зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Гүенбаатар: Түүхэн кино ажилбар ихтэй, зураглаачаас их хариуцлага шаарддаг учир ажиллахад урамтай байдаг

2025-2-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Б.Тамирын бүтээл "Цөвүүн цаг" УСК тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Иймд тус киноны Ерөнхий зураглаач Г.Гүенбаатартай ярилцлаа. Тэрбээр “Маш нууц-1”, “Байтаг богд”, “37-р Точка”, “Миний ах атаман”, "Буруу өрөг" зэрэг “ФАНТАСТИК” продакшны олон сайхан бүтээлээс гадна “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од”, “Аримун”-ны “Халуун зүрх”, Хурд хамтлагийн "Бүсгүй" зэрэг бүтээлийн ерөнхий зураглаач, оператор, зургийн найруулагчаар нь ажилласан нэгэн юм.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Цөвүүн цаг" УСК-ны ерөнхий зураглаачаар та ажилласан. Уг киноны үйл явдал коментерний үед өрнөх юм билээ. Зураглаач хүний хувьд жүжигчид шиг тухайн цаг үед амьдрах боломж гардаг уу? 

-Зөвхөн жүжигчид тоглоод тэр кино бүтэхгүй шүү дээ. Миний хувьд жүжигчдээс ялгаагүй л сэтгэл хөдлөл гаргаж зургаа авдаг. Уянгын сцен байлаа гэхэд би өөрөө тухайн орчныг мэдэрч дүрсээ авна. Зургаа авахдаа хөгжим сонсож өөрийгөө хөглөх тохиолдол ч бий. Зүгээр нэг улаан товчлуур дараад, энэ тэндээс нь зураг авах биш, үзэгчдийн байр сууринаас харахыг хичээдэг. Тиймдээ ч жүжигчидтэйгээ хамт жүжиглэх нь холгүй л зургаа авдаг. 

-Та өнгөрсөн хугацаанд нэг төрөлд баригдахгүйгээр олон төрлийн кино бүтээлд ажиллажээ. Харин тэр дундаас түүхэн кинонд ажиллах ямар санагддаг вэ? 

-Түүхэн кинонд ажиллана гэдэг том аз, завшаан. Би тулаант, түүхэн кинонд ажиллах их сонирхолтой. Түүхэн цаг үе рүү үзэгчдийг аваачихыг хүсдэг юм. 

Түүхийг гуйвуулж болохгүй, түүхийг буруу талаас нь харуулж болохгүй болохоор зураглаачийн хувьд маш том хариуцлага шаарддаг. Мөн орчин үеийн киноноос түүхэн кинонууд ажилбар ихтэй учир ажиллахад урамтай байдаг. 

-"Цөвүүн цаг" УСК-ны зураг авалтын үеэр дурандаа буулгахад хамгийн хүндрэлтэй сцен нь ямар сцен байсан бэ? Таны хувьд эрсдэлтэй нөхцөлд зураг авах нь олон тохиолддог байх. 

-Тийм ээ. Эрсдэлтэй зураг авалтууд кино болгонд л гарна. "Цөвүүн цаг" УСК-ны хувьд хөөцөлдөөнтэй сценүүд хүндрэлтэй байсан. Говийн халуунд зураг авна гэдэг чанга ажил шүү дээ. Элсээр шуурна, өдрийн халуунд камер хална гээд л. Мөн нартай уралдаж зураг авалтууд хийсэн тул бид маш шаргуу ажилласан. 

-Найруулагчийн "эхэл" гэж хэлэхээс "авлаа" гэх хүртэлх хугацаанд зураглаач хүн юу бодож, юуг мэдэрч, юунд анхаарлаа төвлөрүүлдэг вэ? Зуны халуунд нэг гараараа ялаа үргээчих зав гарна биз дээ? 

-Камераа барьчихсан нөхцөлд ялаа үргээх зав гарахгүй л дээ. Найруулагчийн командын дагуу авах ёстой дүрсээ авч л таарна.

Тухайн сценыг авч буй тэр цаг үеийг ганцхан олдож буй боломж гэж хардаг. Тийм дээ ч зураг авалт хийхдээ өөрөөсөө гарч болох бүх зүйлээ дайчлаад дүрсээ авахыг зорьдог.

Бүтэлгүйтлээ гэхэд дахиад тэр хөрөнгө, цаг завыг гаргах хэцүү шүү дээ. 

-Зураглаач бол урлаг, технологи хоёрыг холбодог гүүр гэж ойлгодог. Тэр ч утгаараа урлагийн мэдрэмжээс гадна, технологийн мэдлэгийг шаарддаг. Таны хувьд энэ талын мэдлэгийг хаанаас суралцаж байна вэ? 

-Бид технологиос түрүүлж алхаж амжихгүй. Тиймээс аль болох цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж байгаа. Одоо ч суралцаад л явж байна. Гаднын зах зээл рүү харж ажиллаж буй бидний хувьд зураг авалт, чанар зэрэгт анхаарч ажиллаж байгаа. Хуучин бол фото аппратаар л дүрсээ авдаг байлаа шүү дээ. 

-Та хамгийн анх ямар камераар кино зураг авч байв? 

-Би хамгийн анх blackmagic камерыг ашиглаж байсан. "Маш нууц-1" киноны зургийг авч байлаа. Тухайн үед blackmagic гарч ирж байсан үе л дээ. 

-Дундаж үнэтэй дуран 50 мянган доллар орчим байдаг юм билээ. Та 50 мянган доллараар ганц дуран авах уу, хоёр өрөө байр худалдан авах уу?

-Юуг нь бодох вэ. Дурангаа л авна. Дуран сайн байхад ямар ч камер ашигласан гоё дүрс гарна. Би өөрөө техникт сонирхолтой болохоор ч тэр үү эхнэрээрээ нууж, өөрөөсөө халамлан байж худалдан авах тохиолдол ч гардаг. Би өөртөө 25 мянган доллараар дуран авч байсан. Одоо ч дурангаа ашигласаар л байгаа. 

-Зураглаачдын хувьд гэрэл, сүүдэр маш чухал шүү дээ. Та гэрэл, сүүдрийг юу гэж тодорхойлох вэ? 

-Гэрлээр хүний характерийн яаж ч өөрчилж болдог. Тухайн хүнийг тарган гаргах уу, туранхай гаргах уу гэдэг гэрлээс л хамаарна. Гэрэл олон ааштай л даа. Аашыг нь олж байж, дүрсээ авна гэдэг мэдрэмж шаарддаг. 

-Саяхныг хүртэл найруулагч, жүжигчдийг л ярихаас биш зураглаачдыг төдийлөн ярьдаггүй байлаа. Таньд зураглаачдыг дутуу үнэлээд байна даа гэх бодол төрж байв уу? 

-Анх яг тийм бодол төрдөг байсан. Гоё кинонууд хийхэд хүмүүс жүжигчид рүү л шуурна. Энэ гэхдээ ойлгомжтой зүйл л дээ. Жүжигчид бол дэлгэцийн өмнө гардаг хүмүүс. Харин тэдний ард ямар хүмүүс ажиллаж байгаа вэ гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Одоо бол тоохоо ч байж. Хүссэн хүсээгүй сайн бүтээл хийсний араас үзэгчид дүгнэлт хийж, урмыг үг хайрладаг. Энэ л байхад болно гэж боддог. 

-Та Оскар хүртэх бүтээл хийхийг зорьж байгаа гэж байсан. Тэр зорилго нь хэвээрээ юу? 

-Адын бодол гэдэг шиг хэвээрээ байгаа. 

-Тэгвэл Оскар авах хэмжээний бүтээл хийчихлээ дээ гэх уран бүтээл дээр ажиллаж байна уу? 

-Одоо ажиллах гэж байна. Бид маш том түүхэн кинон дээр ажиллаж байгаа. Сүүлийн таван жилийг зарцуулж байна. Энэ төсөл дээр маш том найдлага, хүлээлт тавьж байна даа. 

-"Цөвүүн цаг" УСК-нд хоёр найруулагчтай ажиллалаа. Өмнө нь хамт уран бүтээлд ажиллаж байв уу?

-Бид гурав өмнө нь хоёр уран бүтээлд хамт ажилласан. "Цөвүүн цаг" УСК бол хамт ажилласан гурав дахь уран бүтээл. Аав хүү хоёртой нэг кинонд мөр зэрэгцээд ажиллаад явж буйгаараа бахархдаг. О.Бат-Өлзий ах хуучны арга барилаар жүжигчдын үг хэллэгт анхаарч ажилладаг бол Б.Тамир ах одоо цаг үеийн залуучууд юуг хүсэж байна түүнийг кинонд тусгаж, гаргахыг зорьж ажилладаг. Энэ хоёрыг нийлүүлээд яаж дүрсэнд буулгах вэ гэдэг нь миний ажил байлаа. Үүнийг үзэгчид кино нээсний дараа харах биз ээ. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
Н.Болор-Эрдэнэ: БНСУ-ын шилдэг их сургууль "анх удаа" хэлний бэлтгэлдээ тэтгэлэг зарлалаа
З.Энхболд: Маш их зүйл хийжээ. Үндэсний компаниуд ингэж л ажиллах ёстой
Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (688)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 38 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    18 цаг 41 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    19 цаг 6 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    19 цаг 48 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    20 цаг 57 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    21 цаг 7 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 14 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    22 цаг 26 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    22 цаг 33 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    23 цаг 24 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    23 цаг 36 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК