Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Доха хотноо хуралдаж байна

2012-11-28
0
ЖИРГЭХ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ
НҮБ-ЫН БАГА ХУРАЛ КАТАР УЛСЫН ДОХА ХОТНОО ЭХЭЛЛЭЭ
   доха Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал 11 дүгээр сарын 26-ны өдөр Катар улсын Доха хотноо эхэллээ. Тус бага хурлын үйл ажиллагаанд дэлхийн 190 гаруй орны 17 мянга орчим төлөөлөгч, хэвлэл мэдээлийн ажилтан, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Бага хурлын хүрээнд  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 18, Киотогийн протоколд оролцогч талуудын 8 дугаар чуулган, Конвенц, протоколын байгууллагууд болон яриа хэлэлцээний ажлын хэсгүүдийн хуралдаан болж байна. Мөн Бага хурлын төгсгөлд болох өндөр түвшний хуралдаанд 100 гаруй орны Төр засгийн тэргүүн, сайд нар оролцох бөгөөд Монгол улсаас БОНХ-ийн сайд С.Оюун уригдаад байгаа юм.
 
    Өмнөх хуралдааны дарга Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Нкоана Машабанэ бага хурлын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ноднин Дурбан хотноо хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, улс орнууд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг тохиролцож батлах нь энэ удаагийн хурлын гол зорилт болохыг онцолж, хурлын даргын албыг Катар улсын Захиргааны хяналт, ил тод байдлын газрын дарга шейх А.Х.Аль-Аттаях-д шилжүүлэв.
    
    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, түүнийг бууруулах талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх, үүний тулд хөгжиж байгаа орнуудад байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, тэдний уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадавх, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын механизм бий болгох талаар тодорхой шийдэлд хүрэхэд энэ удаагийн хуралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн 1997 онд батлагдсан Киотогийн протоколоор хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар үйлдвэржсэн орнуудын хүлээсэн үүргийг биелүүлэх хугацаа 2012 оны эцсээр дуусна. Иймд энэ удаагийн хурлын нэг гол зорилт нь эдгээр орнуудын 2020 он хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар хүлээх шинэ үүргийг тодорхойлсон нэмэлтийг Киотогийн протоколд оруулах явдал юм.

Өнгөрсөн жилийн Дурбаны бага хурлаас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар бүх улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон  Киотогийн протоколыг орлохуйц шинэ баримт бичиг боловсруулах үүрэг хүлээж байгуулагдсан яриа хэлэлцээний ажлын хэсгийн хэлэлцүүлэг мөн энэ үеэр явагдаж байна. Уг ажлын хэсэг шинэ баримт бичгийн эхийг 2015 он гэхэд боловсруулж дуусган батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Бага хурлын ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамны төлөөлөгчид оролцож байна. Мөн 12 дугаар сарын 4-нд эхлэх Бага хурлын өндөр түвшний хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар  оролцож уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар манай улсаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар үг хэлнэ. Түүнчлэн манай улсын төлөөлөгчид конвенц, протоколыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаарх хэд хэдэн хэлэлцүүлгийг олон улсын зарим байгууллагатай хамтран зохион байгуулна.

    
Доха хот, 11 дүгээр сарын 26

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    50 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    1 цаг 54 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    2 цаг 11 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    2 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    2 цаг 46 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    3 цаг 59 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    5 цаг 0 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    5 цаг 32 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    5 цаг 51 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    6 цаг 28 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    8 цаг 6 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    8 цаг 50 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    9 цаг 12 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    9 цаг 12 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    9 цаг 15 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    9 цаг 21 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    9 цаг 29 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    9 цаг 40 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    9 цаг 48 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    9 цаг 57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК