Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулга: E-Mongolia системээс 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн  

2024-12-13
0
ЖИРГЭХ

E-Mongolia системийн шинэчлэл, аюулгүй байдалтай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудыг багцлан “И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулгаас тодрууллаа. 


-Сайн байна уу. E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг авахад илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болж иргэдийн өдөр тутмын хэрэглээ болоод байна. Тэгвэл энэ систем нь хэрхэн яаж ажилладаг талаар өнөөдрийн яриагаа эхэлье. 

-E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг мобайл аппликэйшн, веб сувгаас гадна биечилж үйлчилгээ авах оператор систем, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд үйлчлэх киоск зэрэг сувгуудаар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэсээр байна.

Систем маань хэрхэн ажилладаг вэ? гэхээр ДАН (танилт нэвтрэлтийн) системээр өөрийгөө таниулж нэвтэрсний дараа хэрэглэгчийн мэдээллийг Мэдээлэл хариуцагч байгууллагаас ХУР (Төрийн мэдээлэл солилцооны) системээр дамжуулан авч лавлагаа, тодорхойлолтыг татаж харуулдаг, хэрвээ олон шатлалт үйлчилгээ бол холбогдох төрийн байгууллагын үйлчилгээний хүсэлт шийдвэрлэх албан хаагч руу илгээх зарчмаар ажилладаг.

Өөрөөр хэлбэл бид иргэдийн хувийн мэдээллийг өөрсдийн дэд бүтэц дээр шинээр үүсгэж ажилладаггүй бөгөөд зөвхөн мэдээлэл хариуцагч байгууллага үүсгэсэн мэдээллийг “ХУР” системээр дамжуулан тухайн мөчид ашиглаж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг юм.

-E-Mongolia системийг нэвтрүүлээд 4 жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэ хугацаанд иргэд цахимаар төрийн үйлчилгээ авдаг болсноор цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж аль аль талдаа үр дүнтэй байгаа нь ойлгомжтой. Эдийн засгийн хувьд ямар үр дүн гарч байгаа вэ? 

-Монгол улсын Засгийн газраас 2019 онд E-Mongolia төслийг санаачлан хэрэгжүүлж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор иргэдийн хамгийн их авдаг 23 байгууллагын 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлсэн системийг анх танилцуулж байсан бол өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бий болгож байна. “E-Mongolia” систем нь 4 жилийн хугацаанд 1,9 сая хэрэглэгчдэд 62 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж систем нэвтэрсэн хугацаанаасаа хойш иргэдээс нийт 1,2 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийсэн гэсэн тооцоолол бий.

Уламжлалт төрийн үйлчилгээг авахад иргэн 2 цаг 30 минут зарцуулдаг бол E-Mongolia системийг ашиглан гурван минутад төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Иргэдийн төрийн үйлчилгээг авах шаардлага нь амьдралын онцлогоос хамааран өөр өөр байгаа ч дундажлан авч үзвэл нэг иргэн жилд 6 удаа төрийн үйлчилгээг авч байна гэж тооцож үзвэл нэг хүн жилдээ 15 цагийг буюу ажлын 2 өдрийг алдаж байгаа юм. Өдөрт дунджаар 7580 иргэн төрийн үйлчилгээ авч, ирж буцах, дараалан зогсох зэрэг хугацааг нийлүүлж үзвэл нэг үйлчилгээнд 2 цаг 30 минут зарцуулдаг тэгвэл нийтдээ 18,950 цагийг төрийн үйлчилгээ авахад зарцуулж байна.

E-Mongolia системийг ашигласнаар МУ-ын иргэд сард 3,182,876 цаас хэмнэдэг энэ нь Сүхбаатарын талбайг 6 давхар хучих хэмжээний цаас юм.

Мөн манай “И-Монгол академи” УТҮГ -ын Сургалтын хэлтсээс төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор 1843 цагийн цахим ур чадварын сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж 21 аймаг, 9 дүүргийн нийт 67,750 иргэд, төрийн албан хаагчдыг хамруулаад байна.

-Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрхэн яаж хамгаалж, иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах процесс хэрхэн явагддаг вэ? 

-Иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол яах аргагүй өндөр нууцлалтай байх ёстой. Бидэнд хадгалагдаж байгаа мэдээлэл бол манайхаар дамжсан лавлагаа, тодорхойлолт гэх мэт үйлчилгээний хүсэлттэй холбоотой мэдээллүүд байдаг бөгөөд бид Үндэсний дата төв болон олон улсын дэвшилтэт технологийн тусламжтайгаар мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тун удахгүй бид олон Улсын ISO 9001, 27001 стандартуудыг нэвтрүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Тухайлбал,

  • Нэгдүгээрт системд хандаж байгаа хэрэглэгч бүрийн хандалтын урсгал дахин давтагдахгүй байдлаар алгоритмаар (Encrypt) нууцлагдаж дундаас нь задлах боломжгүй байдаг.
  • Хоёрдугаарт системийн гаднаас хандалт бүхэлдээ 2 түвшинд аюулгүй байдлын шийдлээр хамгаалагддаг.

Эхний түвшин Cloud WAF буюу Cloud Web Application Firewall-р бүх урсгалыг шинжилж аюулгүй байдлыг хангадаг.

Дараагийн түвшинд Үндэсний дата төвийн аюулгүй байдлын газар бүх урсгалд дамжиж буй өгөгдөлд хяналт тавьж аюулгүй байдлын шинжилгээ хийж ажилладаг.

-E-Mongolia аппруу нэвтрэхэд мэдээлэл шинэчилж байна гээд удаад байдаг тал бий. Хурдыг нь сайжруулах талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?  

Бид E-Mongolia системийг тогтмол сайжруулж шинэ үйлчилгээ, шинэ боломжийг бий болгож долоо хоног бүр шинэчлэлүүдийг оруулдаг. Хэрэглэгч нэвтрэх бүрд шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж хэрэв гарсан бол шинэ хувилбарыг татаж аппликэйшн дахин ачаалалдаг. Нэг шинэчлэлд дээд тал нь 100kb (килобит) хэмжээтэй буюу маш бага өөрчлөлт ордог бөгөөд удаж байгаа асуудал бол шууд интернэтийн хурдтай холбоотой гэж үзнэ. Гэхдээ авч байгаа үйлчилгээнд ямар нэгэн алдаа заасан тохиолдол гарвал мэдээлэл хариуцагч байгууллага буюу таны үйлчилгээ авч байгаа байгууллагаас шалтгаалж байгаа гэж үзэж болно.

-E-Mongolia системээс иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнүүд юу байна вэ? 

-Өмнө хэлсэнчлэн 87 байгууллагын 1263 төрийн үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн авдаг цахим үйлчилгээ нь хэрэгцээ, шаардлагаасаа хамааран харилцан адилгүй тухайлбайл,

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт - 14,183,927
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа - 5,547,285
  • Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа - 4,060,166
  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл - 3,101,494
  • Зээлийн мэдээллийн лавлагаа - 2,647,994
  • Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах - 2,185,212
  • Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийн үйлчилгээг 2,951,143 удаа авсан байна. [GU1] 

Цаашид ч мөн адил иргэдийн хувьд хэрэгтэй, шаардлагатай эрэлт хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэмж, бид мэргэжлийн түвшинд судлан шинжилж цаг алдалгүй нэвтрүүлсээр байх болно.

-E-Mongolia системийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Манай “И-Монгол академи” УТҮГ -ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс нь 11-11 дугаарын 2 дугаар шугамаар дамжуулан ажлын өдөр 08:00 цагаас 17:00 хүртэл харин сошиал сувгаараа 7 хоногийн 24 цаг иргэдийн санал, гомдол, асуудлыг хүлээн авч дараагийн шатны байгууллагад мэдэгдэж шийдвэрлэн заавар, зөвлөгөөг өгч ажилладаг. Бид дуудлага давхацсан үед эсвэл дуудлага тасарсан үед эргэн холбогдож асуудлыг шийдвэрлэж ажилладгаараа онцлогтой.

-Монгол Улс цахим засаглалын үзүүлэлтээрээ дэлхийн хаана явж байна. Мөн  EMongolia системийн цаашдын зорилт, хөгжүүлэлтийг сонирхож болох уу?  

-НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн 193 орноос 2018, 2020 онд 92 дугаар байрт, 2022 онд 74 дүгээр байрт эрэмбэлэгдэж урагшилсан. Харин 2024 оны байдлаар 28 байраар урагшилж 46 дугаар байрт эрэмблэгдсэн нь өмнө байгаагүй амжилт юм. Цаашид бид цахим үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллахаар хичээж байна. 

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Мөн дэлхийн инновацын индексээр 132 орноос 2020 онд 58 дугаар, 2022 онд 71 дүгээр, 2024 онд 67 дугаар байрт орсон байна.

Бид цаашид МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028  ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-т тусгагдсаны дагуу төрийн бүх төрлийн үйлчилгээг хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “Ухаалаг E-Mongolia" системийг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -р дамжуулан үнэт цагаа  хэмнэж өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж хэрэглэж ирсэн, цахим шилжилтийг дэмжиж буй иргэд та бүхэндээ баярлалаа.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Afraid Anthony (23.106.249.37)
    HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: (support@thehackangels.com) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
    2024 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    6 цаг 40 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    7 цаг 31 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    7 цаг 33 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    7 цаг 34 мин
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
    7 цаг 40 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл: Эхний ээлжинд 9 байршил дахь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын байгууламж барина
    8 цаг 35 мин
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    9 цаг 37 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    10 цаг 12 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    10 цаг 52 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    12 цаг 38 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    13 цаг 8 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    13 цаг 15 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    13 цаг 17 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    13 цаг 46 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    14 цаг 1 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    14 цаг 7 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 29 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    14 цаг 40 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    Өчигдөр 16 цаг 53 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК