Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3$ буцааж авахын тулд 66$ хаядаг хөрөнгө оруулагч байх уу?

2025-12-03
0
ЖИРГЭХ

Оюу толгойг Хянан шалгах түр хороог байгуулснаас хойш, ялангуяа Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээр хийж эхэлснээс хойш УИХ-ын гишүүд, нэр бүхий улстөрчдийн зүгээс “Менежментийн төлбөр хэт өндөр байна, зардлын өсөлтөөс төлбөр авч байна” гэх шүүмжлэлийг гаргаж тавьж байгаа. Салбарын сайд нь хүртэл “Менежментийн төлбөрийг зардлыг нэмэгдлээс авдаг биш, ашигтай ажиллагаанаас авдаг байх ёстой” гэж ярьсан. Түр хорооноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр П.Сайнзориг гишүүн “Монголын ард түмэн төслийн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг  хүртэх хүлээлттэй байсан боловч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байна. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан УИХ-ын шийдвэрүүд хэрэгжихгүй байна” хэмээн мэдэгдсэн.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа С.Баярцогт сайд “Монголын тал 34 хувийн хувьцааг эзэмших боловч төслийн нийт үр ашгийн 50-иас илүү хувийг хүртэх болно” гэдэг мэдээлэл хийж, үндэслэл, тооцооллыг танилцуулсан. Энэ бол хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 16 жилийн турш “Оюу толгой” оруулсан зардлаа нөхөж дуусаад ноогдол ашиг хуваарилсны дараа бий болох үр ашиг юм. Монголын тал 34 хувийн ноогдол ашиг авна. Дээр нь татвар, хураамж, ажилчдын цалин, НДШ, дотоодын компаниудад хийж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авалт гэх мэтчилэн Монгол Улсад үлдэж байгаа нийт үр өгөөжийг тооцсон дүн. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байхад 25 хувийн үр ашиг хүртэж байна гэдэг бол маш том тоо. Энэ 25% гэдэг нь зөвхөн татвар хураамжийг ярьж байгаа бөгөөд, бусад мөнгөн урсгал болох худалдан авалт, ажил олголт, CSR хөрөнгө оруулалт зэргийг оруулаагүй.  

“Оюу толгой” ХХК 2010 оноос үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 53.3 их наяд төгрөгийг зарцуулсныг компанийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн байна. 2025 оны гуравдугаар улиралд аж ахуйн нэгж, бусад байгууллагад төлсөн төлбөр, улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин нийлээд 2.2 их наяд төгрөг болсон байна. 

Энэ бол “Оюу толгой” төслөөс Монголд ирж байгаа үр өгөөж юм. Үүний тулд төслийг удирддаг менежментийн баг ажилладаг, “Оюу толгой” ХХК менежментийн төлбөр төлдөг. Төслийг үр ашигтай, бага зардлаар өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэх нь хувь нийлүүлэгч талуудын эрх ашиг. Иймээс 150 жилийн туршлагатай Рио Тинто группэд “Оюу толгой” төслийн менежментийг хариуцуулсан хэрэг. Хувьцаа эзэмшигчид буюу хувь нийлүүлэгчид зөвхөн оруулсан хөрөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавина. Төслийг хэрэгжүүлэгчээр мэргэжлийн баг ажиллана гэсэн үг. Менежментийн төлбөр нь үйл ажиллагааны зардлын 6 хувь, бүтээн байгуулалтын зардлын 3 хувь юм байна. Бас л компанийн цахим хуудсанд байгаа нээлттэй мэдээлэл. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зардлыг анх 4,5 тэрбум доллараар төлөвлөсөн дээр 1,4 тэрбум долларын зардлын хэтрэлт гарсан гэж тооцвол таван жилийн хугацаанд 177 сая ам.долларыг менежментийн төлбөрт авах ёстой. Зардлын хэтрэлт болох 1.4 тэрбум доллараас менежментийн төлбөр аваагүй.

Тиймээс “Зардлын өсөлтөөс менежментийн төлбөр авч байна” гэдэг улстөрчдийн яриа бол цэвэр гүтгэлэг. Хувь нийлүүлэгчийн хувьд Рио Тинто зардлаа нэмэх бус, аль болох хэмнэх сонирхолтой. Төслийн 66 хувийг эзэмшдэгийн хувьд үүнд оногдох зардал Рио Тинтогоос өөрөөс нь гарна. 3$ буцааж авахын тулд шаардлагагүй 66$ үрэх хөрөнгө оруулагч байх уу?

Менежмэнтийн төлбөр төлснөөр Рио Тинтогоос юу олж авдаг вэ гэж үү?

  • Рио Тинтогийн 150 жилийн туршид, 35 улсад  хуримтлуулсан туршлага, know-how
  • Бүтээн байгуулалтыг аюул осолгүй, чанартай хийж гүйцэтгэх төслийн удирдлага
  • Үйлдвэрлэл, уулын ажлын төлөвлөгөөг оновчтой хуваарилах арга барилууд
  • Блокчлон олборлох арга техникийн судлагаа, мэргэжлийн зөвлөгөө
  • Аюулгүй ажиллагааны шилдэг туршлага, системчилэгдсэн ажлын дэс дараалал, сургалтын арга барилууд
  • Дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх худалдан авалтын сүлжээ, зах зээлийн хүч...

Учир нь мэдлэг бол мөнгө, туршлага мөнгө, технологи бас мөнгө. Эдгээрийг мөнгө төлж авдаг, эргүүлээд мөнгө болгодог. Ийм л юм.

Тиймээс Түр хорооны сонсголын тухайд шуудхан хэлэхэд “хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, олон улсын жишигт нийцүүлэх асуудлаар хяналт шалгалт хийх” гэдэг нь анхнаасаа илүүц байлаа. Энэ бол гэрээний оролцогч талууд болох Рио Тинто групп, Монгол Улсын Засгийн газар хоорондоо ярилцаад шийдвэрлэх ёстой асуудал. Тэр тусмаа хувьцаа эзэмшигчид хоорондоо хэлэлцээр хийгээд эхэлчихсэн үед парламентын оролцоо бүр ч шаардлагагүй. Угаасаа гэрээндээ “Зээлийн хүүг 7 жилд нэг удаа хэлэлцэнэ” гээд тусгачихсан, тэр дагуугаа хэлэлцээр хийгээд явж байгаа энэ үед ямар ч улс төржилт хэрэггүй. “Гүйх нохойд гүйхгүй нохой сайд” гэдэг л болно.

Менежментийн гэрээний хувьд мөн ялгаагүй. Гэрээнд өөрчлөлт оруулах нь зөвхөн гэрээний талуудад олгогддог эрх. Нэг талаас гэрээнд өөрчлөлт оруулах санал тавибал нөгөө тал нь заавал хэлэлцэх үүрэгтэй. Өөрчилж болдоггүй гэрээ гэж байдаггүй.

Харамсалтай нь, манайхны хувьд гэрээний буюу хувийн эрх зүй гэдэг зүйл огт хөгжөөгүй, судлаагүй, ийм соёлд суралцаагүй. Тиймээс бүх асуудлыг хүчээр, тулгалтаар, улс төрийн арга хэрэгслээр шийдэх гэж оролддог. “Оюу толгой” төсөл бол монголчуудын бие дааж хэрэгжүүлж байгаа анхны том төсөл. Дараа дараагийн том төслүүдээ амжилттай эхлүүлэх, үр ашгийг нь хүртэх, хөрөнгө оруулагчидтай нэг хэлээр, нэг түвшинд ярилцаж сурахын тулд одооноос туршлага хуримтлуулмаар байгаа юм даа.

Б.СЭМҮҮН

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    4 цаг 57 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    5 цаг 7 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    5 цаг 17 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    5 цаг 34 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    6 цаг 45 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 27 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    7 цаг 57 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    8 цаг 16 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    8 цаг 18 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    9 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    9 цаг 26 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    10 цаг 5 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    10 цаг 55 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    11 цаг 19 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    11 цаг 25 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 36 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    11 цаг 37 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    11 цаг 54 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    12 цаг 1 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК