Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхэм улс төрчдөө, шатрын холбооноос савраа татна уу...

2024-12-09
0
ЖИРГЭХ

Энэ сарын 14-нд Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн сонгууль болох юм байна. Зарим нэг улс төрчид шатрын холбооны ерөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавиулах гэж хөлөө хүрэх газраар гүйж, шатрын холбооны гишүүдийг сэм найрч байгаа сурагтай. Ингэж найрахдаа миний хүнийг л ерөнхийлөгчөөр тавь, орон байраас эхлээд бүхнийг шийднэ гэх мэтийн үгс унагаж байгаа аж. Гэтэл тэр улс төрч нь төрийн том том албан тушаал дээр сууж байсан нэгэн байх. Үнэхээр шатрын холбоонд өөрийнхөө хүнийг ерөнхийлөгчөөр тавиулж, ерөнхийлөгч болсоны дараа орон байр амлах бус төрийн том албан тушаал дээр сууж байхдаа энэ холбоог өөд нь татах боломж тэр хүнд байсан уу гэвэл тийм. Харин одоо ирж шатрын холбоонд шунаж, ийнхүү улс төртэй хольж хутгаж байгааг гайхах нэгэн олон. 

Угтаа бол шатрын холбооныхон ерөнхийлөгчид нь нэр дэвшиж байгаа нэр цэвэр, өөрөө шатрын дэд мастер Х.Батчулуун гэх залууг ихээхэн дэмжиж байгаа юм байна. Гэвч эсрэг талд нь том улс төрчийн хүн байгаа учраас холбооны зарим хүмүүс эргэлзэж эхэлжээ. Тэдний эргэлзэх шалтгаан нь улс төрчийн халаасны хүний амалж байгаа байр сав, бусад эд хөрөнгөтэй холбоотой юм шиг байгаа юм. Тэгвэл Х.Батчулуун гэж хэн бэ? Х.Батчулуун бол шатрын спортын дэд мастер, 2021 оноос хойш Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж улс, аймаг төдийгүй дэлхийн аварга шатарчинг аймгаасаа төрүүлэн гаргаж байгаа энэ спортод элэгтэй, хайртай нэгэн юм.  

2022 оноос Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд  монголын шатрын спортыг тив дэлхийд гаргах зорилго тавин ажиллаж буй. Түүнчлэн 21 аймагтаа хүрч ажиллаж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгосон байна. Нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шатрын холбооны байр барих, ажилчид цалинжуулах,  тэмцээн уралдаан ивээн тэтгэхэд зориулж чадсан. Цаашдаа ч маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мөрийн хөтөлбөртөө дурьджээ. Олныг нуршаад яахав та бүхэн түүний мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь уншаарай. Шатар бол оюуны спорт, оюуны их спортоо л улс төрчөөс ангид байлгацгаая. 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ ХҮРЭЛБААТАРЫН БАТЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ? 

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Танилцуулга:

Ургийн овог: ​​Гарам 
Эцэг /эх/-ийн нэр: ​​Хүрэлбаатар 
Өөрийн нэр: ​​Батчулуун

Нас: ​​​​36 ​​​​​Хүйс:​​Эр​​

Төрсөн огноо: ​​1989 он  01 сар 09 өдөр

Төрсөн аймаг, хот: ​​Хөвсгөл аймаг, Мөрөн сум

Үндэс, угсаа: ​​халх

Гэр бүлийн байдал: ​ам бүл 6

Боловсрол : ​​​Дээд

Мэргэжил: ​​​Барилгын инженер, Мэргэшсэн инженер

Төгссөн сургууль: ​Хөвсгөл аймгийн 2-р дундсургууль, 
Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, 
Америк-Монголын хамтарсан бизнес эдийн засгийн дээд сургууль

Ажлын туршлага: ​2009-2011 “Өсөх мөнх гранд” ХХК, Барилга хариуцсан захирал
2011-… “Баялаг ард” групп, Ерөнхийзахирал
2019-… Мөрөн Вилла ХХК, Гүйцэтгэх захирал

Гавьяа, шагнал: ​2022 ​Шатрын спортын дэд мастер

2010​ МБХ-ны дээд шагнал “Аврага барилгачин”цол тэмдэг

2012 ​БХБЯ-ны Хүндэт жуух бичиг

2015 ​Барилгын салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг

2023​ Хөдөлмөрийн хүндэт медаль

Шатрын чиглэлээр:

2021 оноос Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж улс, аймаг төдийгүй дэлхийн аварга шатарчинг аймгаасаа төрүүлэн гаргаад байна.

2022 оноос Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож монголын шатрын спортыг тив дэлхийд гаргах зорилго тавин ажиллаж байна.

Шатрыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүнд:

2021 МоШХ-ны Дэд ерөнхийлөгч: ​₮20сая

2022-23 “Хөвсгөл цом” тэмцээн:​​₮160сая
2023 МоШХ-ны Тэргүүн дэд ер.:​​₮49сая (3 хүний цалин, 14сар)

2023 Хөвсгал аймгийн ШХ-ны байр: ​₮600сая

2024 Өсвөрийн УАШТ:​​​₮15сая
Ахмадын ази ТАШТ:​​​₮10сая
Олимпиад:​​​​₮5сая
Эвлэл-21:​​​​₮20сая

Рапид, блицийн УАШТ:​​​₮10сая
Ахмадын рапид, блицийн УАШТ: ​₮6сая
ХӨ аймгийн шатарчдын дэмжлэг:​₮10сая

Нийт:​​​​​₮905сая

 

УРИА:​“ХЭЛСЭН БОЛ ХИЙНЭ”

​ЭРХЭМ ЗОРИЛГО:​
Монголын шатрын холбоог азид төдийгүй дэлхийд үнэлэгдэхүйц түвшинд хүргэж, дэлхийн шатрын олимпиадад айргийн тавд багтах.

 

ҮНДСЭН ЗОРИЛТ:

1955 онд байгуулагдсан спортын ууган холбоодын нэг Монголын шатрын холбооны уламжлалыг хадгалах, үндэсний хэмжээнд боловсронгуй болгон хөгжүүлэх, үндэсний спортоор төрөөс хүлээн зөвшөөрүүлэх.

 

ЗОРИЛТ 1.​Олон улсын харилцаа

1.1​ Гадаад харилцааны ажлыг тогтворжуулж, зөвхөн ФИДЕ Төлөөлөгч (ФТ)-өөс гадна маркетингийн мэргэжилтэн, бусад менежертэй болгоно.

1.2​ Олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулна.

1.3​ Олимпийн багийг бэлтгэх зорилгоор олон улсын багийн халз тоглолтуудыг зохион байгуулна.

 

ЗОРИЛТ 2.​Холбооны бүтэц, зохион байгуулалт, дотоод бодлого

2.1​ Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг тогтворжуулж, холбооны дотоод бүтцийг санхүүжүүлж, цалинжуулна.

2.2​ Удирдлагын баг болон төр, засгийн дэмжлэгтэйгээр шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах чиглэлд ажиллана.

2.3​ Хувийн хэвшил, байгууллагын шатрыг дэмжин хөгжүүлж, тэдгээрийг оролцоог үлэмж нэмэгдүүлэн хамтран ажиллана.

2.4​ Ахмад настны тухай хуулийн хүрээнд ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргана.

2.5​ Шатрын бодлого зохиомж, бодлого бодогч, хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт шатрыг тусгайлан анхаарч хамтран хөгжүүлнэ.

 

ЗОРИЛТ 3.​ Тамирчдыг дэмжих бодлого

3.1​ Ахмад шатарчид, ахмад үеийнхэндээ зориулсан тусгай төлөвлөгөө гарган ажиллана. Ахмадын баяр, Цагаан сараар хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг сэргээнэ.

3.2 ​Өсвөрийн шатарчдыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр тусгай хөтөлбөртэй болгоно. Мэргэжлийн шатарчин болох зорилготой өсвөрийн шатарчдыг онцгойлон дэмжих зорилгоор багш, дасгалжуулагч, эцэг эхийн 3 талт хамтын ажиллагааг ханган ажиллана.

3.3​ Ирээдүйн их мастерууд, олимпийн багийн залгамж халааг байнгын сэлгэх зорилгоор 16 хүртэлх насны олимпиадад тусгайлан ач холбогдол өгч өсвөрийн шатарчдыг тогтмол оролцуулна.

3.4​ Мэргэжлийн болон залуу шатарчдыг дэмжих зорилгоор үндэсний шигшээ багт түшиглэн тусгайлан журам гаргаж ажиллана.

3.5​ Олимпод амжилт гаргах зорилгоор мэргэжлийн багш, дасгалжуулагчтай хамтарч багийн тэмцээнд суурилсан тусгай сургалтын хөтөлбөр гаргана,

 

ЗОРИЛТ 4.​Түгээн дэлгэрүүлэх бодлого

4.1​ Шатрын спортыг бүх нийтэд түгээн дэлгүүлэх зорилгын хүрээнд Ерөнхийлөгчийн дэргэд маркетингийн алба байгуулан ажиллана.

4.2 ​“Эвлэл-21” холбоог түшиглэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлнэ.

4.3 ​Холбооны эрх мэдлийг төвлөрсөн бус зарчимд үндэслэн  мэргэжлийн академи, клубүүдийн оролцоог дэмжин холбооны үйл ажиллагаанд хамтран ажиллана.

 

ЗОРИЛТ 5.​Уралдаан, тэмцээн

5.1​ Холбооны уламжлалыг хадгалж, өсвөр, ахмад, насанд хүрэгчдийн тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна залуучуудын УАШТ-ийг сэргээн зохион байгуулна.

5.2​ Сонгодог (классик) тоглолтын тэмцээний тоог нэмэгдүүлнэ.

5.3​ Багийн УАШТ-ийг зохион байгуулна.

5.4​ Холбооны албан ёсны тэмцээнд ФИДЕ-гийн хууран мэхлэлтийн эсрэг дүрмийг хэрэгжүүлнэ.

ЗОРИЛТ 6.​Төсөв, санхүү

6.1​ Холбооны ажлын албаны урсгал зардал, цалин хөлсийг бүрэн шийдвэрлэж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

6.2​ Холбооны санхүү, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шилэн болгож, ил тод улирал тутам мэдээлнэ.

6.3​ Хамтран ажиллах стратегийн түншлэл бүхий дотоодын болон гадаадын компаниудтай харилцан ашигтай, ивээн тэтгэх маркетинг, менежментийн гэрээг байгуулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

6.4​ Жилд ₮500сая хүртэлх санхүүжилтийг шийдвэрлэж, жилийн эцэст тайлагнана.

6.5​ Холбооны гадаад, дотоод өрийг бүрэн цэгцэлж, цаашид шинээр өр үүсгэхгүйгээр ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочид (103.57.94.22)
    Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчид Шатрын дэд мастер Х.Батчулууныг сонгох нь зүйтэй юм байна. Энэ хүн 21 аймагтаа хүрч ажиллаж, Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилго болгосон ШАТАР бол оюуны спорт, оюуны спортоо УЛС ТӨРЧӨӨС АНГИД БАЙЛГАЦГААЯ даа гэж тэтгэврийн бид бодоцгоолоо. Мөрийн хөтөлбөрийг уншицгаав. Монголын Шатрын Спортыг тив дэлхийд гаргах зорилго тавьж байгаад талархаж байна. Бүх сэтгэлээ зориулан хийж байгаа ДЭД МАСТЕР Х.БАТЧУЛУУУНДАА баярлацгааж байна.
    2024 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    29 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    30 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    1 цаг 2 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    1 цаг 15 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    1 цаг 37 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    1 цаг 40 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    2 цаг 1 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    2 цаг 12 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    2 цаг 21 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    2 цаг 26 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    2 цаг 38 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    2 цаг 45 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    15 цаг 16 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    15 цаг 21 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    19 цаг 46 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    22 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    22 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    23 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК