Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учралын дуугаргасан урагшлах цагийн дохио

2025-1-16
0
ЖИРГЭХ

Эрчим хүчний реформ ярьж улс төрд гарч ирсэн Н.Цэнгүүн гишүүнтэй нас чацуу хэмээн шоглон ярьж буй ураны төслөө урагшлуулах, асар их баялгаа ашиглах монголчуудын туйлын хүсэл өнгөрөгч баасан гарагт биелэлээ олж, түүхэн үйл явдлын гэрч нь 3.5 сая монголчууд бид болов.

Тэртээх 1998 оноос хойш буюу 27 жилийн турш үе, үеийн дарга сайд нарын ширээний нүдэнд мартагдаж байсан дуусдаггүй яриа, нээдэггүй хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал манлайлан барьж авч, хар цагаан хэл ам, гүтгэлэг доромжлол дундуур туучуулсаар батлуулж чадлаа.

Түүнийг энэ хорвоогийн хамгийн нүгэлтэй улстөрч болгох гэсэн эрх ашиг энэ өдрүүдэд ямар ихээр явав аа. Гэвч залуу сайд галтай сэдвийг шүүрч чадсан эр зоригоороо тэр дундуур зоригтойхон туучаад гарчихав. Франц-Монголын Засгийн газар дунд зуу, зуун удаа яригддаг байсан ч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн гацаанд байсан уран ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын босго давж, сая л нэг ёсчлон батлагдсан энэ цаг хугацаа, энэхүү мессеж олон, олон хөрөнгө оруулагчдад итгэлийн гэрэл, эерэг мессеж болон очиж буй нь дамжиггүй билээ.

Монголчууд олон жил уран бол хор гэж итгэж ирсэн. Харанхуй бүдүүлэг, нэг улсаас эрчим хүч, шатахууны бүрэн хяналтад байлгах сонирхолтой хүмүүс хоёр толгойтой, арван хөлтэй ишигний тухай үлгэр ярьж, түүндээ ч гүн бат итгүүлж ирэв. Монголчуудыг монголоор нь намнуулж, талцуулж, хэрэлдүүлж ирсэн олон жилийн хэрүүл тэмцэл, мунхаглал энэ цагт ирээд дуусаж байгаад баярлаад ханашгүй.

Ураныг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ хөдөлснөөр монголчуудын олон жил ярьсан баялагтаа эзэн байх, түүнээсээ ашиг хүртэх Үндсэн хуулийн 6.2 гэх заалт амь орох учиртай юм.

Нөгөөтээгүүр, Оюутолгой, Тавантолгойг олон жил ярьж, талцсан Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ том төслүүд ярьж, ширээний ард том тоглогчийн дүрээр суух боломж бүрдэж байна.

Монгол Улс баялгийн хараалд өртөж, урагшлах бус ухраах шийдвэр гаргаж байсан хорлонтой төр удирдагчдынхаа хар гайгаар олон удаа алдаатай шийдвэр гаргаж байсныг нуух аргагүй ээ. ОХУ-тай хамтран эзэмшдэг Эрдэнэт үйлдвэр, урд хөршийн дүүрэн ашиг  сонирхол дундах Тавантолгойн бүлэг орд, Рио Тинто гэх хадны мангаад өгчихсөн Оюутолгой гээд энэ бүх төслүүд дунд Монгол Улс дандаа хохирогчийн дүртэй сууж байв.

Халамж хэлбэрээр тараачихсан мөнгөө төлөх гэж нуруугаа авахуулсан морь шиг зүтгэдэг, хувь ашгаа хэзээ авах нь тодорхойгүй ордоос хэрчим ашиг горьдож байсан олон удаагийн алдааг Н.Учрал сайд энэхүү төсөлд харин давтсангүй.

Өөрөөр хэлбэл, залуу улстөрч хамгийн галтай хийгээд, эрсдэлтэй төслийг барьж авахдаа Монголын ард түмэн хийгээд төр засгийн хүртэх ашиг юу байх вэ гэдгийг хамгийн эхэнд эрэмбэлж чадсанаараа улсдаа, ард түмэндээ өгөөжтэй, харилцан ашигтай, хамтран ажиллах төслийг батлуулж чадав.

Өөрөөр хэлбэл, ураны төсөлд монголчууд л давуу эрхтэй ажиллана. Монгол ажилчид давамгай байж 7-12 сая төгрөгийн цалинтай ажиллана. Гадны хэдхэн инженерүүд монгол ажилчдыг бэлтгэх үүрэгтэйгээр ирж ажиллах юм билээ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын явцад 60 хувь монгол ажилчид ажиллаж, цаашдаа төсөл жигдрээд ирэхээр 90 хувьд нь монгол хүн ажиллахаар төсөлд тохироо хийжээ.

Монголын мэргэжилтнүүд өөрсдөө санхүүгийн модель загвараа боловсруулж, төр нь өрөнд орохгүй, ногдол ашгаа 30-40 жилээр хүлээж суухгүй байхаар буюу төсөл хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр алдагдалтай ажилласан ч Монгол Улс хөрөнгө оруулагч компаниар хөрөнгө гаргуулж, 51 хувийн үр өгөөжөө авах тохируулгыг хийж чадлаа.

Уран байтугай уул уурхайн асуудлаар ямар ч ашиг сонирхолгүй залуу сайд Н.Учрал энд амин хувийн эрх ашгаа бус ард түмнээ бодсон шийдвэр гаргуулж чадсан байх юм. Тэр эх орныхоо баялгийг найр тавьж өгчихөөд гадаадад хаус авч зугтдаг сайд, дарга нараас тэс өөрөөр хэлэлцээрийн ширээний ард хэн, хэндээ хохиролгүйгээр хэрхэн сууж, хэлэлцэж болдгийг харуулав. Энэ бол хэтийдсэн магтаал огт биш.

Монгол Улс өрөнд орохгүйгээр, нэг ч төгрөг гаргахгүйгээр үйлдвэр бариулж, ажилчдаа нийлүүлж, ашгаа хүртэж, цаашлаад цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох эхлэл суурийг ийнхүү баасан гарагт гурван намын хамтрал дундаас гаргаж чадлаа.

Үндэсний баялгийн сангаа арвижуулах, дэлхий дахинд Монгол Улсын тухай эерэг мессеж болох, цаашлаад ураны салбарт гуравхан сая хүн амтай жижигхэн улс маань том тоглогч болох эхлэлийг тавилцахад гал дундуур сөрсөн Н.Учрал хийгээд түүний багийнханд, улс төрийн нэг намын удирдагч болох У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланд, эх орныхоо төлөө элдвийн эсэргүүцэл, тэмцэл дундуур туучиж эрс шулуухан зогссон эрдэмтэн, судлаачдадаа баярлалаа.

Хоёр хөршийн дарамт, улс төр, эдийн засгийн олон эрх ашиг сонирхол дунд 28 жил гацсан төсөл гараанаас гарснаар дэлхийн тавцан дахь Монголын нэр хүнд өндөрт өргөгдөх нь ээ.

Алдаа хэрвээ байсан бол түүнийг нь цаг хугацаа шүүх хэдий ч асар хурдтай урагшилж буй дэлхийн хөгжил дэвшилд алхам дөхөж очих энэхүү дохиог зогсоох эрх ашиг дуусгавар болсон гэж найдъя. Монголчуудын өмнө сайн цагийг авчрах, эх орондоо дэлхийтэй адилхан цалин авч сайхан амьдрах боломжийг урагшлуулах эрх ашгаас улдан чангаах нэгэн дахин гарч ирэхгүй гэж найдъя.

Үндэсний баялгийн сангаараа дамжуулан ашиг хүртэх энэхүү шинэчлэл өөрчлөлт мөнөөх л Н.Учралын барьж аваад явж буй Төрийн өмчит компаниудын шинэчлэлээр үргэлжлэх учиртай юм. Тэр хуулийн амин сүнс, шинэчлэл өөрчлөлт ямар эрх ашгийг хөндөж, хэний игзаар, эгдүүцлийг төрүүлж буйг дараагийн нийтлэлд хөндөх учраас энэ удаад түр орхиё. Уран бол хор биш. Уран бидний урагшлах цагийн дохио. Н.Учралын дуугаргасан энэ дохио Монголыг эрчим хүчний хараат байдлаас гаргах асар том боломж.

Энэ дохио Монгол Улсыг тусгаар улс гэдгийг бүрэн дүүрэн нотолж, эдийн засгийн бяр тэнхээг ч илүү ихээр суулгах билээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ах (122.201.27.224)
    хэдхэнхүний халаасыг түнтийлгээд л болоо, франц манийг сайхан амьдруулах тэнэг улсууд бишээ.
    2025 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.192)
    Эхлээд авилга өгсөн эсэхээ шударгаар шийдчихээд болоо
    2025 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.219.74)
    ANUSDI80955877
    2025 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 30 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 56 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 0 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 38 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 55 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 15 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 18 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 19 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 30 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 23 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 26 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 43 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 27 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 14 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 29 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 34 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 37 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 43 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК