
Португал-Узбекистан улсын шигшээ багууд хэсгийн хоёр дахь шатны тоглолтоо хийж Португалын шигшээ баг 5-0 харьцаатай хожлоо. Криштану Роналду хоёр гоол оруулж улсынхаа шигшээ багийн түүхэнд ДАШТ-д хамгийн гоол оруулсан хөлбөмбөгч болов. Мөн 41 насандаа гоолдсон хамгийн ахмад тоглогч болж буй бөгөөд ДАШТ-ий гоолын тоогоо 10 болголоо.
Криштану Роналду 2006, 2010, 2014, 2018, 2022, 2026 оны ДАШТ-д гоол оруулснаар зургаан ДАШТ-д гоол оруулсан дээд амжилтын эзэн болов.
ДАШТ-ийг Монгол Улсаас анх удаа сурвалжилж байгаа бөгөөд талбайд өрнөсөн агшинг гэрэл зурагчин Ч.Ганбатын албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна.































































