Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их эзэн Чингис хааны талаар дэлхийн алдартнууд юу хэлэв?

2024-11-02
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд гаргасан. Тэгвэл их эзэн Чингис хааны талаар дэлхийн алдартнууд юу гэж өгүүлж байсан талаар хүргэе.


Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру: Чингис хаан дэлхийн түүхэн дэх Македоны Александр, Юлий Цезарь нартай эгнэшгүй цэргийн сод ухаантан, удирдагч эргэлзээгүй мөн байсан. Цэргийн давуу хүчтэй байлаа ч дайтахыг бус, найрамдахыг эрхэмлэдэг нэгэн байсан.

14 дүгээр зууны үеийн Английн зохиолч Ж.Чаусер: Хууль шүүхийн агуу хаан. Тангараг өргөсөн хуулиндаа өөрөө үнэнч удирдагч байсан. Тэр цаг үеийн хэмжээгүй эрхт хаад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хуульд захирагддаг байсан нь маш онцлог байв.

Францын эрдэмтэн, Дорно дахины агуу судлаач, Поль Пеллио: Чингис хааны байлдан дагууллын үе бол дэлхий ертөнцөд урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн аугаа гайхамшигт үйл явдал.

БНСУ-ын Ерөнхийлөгч, Энх тайвны Нобелийн шагналт Ким Дэ Жүн: Чингис хаан өрнө дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон. Христосын болон Исламын шашин дорно зүгт дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн. Өрнө дорнын соёлын болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн гавьяатай юм.

XIV Далай лам: 1206 онд Монголын тархай бутархай овог аймгууд нэгдэн, Чингис хааныг их хаанд өргөмжилж, агуу их Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тэрээр өөрийн бие болоод сэтгэлийн хичээл зүтгэлээр их амжилтыг олсон юм. Өнөөдөр түүний үлдээсэн гавьяа, бахархал нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө юм. Түүний агуу их хичээл зүтгэлийг үлгэр дуурайлал болгон хөгжүүлж, зөвхөн эд баялгийн дэвшил бус хүний дотоод үнэт зүйлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Ромын Пап XVI Бенидикт: Чингис хаан Монголын ард түмний улс төр, нийгэм соёлын онцлогийг дэлхий дахинаа таниулахад өөрийн хувь хүний чанараар гайхамшигтай хувь нэмэр оруулсан юм. 1206 оноос өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний хөгжилд багагүй өөрчлөлт гарсан хэдий ч Их Монгол Улс болон түүний бусад соёл иргэншилтэй харилцах харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж хэвээр үлдсэн нь гарцаагүй. Энэхүү чухал ололт, амжилтыг зөвхөн судлаад зогсохгүй өөрсдийн зүй ёсны үндэсний бахархлыг бусад ард түмний соёл иргэншилтэй харилцах харилцаанд, эв зүйтэй хослуулж үлгэр дуурайлал болгох нь чухал билээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин: Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төрт улс дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн.

Япон Улсын Ерөнхий сайд Жуничиро Койзуми: Авьяас чадалтай, эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаалд тохоон томилох, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох, шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл, Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ. Хүн төрөлхтний түүхээс авч үзсэн гэсэн нэгэн агуу түүхийн шинэ эрин үеийг эхлүүлсэн Чингис хааны бодит байдал нь тэр үеийн тухай улам ихийг мэдүүлэх болно.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак: Энэхүү агуу их удирдагчийн түүхэн үүрэг нь Монгол овог аймгуудыг нэгтгэж, Монгол Улсыг байгуулаад зогсоогүй, хүн төрөлхтний түүхийн дунд үед дэлхий газрын зургийг шинээр зурахад гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Үүгээр ч үл барам Чингис хаан улс төрийн агуу сэтгэгч, цэргийн гарамгай сод ухаантан, удирдан зохион байгуулах өндөр чадвартай хүн байсан нь түүний эрх барих хугацаандаа бий болгосон иргэний болон цэргийн хөгжингүй тогтолцоо, өөрөөс нь хойш олон жил мөрдөгдсөн хууль ёс, дэг журам харуулж ирснийг түүхчид нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ гээд Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын эзэн гүрнийг байгуулж чадсан юм. Түүний нэр алдар даян дэлхийд түгж, түүхчид II Рамсес, III Тутмоз, агуу их Александр болон Цезарь нарын хамт дэлхийн их удирдагчдын жагсаалтад нэрийг нь оруулсан юм. Түүний эзэнт гүрний хил хязгаар нь Номхон далайгаас хар тэнгис, Сибирээс Зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан билээ.

Египет болон энэ бүс нутагт Чингис хаан, түүний залгамжлагчдыг гайхамшигт удирдагч гэсэн ойлголт давамгайлдаг хэдий ч ислам улс үндэстний зарим хэсэгт түүнийг Хаваризмын төрийг түлхэн унагаж, Хорезм, Самарканд, Бухарыг булааж, мөн Хорасан, Афганистан, Иран, Ирак болон Эл Машрекийг эзэлж байснаар нь түүнийг булаан эзлэгч гэж дурсдаг. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан ийм удирдагчийг өнөө үеийн шалгуураар бус харин тухайн үед нь мөрдөгдөж байсан голлох шалгуураар нь хэмжих нь зүйтэй юм. Өөрийнх нь цаг үеийн шалгуураар бол Чингис хаан агуу их байлдан дагуулагч удирдагч хэмээн алдаршсан байсан юм. Тэр улс үндэстнээ нэгтгэж тархаа бутархай байсан цөөхөн хэдэн овог аймгуудыг хүчирхэг улс болгон өөрчилж, улмаар өргөн уудам газар нутагтай их гүрэн болгон тэлсэн юм. Энэхүү эзэнт гүрний газар нутгийг өргөтгөн тэлэх үйл хэргийг түүнийг тэнгэрт хальсан хойно ч үе залгамжлагчид нь үргэлжлүүлж, тэдний цэргийн хүч нь Дунай мөрнийг гатлан өнөөгийн Германы хилд тулж ирж байсан түүхтэй.

 

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Эрдоан: 1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа. Энэ нь хүн төрөлхтний түүхийн хөгжлийн явцад нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй байсан юм. Чингис хаан түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан удирдагч байсан төдийгүй агуу төр улсыг захирч чадсан цэргийн том жанжин гэж бичигддэг юм. 1206 онд Чингис хаан агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, тусгаар тогтнолын нэр хүндийг олж авсан бөгөөд тэрээр 1227 онд насан өөд болох үед Монголын эзэнт гүрэн Хар далайгаас Номхон далай хүртэлх газар нутгийг эзэмшиж байв. Нөхөр ч бай, дайсан ч бай олон ард түмний түүхэнд өөрийн байлдан дагууллаар дурсагдан үлдсэн аугаа их Чингис хааны зорьсондоо хүрэх чадвар, цэргийн их эрдэм нь Монголын их эзэнт гүрэнд их зүйлийг өгчээ. Өнөөгийн 1.5 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэртэй, эрч хүчтэй, залуу хүн амтай Монгол Улс орчин үеийн дэлхий ертөнцийн идэвхтэй улс орнуудын нэг болон хөгжин цэцэглэж байна. Монгол Улс дэлхийн түүхэнд өөрийн өвөрмөц байр суурь болон соёлын өвөө хадгалан үлдэж чадсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон: 
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдэлж ирсэн.

Франц Улсын Ерөнхийлөгч Жак Ширак: Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж, мэдэж амжаагүй байна. Чингис хаан овог аймгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож, Монгол үндэстний үеийн үед мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм. Тэрээр энх тайвныг тогтоож, эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог олгосон юм. Түүхчдийн хүлээн зөвшөөрснөөр Чингис хааны үлдээсэн нэгэн чухал өв болох “Монголын их амар амгалан (Pax Mongolica)” нь Европ, Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Чингис хаан өнөө үед домогт баатар болж, түүний сүр хүч, дурсамж үеийн үед айх, бишрэхийг хослуулан мөнхөрсөөр байна.

XVIII зууны английн нэрт зохиолч, орчуулагч Пенелопе Оубин: Чингис хааны тухай номыг орчуулж Уэлсийн хунтайжид өргөн барихдаа “Ариун явдалт, чигч шударга, төлөв төвшин тэрхүү хаан болбоос бас гайхамшигт хань, сайн эцэг, үнэнч анд, ээлт эзэн, ухаалаг жанжин байсан ажгуу” хэмээн айлтгаж байжээ.

АНУ-ын нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд: “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” бүтээлдээ “Чингис хаан бол орчин цагийн дэлхий ертөнцийн үзэл санаа, үндэс суурийг тавьсан их хаан“ хэмээн онцолжээ. Мөн “Чингис хааны мөрдүүлж байсан хуулийг XIII зууны үед монголд очиж байсан П.Карпини, В.Рубрук нар шагшин өгүүлж байсан бөгөөд Монголчууд эзэн Чингис хааны тогтоосон хууль дүрмийг хэрхэн хүндэлж дагаж мөрддөг байсныг тэд олонтоо бичиж байжээ” хэмээн тодотгожээ.

2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан. Тогтоолд “Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл, уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл, иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” гэжээ.

“Монголын их амар амгалан”-г цогцлоож байсныг үнэлэн Вашингтон пост сонин 1995 онд Чингис хааныг дэлхийн “Мянганы суут хүнээр” нэрлэж байлаа.

Эх сурвалж: ЕТГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.66)
    Монгрлчууд хэрэгтэй цагтаа гарч ирдэг.Тэнгэрийн ташуур Аттмла Тэнгэрийн ташуур Чингис хаан Олоо ч энэ байр суурь хэвээр байна.Дэлхийн их гүрнүүдийн дунд тэнцвэржүүлэгч гол хүч болсоор баына.
    2024 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 2 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК