Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаатай танилцав

2024-11-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон.

Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсон гэв. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэв. Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой гэлээ.

Тус танилцуулгад олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа талаар дурдсан байв.

Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэж байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, малчдын амьжирааны эх үүсвэр болсон малыг эрүүлжүүлэх, улмаар мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх, эл салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Байнгын хороо болон гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Мал эмнэлгийн салбарын боловсон хүчин, техник технологийн чадамж боломжийн түвшинд байгаа ч малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээг цаг тухайд нь хийж, салбарын үйл ажиллагааг жигдрүүлж чадвал махны экспортыг нэмэгдүүлж, малчдын орлого ч сайжирна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега том төслийн 15 дахийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж болно. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар салбарын хэтийн төлөвийг том зургаар харж, бодитой бодлого боловсруулж, түүнд шаардлагатай санхүүжилтийн төсвийн саналаа 2026 оны төсвийг хэлэлцэхээс өмнө Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Дараа нь Байнгын хорооны дарга болон гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.

Тэрбээр, тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабориториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд  21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг. Төв лаборатори олон улсад итгэмжлэгдсэн тул шинжилгээний хариу хөрш улс орнуудад хүчин төгөлдөр үйлчилдгийг онцолж байсан.  

Тэрбээр, Европын холбооны зөвлөмжийн дагуу 2022 онд эмийн болон пестицидийн үлдэгдлийг илрүүлэх багажийг суурилуулснаар 53 үзүүлэлтээр шинжилгээний дүнг 12 цагийн дотор оношлох боломжтой болсон хэмээв. Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт 15 өвчин, ямааны годрон зэрэг шинэ болон сэргэж буй нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа гэлээ.

Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. 

Тухайлбал, мал эмнэлгийн оношилгооны, био аюулгүй ажиллагааны 1-3 дугаар зэрэглэлийн стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн лабораторийн барилга шинээр барих, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох 7 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх бүсийн лавлагаа лаборатори байгуулах, өндөр мэдрэмтгий багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоо ашиглаж буй багаж хэрэгслийн тогтвортой, тасралтгүй ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт хангалттай хэмжээгээр тогтмол тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, Монгол Улсын хэмжээнд заавал хийгдэх малын өвчин, эмгэг, хүнсний аюулгүй байдлыг хянах 22 төрлийн тандалтын төсвийг албан ёсоор төлөвлөдөг болгох, хүний нөөц бэлтгэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. Мөн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлдэг ч жил бүр 1.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж ирдэг хэмээн Г.Гэрэлмаа захирал хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж,  Монгол Улс дэлхийд хорт хавдраараа  тэргүүлж буй энэ цаг үед 330 сум болон 1000 гаруй багийн Засаг дарга нарыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах, и mongiolia-цахим системтэй малын гэрчилгээгээ уялдуулах зэргээр хөрөнгө, төсөвгүйгээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах талаар санал хэлсэн.

Харин Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн оношлуур, багаж хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын яам холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг гарган ажиллаж, Байнгын хороотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай бол Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    8 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    11 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    11 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    11 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    12 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    12 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    13 цаг 3 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    14 цаг 36 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    14 цаг 37 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    15 цаг 9 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    15 цаг 22 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    15 цаг 44 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    15 цаг 47 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    16 цаг 8 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    16 цаг 19 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    16 цаг 28 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    16 цаг 33 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 45 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    16 цаг 52 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК