Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Номын тэмдэглэл: Амьдрах "уй"

2024-10-08
0
ЖИРГЭХ

Анх их сургуулийн оюутан болоод эхний хичээлдээ суув. Учиргүй утга уран зохиол яриад л тэр дундаа эртний хятад уран зохиол Күнзийн сургаал гээд уйтгартай урт лекц болж өнгөрөв. Мэдээж хэрэг шинэ оюутан багшийнхаа хэлсэн үг бүрийг бичиж тэмдэглэж авахыг хичээн арван жилд цээж бичиг хийж сурсан эрдмээрээ нэг бүрчлэн бичиж тэмдэглэж аваад гэртээ хариад юу болов гэдгийг нэг харав. Гэтэл өнөөх миний мэддэг шүлэг цээжлээд цээжилснээ дуржигнатал уншдаг уран зохиолоос тэс өөр юм.

Зохиолчийн намтар уран бүтээл, түүний амьдрал зохиолтойгоо хэрхэн холбогдож тэрхүү зохиолоороо дамжуулж тухайн цаг үеийн аж амьдралыг дүрслэх хийгээд хүмүүний ааш араншин бүр огт мэдэхгүй ид шийдийн мэт хийсвэр сэтгэлгээ зэрэг зүйлсийн тухай бичсэн лекц маань ихэд сонирхолтой байсныг мэдсэн юм. Бараг ингэж л би хятад уран зохиолтой танилцсан. Хичээлийн маань бараг тал хувь Хятадын уран зохиол байсан учир хятад уран зохиол унших дуртай бөгөөд бусдаас арай дотно санагдах болсон.  Магадгүй хятад уран зохиол илүү зөөлөн бас гунигтай болохоор илүү таалагдсан байх.

 Өнөөдрийн миний ярих энэ ном ч бас жаргал зовлон уйтгар гуниг хийгээд хүмүүний амьдралын оршихуйн тухай өгүүлэх Амьдрахуй тууж юм.  Энэхүү тууж тариачин эр Фу Гүйн тухай болон тариачдын тосгоны тухай өгүүлнэ.

Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин ,гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг.  Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан эцэг хүний, бас ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхээс гадна хятадад өрнөсөн коммунизм  боловсролтой  нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байснийг танд хэлж өгнө.

Зохиолын гол утга санаа ердөө амьдрах хүсэл. Минийхээр ядуу ч бай, баян ч бай, өвчтэй ч бай гэр бүлтэйгээ, үр хүүхдийнхээ инээд баяслыг харж түүгээр сэтгэлээ цатгалан байлгаж амьдрах нь чухал мэт. 

Зохиолын товч

Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар луу ачигддаг. Мэдээж дайны талбарт амьд үлдэх л чухал. Амьд үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, тэсэж сэтгэлийн тэнхээтэй байх нь мөн чухал. Цагийн өмнө найзалсан найз чинь цагийн дараа ч үхэж магадгүй учир дайны талбарт амьд үлдэхийг л хүснэ. Түүний амьдрах чин хүслийг хэн нэгэн сонссон мэт тэр дайны талбараас амьд мэнд эргэн ирсэн боловч ядуу амьдрал, өвчинд шаналсан гэр бүл нь угтана. Гэвч ийм байсан ч амьд үлдсэн нь, цаашид амьдрах нь, амьдрах итгэл төрүүлэх гэр бүл нь байгаа нь л хамгийн сайхан.

 Зохиолчийн хүүрнэл

Дээр дурдсанчлан минийхээр хятад зохиол бол зөөлөн, уян, гунигтай бас их нууцлаг сэжим ихтэй. Гэхдээ энд зохиолчийн бичих арга барил түүний авьяасаас гадна уг туужийг орчуулсан М.Батбаярыг магтмаар байна. Харь хэлний үг хэллэгийг ийм өөриймсүү болгож ингэж ойлгомжтой орчуулсанд үнэхээр талархмаар байна.

Амьдрахуй туужийн зохиолч Үй Хуа баяр гуниг хоёрыг хослуулж гэнэн хөөрүү сэтгэлээр уншвал инээж шоолмоор мэт сэтгэлээ чагнаад тогтож уншвал мэгшиж уйлмаар мэт хэсгийг гайхалтай урласан байдаг. Тухайлбал:

Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их  олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:

Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.

Энэ хэсэг инээдтэй мэт боловч амьдралд ганцаараа үлдсэн мэт түүний сэтгэлийн гүн дэх ганцаардлыг илтгэнэ. Бас өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавилан. Ингээд бодохоор уйлмаар байгаа биз.

Зохиолын төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.

Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн  хөгшин ганц үхэртээ хандаж:

 “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү...” 

гэх хэсэг гардаг. Тэр бас л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцана. Бас тэр өөрийгөө хөгширсөнийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.

“Хоромхон зуур гэгээ тасарч, харанхуй шөнө тэнгэрээс бууж ирдгийг би мэднэ. Дэлгэр эх газар ханхар цээжээ өргөж харанхуйг урин дуудах нь даамай үзэсгэлэнтэй. Эгээ л бүсгүй хүн үрээ дуудах шиг эх газар нь түнэр харанхуйгаа элгэмсэж буй нь тэр билээ". 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 12 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 10 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 49 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 8 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 57 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    22 цаг 38 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    22 цаг 44 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК