Зургадугаар сарын 14-нд Нью Жерси мужийн алдарт МетЛайф цэнгэлдэх хүрээлэнд болох С хэсгийн хамгийн анхаарал татсан тоглолтуудын нэг болох Бразил болон Марокко улсын шигшээ багуудын тоглолтыг 1xBet Монгол онцолж байна. Эдгээр багуудын албан ёсны анхны учраа 1998 оны дэлхийн аваргаар тохиож байсан бөгөөд тухайн үед домогт Роналдо, Ривалдо, Бебето нарын гоолын ачаар Бразил 3:0-ээр ялалт байгуулжээ. Харин 2023 онд Марокко нөхөрсөг тоглолтод 2:1-ээр хожиж, өмнөх ялагдлынхаа хариуг авсан юм.
2002 оноос хойш дэлхийн аваргын цомыг дахин өргөж чадаагүй Бразил энэ удаа шинэ эрин үеийг эхлүүлэхээр зорьж байна. Тус улсын хөл бөмбөгийн холбоо түүхэндээ анх удаа гадаад дасгалжуулагчийг шигшээ багтаа томилсон нь Италийн нэрт мэргэжилтэн Карло Анчелотти байв. Аваргуудын лигийн таван удаагийн түрүү хүртсэн тэрээр шигшээ баг удирдаж байгаагүй ч дэлхийн шилдэг тоглогчидтой ажилласан арвин туршлагатай нэгэн. 2026 онд Бразил Францад хожигдсон ч Хорват, Панам, Египетийн шигшээг буулган авч, Анчелотти төрөл бүрийн тактикийн хувилбар туршиж байгаагаа харуулсан. Рафинья, Винисиус Жуниор, Эндрик, Маркиньос, Каземиро, Неймар зэрэг одуудын тоглолт энэ тэмцээнд ч гол анхаарлын төвд байх болно.
Нөгөө талд Марокко түүхэн амжилтаа давтахыг зорьж байна. 2022 оны дэлхийн аваргад Африк тивээс анх удаа хагас шигшээд шалгарсан багийг удирдсан Валид Реграги тэмцээн эхлэхээс гурван сарын өмнө ажлаа өгсөн бөгөөд түүний оронд Бельгийн иргэншилтэй марокко гаралтай Мохамед Уахби томилогджээ. Түүний удирдлага дор Марокко нэг ч ялагдал хүлээлгүйгээр Эквадор, Норвегитой тэнцэж, Парагвай, Бурунди, Мадагаскарын шигшээ багуудыг дараалан хожсон байна. Багийн гол найдварууд нь Ашраф Хакими, Нуссаир Мазрауи, Найеф Агуэрд, Софьян Амрабат, Брахим Диас, Аюб Эль Кааби нар байх бөгөөд шинэ дасгалжуулагч 4-2-3-1 схемийг тогтмол ашиглаж байгаа юм.
1xBet-ийн шинжээчдийн тооцоолсноор Бразилын ялалтын магадлал ойролцоогоор 60 хувьтай байгаа бол Марокко сенсаци бүтээх боломж 16 хувь, тэнцэх магадлал 24 хувьтай байна. Хэсгийн шатны хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгт тооцогдож буй энэхүү тоглолт Бразилын шинэ эрин эхлэх эсэх, эсвэл Марокко дахин нэг том сюрприз барих эсэхийг тодорхойлох чухал сорил болох төлөвтэй байна.


















































