү.

Мэлхий

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал гэрээ хэлэлцээр энэ сард хийнэ. Худалдаж авах, зарах аль нь ч байсан аливаа гоомой үйлдэл хийхээс зайлсхий. Та олдогоосоо илүү ихийг зарлагадах магадлалтай байна. Сарын сүүлээс та хүсэл тэмүүлэл дүүрэн болж, ажил дээрээ тушаал дэвшихийг хүсэх болно. Ганц бие мэлхийн ордныхон цахим сүлжээнд идэвхтэй байна. Магадгүй тэндээс заяаны ханиа олж ч мэдэх юм. Хосуудын харилцаа хэрүүл тэмцэл багатай байна. Хайртай хүнээсээ их зүйл хүлээх хандлагатай байна. Бие махбод болоод оюун санааны хувьд эрч хүч дүүрэн сар таныг хүлээж байна

Арслан

Энэ сард таны харилцааны ур чадвар онцгой сайн байна. Ур чадварынхаа ачаар шинэ, ашигтай гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадна. Хамт ажиллагсадынхаа тарыг таниж, хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авна. Удирдах албан тушаалтантайгаа нээлттэй харилц. Аливаад хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлээд хэрэггүй. Хэрвээ та гэр бүл, үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол энэ сар хамгийн тохиромжтой. Ганц бие хүмүүс заяаны ханиа олох өндөр магадлалтай байна. Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаараарай. Хооллох зуршилаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж эхэл. Ажилтай холбоотой аялалд явж магадгүй.

Охин

Энэ сард карьертаа ахиц гаргана. Албан тушаал ахиж ч магадгүй. Гэхдээ бүх зүйл амжилттай байлаа гээд хэт хөөрөөд хэрэггүй, сүүлийн мөчид зарим зүйл бүтэлгүйтэж магадгүй. Бизнес эрхлэгчдэд хилийн чанадад том боломж гарч ирнэ. Санхүүгийн байдал бага зэрэг хүнд байх ч энэ нь ихэвчлэн гэр ахуйн асуудалтай холбогдоно. Нүүх ч юм уу орон байртай холбоотой ямар нэг өөрчлөлт хийнэ. Ганц бие охины ордныхон өөртөө тохирох нэгнийг олно. Хосуудын дунд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх эсвэл үнэнч байхтай холбоотой үзэл бодлын зөрчил үүснэ. Эрүүл мэндийн байдал сайн байна. Сайн унтаж амарч, юм бүхэнд санаа зовохгүй байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Хоёрдугаар сард таны амьдралын бүхий л салбарт өөрчлөлт ирнэ. Хэрвээ та зээл авч, орон байраа томруулахаар төлөвлөж буй бол одоо л хамгийн тохиромжтой цаг нь. Ажил дээрээ янз бүрийн хэл ам, далд явуулгад өртөхөөс сэрэмжил. Та урхинд орж, дарга нарынхаа өмнө буруугаар ойлгогдож магадгүй. Хайр дурлалын харилцаанд тань томоохон сорилт тулгарна. Зөвхөн хүчтэй хүмүүс л үүнийг давж гарч чадна. Гэр бүлийн хүний тань ашиг орлого арвин байж, энэ нь таныг баярлуулна. Таны сэтгэлзүйн эрүүл мэнд сул байна. Бусдын хэлсэн үгийг сэтгэл зүрхэндээ хэт ойр хүлээж аваад хэрэггүй. Оюун санаа, бие махбодио завгүй байлга, спортоор хичээллэ.

Хилэнц

Сарын эхэнд карьер, гэр бүл, хайр дурлалтай холбоотой шийдэгдээгүй удсан асуудлаа нэг тийш цэгцэлж чадна. Шинэ ажилд орох юм уу шинэ түнштэй болж магадгүй. Энэ нь бодит ахиц дэвшил гэхээсээ илүү статусын өөрчлөлт байх юм. Хосуудын харилцаа шинэ түвшинд очно. Ажил солих гэх мэт карьерын өөрчлөлт хайр дурлалын харилцаанд тань ч бас мэдэгдэхүйц нөлөөлнө. Ажил мэргэжилтэй холбоотойгоор бусдын анхаарлын төвд байх ч сарын сүүл хагасаас өөртөө зөөлөн хандалгүй, шаргуу байгаарай. Хэрвээ та ганц бие бол өөрөөсөө ахмад хэн нэгэнтэй учрах магадлалтай. Эрүүл мэндийн асуудлаа хойш тавьсаар ирсэн бол энэ сард зориуд эмчийн үзлэгт цаг аваарай.

Нум

Санхүүгийн байдал ганхсан сар. Юун түрүүнд мөнгөнд хандах хандлагаа өөрчлөхийг зөвлөж байна. Мөн илүү дээр нөхцөлтэй ажилд орвол сайн. Шинэ зүйлд нээлттэй, уян хатан байж сураарай. Та өнөөдөр завгүй байлаа гээд энэ нь алсдаа таны карьерт сайнаар нөлөөлнө. Хайртай хүмүүс удаан үргэлжилсэн зөрчлөө шийдвэрлэж чадахгүй байсаар улам хурцатгах магадлалтай. Нэгэнт тогтсон харилцаатай хүмүүс гэрлэх шийдвэр гаргана. Өөртөө цаг гаргаж амрахгүй бол стресс, нойргүйдлын асуудал танд байна. Хэт их би гэсэн үзлээсээ салж, тэвчээртэй байхгүй бол ойр тойрны хүмүүсээ гомдоох вий.

Матар

Шинэ төсөл, илүү дээр ажлын байр, тогтвортой санхүү таныг хүлээж байна. Гэхдээ хэн нэгэн таныг анзаарч, илүү сайн нөхцөл санал болгохыг хүлээвэл бүтэхгүй. Та өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлж, хэн гэдгээ батла. Од эрхэс таны талд байна. Үл ойлголцол, тэвчээргүйтлээс болж хайртай хүнтэйгээ харилцаа тиймхэн байна. Та хоёр хэн хэн нь бие биедээ хувийн зай олгож сурах хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагасаас нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Анхаарлын төвд байх дуртай хүмүүсээс зайгаа барихад гэмгүй. Санхүүгийн зарцуулалтаа хяна. Хэт үнэтэй эд зүйл худалдаж аваад хэрэггүй. Өвлийн сар шувтарч байгаа ч вирусын халдвараас сэрэмжилж, амин дэмтэй хоол хүнс, нэмэлт витамин хэрэглээрэй.

Хумх

Энэ сар таны амьдралын хамгийн чухал саруудын нэг байх болно. Мөнгө санхүү, үл хөдлөх хөрөнгө, төсөл хөтөлбөр гээд таны амьдралын олон чухал зүйлтэй холбоотой асуудлуудын эхлэл энэ сард тавигдаж магадгүй. Сарын эхний хагаст хайр дурлалын асуудал нэлээн хурцадмал байна. Хайртай хүнийхээ хүсэл зоригийг ойлгох тэвчээр, эелдэг зан танд алга. Сарын сүүл үеэс байдал харьцангуй намжина. Ганц бие хумхын ордныхонд сонирхолтой шинэ харилцаа хэд хэд гарч ирнэ. Санхүүгийн байдал сайжирна. Сэтгэл оюунаа багагүй чилээж, шаргуу хөдөлмөрлөсний дүнд карьертаа дэвшил гаргаж чадна. Аль болох тайван амгалан байж, эерэг зүйлд төвлөрөөрэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцоно. Та өөрийнхөө харилцаанд анхаарахад гэмгүй.

Загас

Энэ сард таны амьдралд томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ. Карьерынхаа нэгэн үеийг дуусгаж, цоо шинэ зүйл эхлүүлнэ. Ажил дээр жижиг сажиг хов жив, үл ойлголцлын асуудал үүснэ. Гэр бүлийнхээ хүнтэй маргалдана. Гэхдээ үүнийг та хоёрын харилцаанд тулгарч буй сорилт гэж ойлгоорой. Та өөрийн түрэмгий зангаа хянаж сурах хэрэгтэй. Ярихаасаа өмнө бод. Гэр бүл, найз нөхдөө үнэлж, хүндэл, хайрла. Би би гэсэн үзлээ таягдан хая. Ганц бие хүмүүс гоё зүйл амлаж байгаа луйварчдаас болгоомжил. Гэрлэх санал тавих гэж байгаа бол түрдээ азнаарай. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулах сар. Таны биед онцгой анхаарал халамж, эрүүл хэвшил хэрэгтэй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    7 цаг 34 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    8 цаг 26 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    8 цаг 28 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    8 цаг 43 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    8 цаг 48 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 4 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    10 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    12 цаг 34 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    13 цаг 20 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    13 цаг 21 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    13 цаг 45 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    14 цаг 2 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    14 цаг 29 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    14 цаг 31 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    15 цаг 7 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    15 цаг 12 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    15 цаг 24 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    15 цаг 35 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    15 цаг 41 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК