Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

2025-1-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.10) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулав.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүд болон төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт авав.

Уул уурхайн салбарт “стратегийн” гэх тодотголыг хэрхэн ашиглах, салбарын баримтлах бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Ашигт малтмалын тухай хуульд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн томьёоллыг хуульчилсан байдаг бөгөөд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ хэлбэрээр тусгасан. Цаашид “стратегийн ач холбогдолтой” гэх тодотголоо хэрхэн хэрэглэх талаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурал шийдэх боломжтой” гээд сүүлийн үед дэлхийн улс орнууд “чухал ашигт малтмал” гэж зарлаж байгаа гэв. Хайгуулын салбарын талаар баримтлах бодлогын талаарх асуултад Н.Учрал сайд хариулахдаа, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тусгай АМНАТ-ын дээд босгыг өөрчилж, тухай бүрд тохиролцох боломжтой болж байгаа хэмээв. Манай улсад уран тэргүүтэй газрын ховор элементийн нөөц байх магадлал бий бөгөөд өмнөх судалгаа, өнөөгийн судалгааг нэгтгэсэн, хайгуулын нөхцөл байдалтай холбоотойгоор ангилан, тухай бүрд баримтлах бодлогоо тодорхойлсон гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж байгаагаа дурдав.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартайг онцоллоо.

Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сараас Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны 12 дугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгасан байна. 2023 оны 05 дугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын холбогдох захирамжуудаар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгүүд, гэрээ, эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, санхүү, олборлолт, үйлдвэр, технологи, байгаль орчин, орон нутаг гэсэн 5 чиглэлд салбарын сайд нарын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж, гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэн хийж эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Ажлын хэсгээс гэрээний төслийн хувилбарыг боловсруулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг хатуу баримталж, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй хэрэгжих боломжийг бүрдүүлэх, цаашид жишиг гэрээ болох нөхцөлийг хангахад анхаарсан болохыг Н.Учрал сайд тодотгов. Мөн энэ чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүд болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажилласныг цохон тэмдэглэж байв.

Монгол Улсын Засгийн газраас дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийж, Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн боловсруулсан гэлээ. Эдийн засаг, хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын дэд хэсэг ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийг хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой хугацаатай заажээ. Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирчээ. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна. Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна. Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ. Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгах юм байна. Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ. Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгасан болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Мөн татвар, санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байна. Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцэж, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах юм байна. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгаж байгаа аж. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолоос хойш өнөөг хүртэл шар нунтгийг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортод “0” хувийн НӨАТ ногдуулан, буцаан олгохоор заасныг өөрчлөхөөр хатуу байр суурийг баримтлан хэлэлцээрийг хийсэн хэмээн Н.Учрал сайд танилцууллаа. Хөрөнгө оруулагч талаас зөвхөн ураны төсөлд зориулж тогтоол өөрчлөхийг зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан байна. Улмаар хэлэлцээрийн явцад Засгийн газар эцсийн бүтээгдэхүүнд ”0” хувийн НӨАТ ногдуулах асуудлаар нэгдсэн бодлогоор уул уурхайн бүх компанид ижил хандсан тохиолдолд НӨАТ төлөхийг зөвшөөрөх боломжтой талаар хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцолд хүрч, гэрээний төсөлд тусгасан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс,  орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм байна. Ураны орд ашиглах энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, ДНБ-ий өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох юм байна. Үүнээс гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, С.Ганбаатар, Д.Энхтүвшин, Б.Жаргалан, М.Бадамсүрэн, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Гишүүд төслийн талаар, ураныг газрын доор уусган олборлох аргын талаар болон холбогдох мэдээллийг ил тод, нээлттэйгээр олон нийтэд хүргэх ажил хангалтгүй байгаа талаар шүүмжилж, саналууд хэлж байв. Төслийн хүрээнд ашиглах технологи буюу газар доор уусган баяжуулахдаа битүү системээр уусган баяжуулдаг гэдгийг ажлын хэсгээс тодотгоод уурхайтай зүйрлэх боломжгүй талаар тайлбарласан. Өнөөдрийг хүртэл газар доор уусган баяжуулах технологитой холбоотойгоор цацрагийн эрсдэл үүссэн тохиолдол бүртгэгдээгүй юм байна.

Хог хаягдлын менежментийн талаарх гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулахдаа “ТЭЗҮ дээр аюултай хог хаягдал, бага цацрагт хог хаягдал, ердийн хог хаягдал гэсэн 3 төрлийн хог хаягдал гарах юм. Аюултай хог хаягдал гэж нэрлээд байгаа нь Хог хаягдлын тухай хуулиар “…тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг…” гэж тодорхойлсон шатах, тослох материал, зай хураагуур, дугуй гэх зэрэг төрлийн хаягдал юм. Бага цацрагт хог хаягдал нь шар нунтагтай харьцаж байсан сав, баглаа боодол, бээлий зэрэг зүйлс байх юм. Эдгээрийг шатаах, булшлахаар төлөвлөөд байгаа бөгөөд 400 орчим ам.долларын өртөгтэй менежмент хэрэгжүүлнэ гэлээ.

Олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Уран” хэмээх богино хэмжээний видео контентыг бэлтгэж, цахим сүлжээнд байршуулж, түгээсэн талаараа хуралдааны үеэр ажлын хэсгээс мэдээлээд Улаанбадрах суман дахь туршилтын үйлдвэрийг өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1680 гаруй хүн үзэж, танилцсан, мэдээ мэдээллийг ил тод, нээлттэй түгээх чиглэлд тодорхой ажлуудыг хийсэн гэдэг хариултыг өгсөн юм. Орон нутагт үлдэх үр өгөөж, хөгжилд оруулах хувь нэмэр хэр байх талаар гишүүд олонтаа тодруулж байв. 2016 оны орд ашиглах гэрээгээр нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол ажилтан байхаар, үүний дотор 5-аас доошгүй хувь нь Улаанбадрах сумын иргэд байх зохицуулалт байдаг гэв. Түүнчлэн мэргэжилтнүүд, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хийсэн ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.

Төслийн ач холбогдлын талаарх асуултад зөвхөн Монгол-Франц хоёр улсын хооронд төдийгүй цар хүрээгээрээ Европын орнуудтай хамтын ажиллагаа нэмэгдүүлэх тэргүүтэй олон талын ач холбогдолтой гэдгийг ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, М.Энхцэцэг, М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар үг хэлж, Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлтэй холбоотой саналуудаа хэлж байв.

Дараа нь Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 12 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.75.13)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 20 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 37 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 0 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 11 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 8 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 15 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 37 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    13 цаг 59 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 29 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 37 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    14 цаг 47 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    14 цаг 51 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    15 цаг 47 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 13 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 21 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    16 цаг 44 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    16 цаг 48 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 1 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 6 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 7 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК