Хятадын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Тие авлига авсан хэргээр 20 жилийн хорих ял сонссон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Английн Премьер лигийн Эвертон багт тоглож байсан тэрбээр энэ оны эхээр дасгалжуулагчийн ажилд орохын тулд авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ши Жиньпиний засаг захиргаа авлигын эсрэг тэмцэл өрнүүлж спорт, банк санхүү, цэргийн салбараа цэгцэлж байгаа билээ. Энэ долоо хоногийн эхээр Хятадын Хөлбөмбөгийн Холбооны (CFA) өмнө нь ажиллаж байсан гурван хүнд хахууль авсан хэргээр шоронд хорих ял оноожээ. Мөн уг хэрэгтэй холбогдуулан арав гаруй дасгалжуулагч, тоглогчдыг шалгаж эхэлсэн байна.
2020 оны нэгдүгээр сараас 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ли гуравдугаар сард 10 сая гаруй ам.долларын авлига авсан хэргээ хүлээсэн юм.
Өдгөө 47 настай тэрбээр энэ оны эхээр Хятадын төрийн телевиз CCTV-ээр цацсан авлигын эсрэг баримтат кинонд тоглож, үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйсан байна.
Ли Хятадын шигшээ багийн төлөө 92 тоглолтод оролцсон. Мөн 2002 оны ДАШТ-д оролцож байжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)