Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Ю.Хүрэлсүх- "Би тэрэгнийхээ араас мөрөөдлөө түрж явдаг"

2025-11-28
0
ЖИРГЭХ

Дэнжийн мянгын захын хаалган дээр ирэхэд өглөөний сэрүүн жавар хацрыг зүсэж буй мэт оргих хэдий ч захын нэгэн өдөр аль хэдийн эхэлжээ. Бараагаа хүмүүст танилцуулан амнаас нь уур гарах худалдаачид , хайсан бараагаа аваад явах үйлчлүүлэгчид ,авсан хүнд  барааг нь зөөж буй хүмүүсийн амьсгаадах чимээ гээд дэнжийн мянгын хөл хөдөлгөөн өрнөнө. Энэ дунд чимээгүйхэн өөрийн тэрэгний эвдэрхий боолтыг чангалаад зогсож буй нэг залуу харагдлаа. 

 

Түүний нэрийг Юмжирын Хүрэлсүх гэх ба дэнжийн мянгад 18 дахь жилдээ тэрэг түрж амьдралаа залгуулж буй залуу. “Тэрэг бол миний ажлын байр. Энэ газар миний өдөр тутмын дасгалын заал. Амьдрал бол миний багш” гэж тэр инээгээд, өглөөний эхний ачаагаа хүлээж зогсоно.

Хүрэлсүх Өмнөговь аймагт төрж өсөн 18 настайдаа ахын хамт Улаанбаатарт иржээ. Анх ирээд л Нарантуул зах дээр тэрэг түрэх ажлыг хийж эхэлсэн тэрбээр  энэхүү ажлыг сонгосон нь нэг талаас байнгын орлоготой, нөгөө талаас өрсөлдөөн ихтэй ч ур чадвар, хүч хөдөлмөрөөрөө явдаг цэвэр хөдөлмөр байсан Эхэндээ энэ ажил амархан санагдсан. Тэрэг түрээд л, ачаа зөөдөг юм байна гэж бодсон. Гэтэл эхний долоо хоногт л бууж өгөх шахсан. Нуруу өвдөөд, хөл салж унах шиг болж, зарим хүн загнаж зандрах нь хамгийн хүнд байсан. Гэхдээ би гэрлээд, хүүхэдтэй болоод ирэхээр энэ бүхнийг давна гэж өөртөө амласан” гэж тэр ярин сууна.

Өглөөний 07:00–20:00  цаг хүртэл Дэнжийн мянгад хөдөлгөөн тасардаггүй. Харин тэрэгчдийн хувьд ажлын цаг 06:30-аас эхэлж, сүүлийн хүн захыг орхих хүртэл үргэлжилдэг. Хүрэлсүхийн хувьд  өдөр бүр дунджаар 10-20  удаагийн тээвэр хийдэг. Зарим хүн гуйж, зарим нь хямдруулах гэж маргаж, зарим нь бүр мөнгөө төлөлгүй алга болдог. Гэхдээ юу ч болсон хоосон харьж үзээгүй” гэж тэрбээр хэлнэ.

Тэрэгчдийн амьдралд гарын хуруу шиг тодорхой дүрэм байдаггүй ч тэдний хооронд хэлдэг бичигдээгүй хуулиуд бий. Жишээлбэл:

-  Хэн нэгний тогтмол үйлчлүүлэгчийг булааж болохгүй

- Ядарсан, өндөр настай үйлчлүүлэгчээ голохгүй  

- Муу нэр авч, худалдаачдын дунд хэл аманд орохгүй байх эдгээр нь хэн нэгэн зааж сургадаггүй ч амьдралын явцад өөрөө тогтож буй дэг журам нь юм. 

 Захын хүмүүс ба амьдралын олон өнгө

Дэнжийн мянга бол зөвхөн худалдааны төв биш. Энэ бол бүх давхаргын хүмүүсийн уулздаг нийгмийн талбар. Хүрэлсүхийн байнгын үйлчлүүлэгч нэгэн эмээ түүнтэй бараг найз шиг болсон. Өнөөдөр ч тэр эмээ захын гол гудамд зогсоод: “Хүрлээ хүү минь, өнөөдөр ахиухан гүйх өдөр шүү. Эмээгийнх нь ачаа багассан, гэхдээ хамаагүй машин руу хүргээд өгөөрэй” гэж дуудна. " Хүн болгон адилгүй. Зарим нь мөнгөө өгдөггүй, зарим нь хүнд ачаа үүрүүлчихээд ‘юу нь хэцүү байдаг юм’ гэж хэлдэг. Гэхдээ сайн хүмүүс хамаагүй их бии л дээ. Хэцүү өдрүүдэд нэг ч сайхан үг бүх зүйлийг л авч гардаг” гэж тэр хэлнэ.

 Хөдөлмөрийн хөлснөөс илүү үнэтэй зүйлүүд

Хүрэлсүх орой гэртээ харихдаа:  "халаасандаа хүүхдүүддээ амттан авахаар тооцсон 40–50 мянганы төгрөгтэй явдаг ч тэр мөнгөнөөс ч илүү үр дүн гэж хардаг зүйл нь хүүхдүүдийн аавыгаа хүлээн суух харц билээ. Хүнд ажил хийсэн өдөр нойр амархан ирдэг. Бас өөрийнхөө хүчийг мэдэрдэг. Ингэж хөдөлмөр хийж байгаа гэдгээс ичдэггүй. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг энэ ажлаас ойлгосон” гэж тэр ярьж зогсоно. Ийнхүү түүний амьдралын гол урам нь: Хүүхдүүдээ өлсгөхгүй байх ,Эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлэх, өдрийн хөлсөө хөдөлмөрөөрөө олж буй бахархал 

Нийгэмд үл харагдах хөдөлмөрчдийн дүр

Хотын хөгжил, худалдаа, бизнесийн цаана байдаг ч хүн бүрийн хардаггүй нэг бүлэг бол тэрэгчид. Тэдний хөдөлмөрийг тооцвол олон зуун тонны ачааг өдөр бүр тээдэг асар том хүчин. Энэ талаар Хүрэлсүх  өөрийн бодлыг хэлсэн нь: “Хүмүүс биднийг түр зуурын ажил хийдэг гэж боддог. Гэтэл энэ ажил бол захын амьдралын  эргэлтийн нэг хэсэг. Хэрвээ бид нэг өдөр бүгд гарч ирэхгүй бол бараа хүргэлт, захын бүх урсгал зогсоно. Гэхдээ хүмүүс үүнийг боддоггүй л дээ." 

Хүрэлсүх: "Би тэрэгнийхээ араас мөрөөдлөө түрж явдаг"

Тэрбээр:  “Би жижигхэн барааны машин авахыг мөрөөддөг. Тэгээд захын хүмүүсийн барааг илүү хямд, илүү шуурхай зөөж өгнө. Нэг өдөр би тэрэгнийхээ араас биш, өөрийнхөө машины кабинд сууж ажиллана.” Тэр мөрөөдлөө хэлээд, цааш харвал нэг л итгэлтэй харагдана.

Орой 20:00 цаг болж захын ихэнх лангуу хаагдаж, гэрэл бүдгэрч эхэллээ. Хүрэлсүх өнөөдрийн сүүлийн тээврээ дуусгаад тэрэгнийхээ боолтыг нэг шалгана. Замын гэрлэн доорх түүний сүүдэр уртаашаа сунан харагдах нь өнөөдрийн бүх хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь нэгэн дүр зураг мэт.

“Өдөр болгон амаргүй. Гэхдээ би амьдралаа үргэлжлүүлж л байна. Бүтэн нуруутай, эрүүл саруул, гэр бүлтэй. Энэ л миний ажлын шан” гэж тэр аяархан хэлээд, гэрийн зүг алхлаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    5 цаг 43 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    5 цаг 53 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    6 цаг 3 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    6 цаг 20 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    7 цаг 31 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 13 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    8 цаг 43 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    9 цаг 2 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    9 цаг 4 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    10 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    10 цаг 12 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    10 цаг 51 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    10 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 41 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    12 цаг 5 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    12 цаг 11 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 22 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    12 цаг 23 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    12 цаг 40 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    12 цаг 47 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК